Met Gala 2021 улаан хивсний ёслолын сонин содон хувцаслалт
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
Боловсролын салбарыг дэмжих, Боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн хэмжээнд эхлүүлсэн юм.
2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагад ажилладаг нийт 200 гаруй багшаас “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд эсээ хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн эхний шатны шалгаруулалтыг хийгээд байв.
Харин өнгөрөгч амралтын өдрөөр нийт оролцогчдоос /2022-02-19/ хамгийн оновчтой илэрхийлэлтэй 80 багшийн эсээ бичлэгийг батламжлан, хоёрдугаар шатанд шалгарсан 20 багш илтгэлээ хэлэлцүүлж, шүүгчдийн баг шилдэг 10 багшийг сонгон шалгарууллаа.
Илтгэлийн уралдаанаас шалгарсан 10 багш Солонгос улсын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛАЛ-д /100% тэтгэлэг/ оролцох ЭРХИЙН БИЧГЭЭ гардаж авлаа.
Үүнд:
1. Ерөнхий боловсролын 28-р сургууль-Ц.Одгэрэл
2. Ерөнхий боловсролын “Гурван тамир” сургууль-А.Хишигням
3. СӨБ-ын 141-р цэцэрлэг-Г.Отгонтуяа
4. Ерөнхий боловсролын 93-р сургууль-О.Сарантуяа
5. Ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургууль-О.Мөнхзаяа
6. Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургууль-Ч.Мягмардаш
7. Ерөнхий боловсролын 113-р сургууль-А.Дэлгэрмаа
8. Ерөнхий боловсролын 20-р сургууль Б.Цагаанцэцэг
9. СӨБ-ын 40-р сургууль-Э.Ичинхорлоо
10. СӨБ-ын 77-р цэцэрлэг-Б.Үнэнжаргал нартаа халуун баяр хүргэе.
Боловсролын жишиг дүүрэг болох зорилт тавин ажиллаж буй Баянгол дүүргийн ИТХ, Ажлын алба хамт олны оролцоог дэмжин, хамтарч ажилласан JUMP академи, БНСУ-ын Ханбад Их сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, JUMP академийн захирал Д.Тунгалагсэлэнгэ, Нийгмийн зөвлөх үйлчилгээ хүрээлэнгийн тэргүүн, АШУҮИС-ийн НЭМ-ийн багш Б.Цэвэлмаа, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл, Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Оюунбилэг, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Ч.Гажиддулам нартаа талархал илэрхийлье.
Баянгол дүүргийн ИТХ-аас энэхүү тэтгэлэгт уралдаанаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
Аливаа хэлбэрээр хүүхдийн эрхийг зөрчиж х үүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Дээрх хуулийн заалт бол Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа «Хүүхдийн эрхийг хамгаалах» тухай хуулийн заалт юм. Бид бүхэн хүүхдийн эрхийг маш олон талаас ярьж байдаг хэдий ч гэр бүлийн хүрээнд хүүхдийнхээ хажууд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэх нь эргээд хууль зөрчсөн үйлдэл гэдгийг төдийлөн мэдэхгүй. Хүүхэд бүр ээж аавынхаа анхаарал халамжинд эрүүл аюулгүй орчин нөхцөлд гэмт хэргээс хамгаалагдаж байх ёстой. Харин бид бүхэн аливаа хуулийн этгээд цагдаагийн байгууллага Засгийн газрын шийдвэрийг хүүхдийн эрх зөрчсөн хэмээдэг ч үнэн хэрэг дээрээ баярын өдрүүдээр гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нэрэн дор хүүхдийнхээ эрхийг зөрчиж байгаа гэсэн үг юм. Бид өдөр тутамдаа болон баяр ёслолоор хүүхдийн эрхийг гэр бүлийн хүрээнд зөрчсөөр байна. Эцэг эх асран хамгаалагч нар болон хүүхдийн ойр дотныхон нь тэдний дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээр тэдний эрхийг зөрчиж байгаа гэдгээ огт мэддэггүй. Цаашлаад хүүхдийн хажууд маргалдаж, зодолдох зэрэг хүчирхийллийн хэлбэрийн үйлдлүүд гаргаж байгаа нь тэдэнд үлгэр дуриалал болохоос гадна сэтгэл зүйд нөлөөлж, аюулгүй тайван орчинд өсөх ёстой анхдагч эрхийг зөрчиж байгаа хэрэг. Мөн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүн хүүхдүүдээ хараах, зодож гэмтээх, үйл хайхрах хүчирхийлэлд дунд байлгах, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэрэг байж боломгүй үйлдэл гаргадаг. - ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ХҮҮХДИЙН ЭРХ АШИГ ХАМГИЙН ИХЭЭР ЗӨРЧИГДӨЖ БАЙНА - Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль /1996 он/-ийг шинэчлэн найруулж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болгон өөрчлөн баталж, 2016 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байдаг. Хүүхдийн эрхийн тухай хуулийн есдүгээр зүйлд «Хүүхдийн хүмүүжил, төлөвшил"-ийн, аравдугаар зүйлд «Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хариуцлага"-ын талаар тусгаснаас 10.2-д «Хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх», 10.3-д «Хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах», 10.9-д «Хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх» зэрэг 11 заалт бүхий зохицуулалтыг тусгасан байна. Мөн шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт «Хүүхдийн эсрэг гэмт хэрэг"-ийг, эцэг эх, асран хамгаалагчид хүлээлгэх хариуцлагын талаар16.11 дүгээр зүйл /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/-д хуульчлан заасан. Түүнчлэн хүүхдийн эрхийн тухай хуулийн 11-18 дугаар зүйлд хүүхдийн эрхийг хангахад төр, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоог хуульчилсан байна. Тухайлбал: 18 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо 18.1.Хүүхдийн эрхийг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ: 18.1.1.хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх; 18.1.2.хүүхдэд эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачлага гаргах, дэмжих; 18.1.3.иргэний болон нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулах; 18.1.4.хүүхдээ хүмүүжүүлж, үлгэр жишээ үзүүлсэн иргэнийг урамшуулах, шагнах; 18.1.5.хүүхдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих; 18.1.6.хүүхдийн хүмүүжил, хөгжил, хамгааллын асуудлаар төрийн байгууллага, хуулийн этгээдээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоход эцэг, эхэд нь ажлын чөлөө олгох Гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр зөрчигдөж байгаа асуудал бол гэр, орон сууцандаа хүүхдийн дэргэд архидан согтуурах асуудал. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд «Хүүхдийн эрхийг зөрчих"зүйл ангийг хуульчилсан. Тухайлбал: 1.Хүүхдийн эрхийг зөрчиж: 1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан; 1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн; 1.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2.Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 3.Хүүхдийг: 3.1.өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан; 3.2.бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 4.Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 5.Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сургуулийн захиргааг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 6.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 7.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 8.Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 9.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэн та хүүхдээ болон өөрийгөө гэмт хэрэгт холбогдуулан, гэмт хэргийн золиос болгохгүй байхын тулд өөрийн гэр бүлийн хүрээнд архидан согтуурахгүй байхыг анхааруулж байна. Мөн хүүхдийг архи согтууруулан ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүний хажууд байлгахгүй байх, эцэг эх та бүхэн өөрийн гэртээ хүүхдийнхээ хажууд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Тэртээ 100 жилийн өмнө 20-р зууны 1921 онд Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглаж, ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс байгуулснаар Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрч, ардчилсан өөрчлөлтийн эхлэлийг тавьсан түүхтэй. Улмаар 1924 онд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй, насанд хүрсэн хүн бүр аливаа сонгуульд саналаа өгөх, сонгох, сонгогдох адил тэгш эрхтэйг хуульчлан баталгаажуулсан. Монгол улсын Анхдугаар үндсэн хуулийн гуравдугаар зүйлд: Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгүүлэх явдлыг хүндэтгэх... агуулгыг, мөн 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр төрийн аль ч шатанд төлөөллийн байгууллагаараа дамжуулан засаглалын эрхэд оролцох боломжтойг тус тус заасан төдийгүй нутгийн удирдлага, төрийн удирдлага хоёр аль аль нь давуу эрх эдлэхгүйгээр хосолмол байдлаар засаг, төрийн үйл ажиллагааг удирдаж явуулах ёстойг тусгасан байдаг. Харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай /МУЗЗНДНТУТХ/ холбоотой хэд хэдэн асуудал иргэдийн сонгох, сонгогдох эрх болоод, төрийн үйл хэрэгт төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох боломжийг хязгаарласан. Мөн шат шатны иргэдийн төлөөллийн байгууллагад сонгогдон ажиллаж буй төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гүйцэтгэх засаглал буюу Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих эрхэд “хуульчлан халдаж”, эдийн засгийн эрх чөлөө, үйл ажиллагаа явуулах боломжийг хаан боогдуулж, эргээд гүйцэтгэх засаглалийн хараа хяналтад ажиллахаас өөр гарцгүй болгож буй тухай энэхүү нийтлэлээр хөндөхийг зорилоо. Эдгээрийг “Иргэний эрхийн зөрчил”, “ИТХ-ын байгууллагын эрхийн зөрчил”, “Төлөөлөгчийн эрхийн зөрчил”, “Засаглалын эрхийн зөрчил” гэсэн үндсэн хэсгүүдэд хуваан авч үзье! Нэг: Иргэний эрхийн зөрчил Иргэн та анхан шатны нэгж буюу хорооны иргэдийн нийтийн хурлын сонгуульд санал өгснөөр хорооны засаг дарга, ИНХ-ын даргын томилгоонд оролцох эрхтэй. Түүнчлэн дүүргийн ИТХ-ын сонгуулиар ИТХ-д төлөөлөгчөө сонгож, Засаг даргын томилгоонд оролцоно. Мөн Нийслэлийн ИТХ-ын сонгууль, УИХ-ын сонгуульд саналаа өгснөөр бүх шатны сонгуульд тэгш эрхтэйгээр оролцож, төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлэх боломж бүрддэг. Гэтэл 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулийн “Иргэд сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан засаг төрийн үйл хэрэгт оролцоно” гэсэн суурь зарчим өдгөө алдагдахад хүрлээ. Хоёр: ИТХ-ын байгууллагын эрхийн зөрчил: Иргэдийн сонголтын үр дүнд бий болсон ДИТХ-ын байгууллага хэнээс ч хараат бус, өөрийн харьяалах засаг захиргааны нэгжийн нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажиллах ёстой. Энэ нь одоо мөрдөж буй үндсэн хуулийн зарчим юм. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн МУЗЗНДНТУТХ-иар шат шатны иргэдийн төлөөллийн байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, 100% Засгийн газрын хараат боллоо. Ард иргэдийн хараат байх ёстой байгууллагыг гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар хэрхэн хараат болгож буйг дурдвал тухайн засаг захиргааны нэгжид харьяалагддаг нийт хүн амын эрүүл мэнд, аж байдал, хүрээлэн буй орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтад зарцуулагдах дүүргийн татварын орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг МУ-ын Засгийн газар хуваарилах, захиран зарцуулах зохицуулалттай болсон нь нутгийн өөрийн удирдлагын байгууллагын хөгжил, эрх хэмжээнд гүйцэтгэх засаглал халдаж, “Нутгийн удирдлага, төрийн удирдлага хоёр хосолмол байдлаар ажиллаж, аль нэг нь давуу эрх эдлэхгүй 50:50 хувийн эрхтэйгээр засаг төрийн үйл ажиллагааг удирдаж явуулах зарчим”-ыг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл танай гэр бүлд эцэг эхийн тань хөдөлмөрлөж олсон хөрөнгө мөнгийг хажуу айлынхан дур мэдэн зарцуулахтай адил. Гурав: Төлөөлөгчийн эрхийн зөрчил Шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо үйл ажиллагаа явуулах, хараат бусаар төрийн үйлчилгээний байгууллага буюу, засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг эдийн засгийн эрх чөлөөгөөр хаан боогдуулж байна. Жишээлбэл: МУЗЗНДНТУТХ-иар төлөөлөгч нарт улирал тутам олгодог урамшууллын мөнгийг үгүй болгож, “Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал” гэгчийг Монгол Улсын ЗГ-аас тогтоосон нормативын дагуу олгон, зарцуулалтыг хянах заалттай болсон. Өнгөц авч үзвэл энэ нь маш зөв хэлбэр мэт боловч үнэн хэрэгтээ үнсэн цалин орлогогүй иргэдийн хурлын төлөөлөгчид амьжиргааны эх үүсвэр, эдийн засгийн чадавхгүйн улмаас Засаг даргын дэргэдэх, гүйцэтгэх чиг үүргийн байгууллагуудад давхар ажиллах болж байна. Гүйцэтгэх чиг үүргийн байгууллагуудын дарга нарыг тухайн дүүргийн Засаг дарга өөрөө томилдог тул засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий төлөөлөгч Засаг даргын удирдлагад ажиллах нь ИТХ-ын төлөөлөгчийн үндсэн үүргээ гүйцэтгэх, хэрэгжүүлэх боломжийг үгүй хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй. Энэ хоёр субъектийн хяналтын механизм алдагдаж, төлөөллийн ардчиллын үнэ цэнэ иргэдийн төлөөлөгчидтэй хамт үнэгүйдэж байна. Тиймээс хойшид Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг тогтмол цалинтай болгож, Засаг даргын удирдлага дор ажиллахыг хуулиар хориглон, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, хяналт хэрэгжсэнээр, гүйцэтгэх шатны байгууллагын иргэдэд үзүүлэх үйл ажиллагаа сайжирна. Дөрөв: Засаглалын эрхийн зөрчил 1992 оны шинэ үндсэн хуульд нутгийн удирдлага, төрийн удирдлага хоёр хосолмол байдлаар, 50:50 хувийн эрхтэйгээр засаг төрийн үйл ажиллагааг удирдаж явуулах ёстой гэж заасныг дээр дурьдсан. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулиар ИТХ-ын байгууллага үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна. Монгол Улсын улс төрийн намуудын дотоод дүрэмд “Ялсан намын дарга тухайн нэгжийн засаг даргад нэр дэвшүүлэх эрхийг эдлэх”-ээр заасан. Үүнээс улбаан улс төрийн намуудын томилгооны асуудал урган гардаг. Тухайлбал: Дүүргийн Засаг даргыг Нийслэлийн засаг дарга, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилох агаад, Ерөнхий сайд МУ-ын ЗГ-ын тэргүүн юм. Нөгөө талаараа бүх шатны Засаг дарга, ЗДТГ нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Тэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл УИХ-аас гаргасан шийдвэрийг бүх гүйцэтгэх чиг үүргийн байгууллагууд, сум, дүүргийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг дарга, ЗДТГ гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх зарчимтай байтал өдгөө энэ бүхэн урвуу хамааралтай болж үлдлээ. Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг. Гэвч Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно.” гэж заасан буюу Хурлын Ажлын албаны тогтолцоо, зохион байгуулалтыг Засгийн газрын тогтоолоор тогтоох эрх зүйн байдлыг үүсгэж байна. Ийнхүү Улсын Их Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын зохион байгуулалтын үндсийг тогтоох чиг үүргийг хуулиар Засгийн газарт шилжүүлсэн нь Хуульд заасан онцгой бүрэн эрх болон үндсэн чиг үүргийг бусдад шилжүүлэхгүй байх суурь зарчмыг хөндөж, дээрх зохицуулалт нь Үндсэн хуулийн зохицуулалттай зөрчилдөх нөхцөлийг үүсгэсэн. Одоогоор Засгийн газрын 2021 оны 375, 376 дугаар тогтоолоор бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог баталсан бөгөөд тухайлбал Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хуулиар ногдуулсан чиг үүрэг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тооноос хамааруулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 35, Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 8, Багануур, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 10, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 18, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 21 хүртэл орон тоотой байхаар тус тус тогтоогоод байгаа нь дээрх үндэслэлийн дагуу Үндсэн хуулийн цэцийн маргаан дагуулах, цаашлаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж болзошгүй байна. Энэ бүхнээс хархад Нутгийн удирдлагын эрх зүйн харилцааг зохицуулсан хууль тогтоомж шинэчлэгдсэн ч нутгийн өөрийн удирдлага мөхөл рүүгээ явж байна. Цаашлаад намын ноёрхол тогтсон өнөөгийн нийгэмд улс төрийн намуудаас аливаа сонгуульд нэр дэвшигчдийн тооны харьцааг квотоор тогтоон, бие даагчид буюу сөрөг хүчний төлөөллийг квотоор нэр дэвшигчдийн тооноос олон байхаар хуульчлан тогтоох нь Ардчилсан Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм.