НЭГҮҮН МЭДЭЭ
ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМ "МОНЭНКО" КОМПАНИЙН ХӨШӨӨТИЙН УУРХАЙН АЖИЛЧИД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЛАА

Тодруулбал: Ховд аймгийн Цэцэг суманд байрлах "Хөшөөт"-ийн нүүрсний уурхайн ажилчид өнөөдрийн /2022.04.04/ 16 цагаас эхлэн өлсгөлөн зарлаж байгаа талаар мэдээллээ. Хөшөөтийн нүүрсний уурхай буюу "МОНЭНКО" компанийн ажилчид цалин нэмэх хүсэлтийг хоёр ч удаа удирдлагууддаа хүргүүлжээ. Энэ удаад ажилчдын хүргүүлсэн саналыг хүлээж аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч өлсгөлөн зарлаж эхэлнэ хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд. Уурхайн ажилчид "МОНЭНКО" компанийн удирдлагуудад хүргүүлсэн хүсэлтэндээ "Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажилчдын цалинд өөрчлөлт оролгүй өдийг хүрлээ. Өрхийн хэрэглээний зардал өмнөх эоноос 14,6 хувиар өссөн зэрэг үзүүлэлтийг авч үзнэ үү" хэмээн тухайн мэдэгдэлдээ бичсэн байна.

"ХААН БАНК"-НД ЗЭЭЛТЭЙ БАЙСАН ЭМЭГТЭЙ АМИА ХОРЛОЛОО

Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 36 настай эмэгтэй өөрийгөө боомилж амь насаа хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Тухайн эмэгтэй нас барахаасаа өмнө гэрээслэл үлдээсэн гэх бөгөөд гэрээслэлдээ: “ Хаан банканд 20 сая төгрөгийн зээлийн өртэй, зээлийг хамтдаа төлдөг байсан төрсөн ах дүү хоёр нь нас барсан. Үлдсэн ганц дүү нь сэтгэцийн өөрчлөлттэй. Тийм учраас цаашид амьдрах хүсэл алга” гэсэн утгатай зүйлийг гар утсандаа бичлэгээр үлдээгээд амь насаа хохироосон байжээ.

ТОМИЛОГДООД УДААГҮЙ ХИЛИЙН ЦЭРГИЙН АХЛАГЧ АМИА ХОРЛОЖЭЭ

Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0101 дүгээр тусгай ангийн алба хаагч, ахлах цолтой залуу амиа хорлосон харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Амиа алдсан алба хаагч тухайн ангид томилогдоод удаагүй бөгөөд Алтанбулагийн чөлөөт бүсэд үүрэг гүйцэтгэж байжээ.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ХОЁР ХҮҮХЭД МАШИНД МӨРГҮҮЛЭН АМИА АЛДЛАА

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 463 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас найман хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 245 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Нийслэлд: Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн. Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн. Орон нутагт: Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн. Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүүхдийн амь хохирсон байна. Иймд эцэг, эхчүүд жолооч нар алхам тутамдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

1 ... 287 288 289 290 291 292 293 294 295 ... 374