ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ӨНӨӨДӨР БОЛЖ, ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

                                            

Монголоор дамжих байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-г баталж, дараагийн шатны ажилдаа орлоо


Шадар сайд С.Амарсайхан  Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Тэрээр "Монгол Улсаар дамжин өнгөрөх байгалийн хийн төслийн ТЭЗҮ-г хоёр тал эцэслэн боловсруулж, албан ёсоор төслийг дараагийн  бодит ажил болгох түвшинд шилжсэн. 

Миний бие Монгол Улс, БНХАУ, ОХУ-аар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолой барих ажлыг эрчимжүүлэх, хоёр талын ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд өчигдөр Газпром компанийн ТУЗ-ийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийж, хоёр талын ТЭЗҮ-г эцэслэснийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 оныг хүртэл эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер техникийн болон ажлын зургийг хийж боловсруулах асуудалд цаг алдалгүй дайчилж орохтой холбоотой үүрэг даалгавар өглөө. Цар тахлын амаргүй үед хоёр талын ажлын хэсэг уулзалдаж, ТЭЗҮ-г 12-р сарын 15-ны өдөр дууссан" гэв. 

Тэрээр цааш нь "Энэ талаар өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Анх 2019 оны араванхоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа ОХУ-д айлчилж тэр үеэр энэ ажлыг эхлүүлэх бичиг баримтад гарын үсэг зурж байсан. Цаашдаа энэ ажил эрчимтэй үргэлжилнэ. 2023, 2024 оноос өмнө зургийг нарийвчлан баталгаажуулж, үндсэн ажилдаа орно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай Монгол Улсын Ерөнхийлөгч утсаар ярилцахдаа энэ төслийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцсон. 2003 оноос ярьж эхэлсэн энэ төсөл бодит ажил болох боломж бүрдсэнээр Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтцийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломжийг хийн хоолой төсөл бүрдүүлж байна." гэлээ.

Хоёрдугаар сарын 14-нөөс сурагчид 5/9 зарчмаар, хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэх шийдвэр гарлаа

 Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  :  

Тэрбээр "Сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунган хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь нийслэлд хамаатай юм. Харин хөдөө, орон нутагт 100 хувь танхимын сургалтаар хичээллэх боломжтой гэж үзэж байна.

Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэх үүргийг надад өгсөн. Ийнхүү танхимын сургалтыг хойшлуулж буй учир нь Омикрон хувилбарын оргил үе таарч байгаатай холбоотой юм.

Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрвээ хоёрдугаар сарын 14-нд хичээл сургалтыг эхлүүлэхийг хүсэж байгаа бол Цагаан сараа гэр бүлийн орчинд аль болох хязгаартайгаар баярлаасай гэж хүсэж байна. Дахиад хичээл сургуулийн асуудал хойшлох эрсдэл ч бий" гэлээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.