ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ӨНГӨРӨГЧ 24 ЦАГИЙН БАЙДЛААР 11 АЙМАГТ БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА

Сүүлийн 24 цагт манай улсад дотоодын 860 тохиолдол бүртгэгдсэнээс  68 хувь нь нийслэлд32 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутагт илэрсэн тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл Өмнөговь аймагт хамгийн олон буюу 71 тохиолдол бүртгэгдсэн ба Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий, Төв аймагт PCR шинжилгээгээр батлагдсан халдвар байхгүй байгаа бол бусад аймагт 10-44 илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Иймд иргэдийг дэглэмээ сайтар баримталж халдвараас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.

Улаанбаатар хот болон аймгуудын халдварын нөхцөл байдал:


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.