Ш.ДАВААДОРЖ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС НИЙТ 3 МӨНГӨ, 8 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН

Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн багш дасгалжуулагч Ш.Даваадорж энэ оны 2 дугаар сард Польш, Швед болон ОХУ-д зохион байгуулагдсан мөстэй болон Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга болон дэлхийн цомын аварга шалгаруулах 3 тэмцээнээс  нийт 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн байдаг.

Энэхүү бахархам амжилтыг үнэлж өнөөдөр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа түүнд  хүндэтгэл үзүүлэн  Өргөмжлөл, мөнгөн шагнал, дүүргийн туг хүндэтгэлтэйгээр гардуулж цаашид олон тэмцээн уралдаанд амжилттай оролцон дүүргийнхээ нэрийг өндөр өргөн амжилтаа улам ахиулахыг хүслээ.

Ташрамд дурдахад Усан сэлэлтийн дэлхийн аварга нь 50, 100, 250, 500, 1000 метрийн чөлөөт сэлэлт, 50, 100 метрийн мэлхий, 50 метрийн араар даллах, 50 метрийн эрвээхий, 100 метрийн ганцаарчилсан, холимог сэлэлтийн төрлүүд, түүнчлэн холимог 4×50 ба 4×250 метрийн чөлөөт буухиа гэсэн төрлүүдээр шилдгүүдээ тодруулжээ. Усны температур 5 хэм байсан бөгөөд Глоков хотын цаг агаар 7-10 хэмийн хооронд байсан аж. 

Ш.Даваадорж нь усан спортын салбарт 40 жил тасралтгүй ажиллаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.