МАНАЙ УЛСАД КОВИД19 ХАЛДВАРЫН ЗӨӨВӨРЛӨГДСӨН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

Монгол улсруу үйлдсэн Сүүлийн 109 нислэгээр 10 мянган иргэд ирснээс 232 халдварын тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн. Тэдний 104 нь хилийн нэвтрэх цэгийн шинжилгээгээр,  үлдсэн 128 нь гэрийн болон тусгаарлан ажиглах байранд авсан давтан шинжилгээгээр илэрсэн. Нийт гаднын 21 улсаас зөөвөрлөгдөн ирсэн ба эдгээрээс хамгийн их нь Туркээс 102 зөөвөрлөгджээ.


3492 хүн тусгаарлан ажиглах байранд шинжилгээнд хамрагдсанаас 112 тохиолдлыг илрүүлсэн. Алтанбулан боомтоор 2100 хүнээс 6 тохиолдол, Цагаан нуур боомтоор ирсэн 510 хүнээс дөрвөн тохиолдол, Боршоо боомтоор 213 хүнээс 0, Гашуунсухайтаар ирсэн 4751 хүнээс 64 тохиолдол тус тус батлагдсан. Сүүлийн 40 хоногийн хугацаанд 537 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.