COVID-19-ИЙН 3,119 ТОХИОЛДОЛ PCR ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТЛАГДАЖ, ГУРВАН ИРГЭН НАС БАРЛАА

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад коронавируст халдварын 3,119 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын

1,725 нь нийслэлд

1,394 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 9,748 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

хөнгөн 3,214

хүндэвтэр 5,579

хүнд 879

нэн хүнд 76 хүн байна.

Мөн гэрийн хяналтад 47,172 хүн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Харин бусад албаны эх сурвалжийн мэдээллээр нийслэлд 5227 хүнээс халдвар илэрсэн, үүний 3500 түргэвчилсэн оношлуурын хариу хэмээн мэдэгдэв.





Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.