ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ ХОЁРДУГААР САРЫН 14-НӨӨС 5/9 ЗАРЧМААР ЭХЛҮҮЛНЭ

Засгийн газрын хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнд:

  1. Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагаа ирэх даваа гарагт буюу хоёрдугаар сарын 14-нөөс эхэлнэ.
  2. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс 5х9  зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.
  3. МСҮТ болон, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ноос цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн даваа гарагаас танхимаар хичээллэнэ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.