ХАН-УУЛ ЭКО ДҮҮРЭГ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙ, ГОЛЫН АЙ САВ ГАЗАРТ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ 420 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Хоггүй Хан-Уул 2022” аяныг (2022.03.20) -ны өдөр зохион байгууллаа. 
Тодруулыөл: Хоггүй Хан-Уул 2022” аян энэ жил  “Цэвэр орчин-Эко дүүрэг” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг угтан
ХАН-УУЛ дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж талбай болох, Туул гол,  дунд гол, Түргэний гол зэрэг байршлуудад их цэвэрлэгээ хийж, хогийг ачиж тээвэрлэсэн бөгөөд. 
Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар болон, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 22 хэлтэс албадын 500 гаруй албан хаагчид, мөн 21 хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 29 цэцэрлэг, 210 СӨХ, зэрэг 812 аж ахуйн нэгж байгууллагуудын 5102 ажилчин, албан хаагч, иргэд хамтран их цэвэрлэгээ хийж, 420 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.