НЭГҮҮН МЭДЭЭ
МУ-Д ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ СОЛОНГОСЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ БУЮУ “МК СУРГУУЛЬ” НЬ МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГООР АШИГЛАХААР ҮНЭГҮЙ АВААД ЭЗЭШҮҮЛСЭН ГАЗРЫГ ХУУЛЬ БУСААР ЗАРЖЭЭ

Хууль бусаар зарсан улсын газрыг худалдан авсан “ ЮУ БИЭМ КЭЙ СЕРВИС ” ХХК нь ...... мянган айлын нийтийн эзэмшлийн орон сууцыг барьж байна . Хэрэв МУ - ын Засгийн газар газраа эргүүлэн авахаар болвол тус хорооллын захилагчид хохирч үлдэх үү ? 2014 онд Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцааны хүрээнд Сөүл хотын дарга Пак Вон Сүн , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э . Бат - Үүл нар хамтын ажиллагааны хүрээнд нэгэн гэрээнд гарын үсэг зурсан байдаг . Тус гэрээнд Монгол улсаас Сөүл хотод амьдран сууж буй Монгол иргэдийн хүүхдүүд болон БНСУ - аас МУ - д оршин суугаа иргэдийн хүүхдүүдийн суралцах сургуулийн газрын асуудлыг харилцан шийдэхээр болсон билээ . Солонгос дахь Монгол сургууль нь 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд 2014 оныг хүртэл өндөр төлбөртэй түрээсийн байранд хичээллэж байсан бол тус хамтын ажиллагааны гэрээний үр дүнд өөрийн газартай болж өнөөдрийг хүртэл тус Солонгос дахь Монгол сургууль өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулж байна . Харин Улаанбаатар хотын тухайн үеийн захирагч Э . Бат - Үүл “ Монгол дахь Солонгосын МК сургуулийн ” болон “ Монгол улсад суугаа БНСУ - ын иргэдийн нийгэмлэг ”- т Хан - Уул дүүрийн 10- р хороонд 2 га газар ашиглах зориулалтаар эзэмшүүлсэн байдаг . Ингээд газрын гэрчилгээн дээрх өмчлөгч “ ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ” ХХК үйл ажиллагааны зардалгүйн улмаас Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг үйл ажиллагааг дангаар хариуцаж явсан байна . Газрын анхны зориулалтын дагуу олон нийтийн төв , орон сууц , сургууль барих гэсэн боловч мөнгө санхүү зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж олон жил тус газар хоосон байжээ . Ингээд тус газрыг МУ - ын Засгийн газраас хурааж авах албан тоотыг удаа дараа хүргүүлсэн бөгөөд “ ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ” ХХК - ийн захирал буюу Солонгосын МК сургуулийн захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар тус газрыг гуравдагч этгээд болох зуучлагч Пак Бён Уг нар “ Юу Би Эм Кэй сервис ” ХХК - нд 2 тэрбум төгрөгөөр зарсан байна . Гол нь ингэхдээ хоёр улсын хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж МУ - ын Засгийн газар , МУ - ын хууль тогтоомжийг үл тоомсорлон хууль бусаар , шат дараатайгаар тус газрыг шилжүүлэн зарсан байдаг . ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ХХК буюу “ Монгол дахь Солонгосын МК сургууль ” болон “ Монгол улсад суугаа БНСУ - ын иргэдийн нийгэмлэгийн нэр дээр байсан тус газрыг Монгол хүний нэр дээр шилжүүлэн худалдсан . Худалдахдаа гуравдагч этгээд буюу зуучлагё “ Па Бён Уг ” ийн хувийн дансруу шилжүүлсэн байна . Албан бус эх сурвалжийн мэдээллэж буйгаар тус газрыг Солонгосын МК сургууль болон нийгэмлэгийн гишүүд дундаа зөвшилцөн 3 тэрбум төгрөгөөр зарахаар болсон ч гэрээгээ 2 тэрбум гэж хийн өөрийн хувийн дансруу авсан нь мөн нутаг , элэг нэгт Солонгосчуудаа залилсан хэрэг болж байгаа юм . МУ - аас өгсөн тус газрыг ашиглах зориулатаар өгсөн гэдгийг дээр дурдсан . Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч , эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ . Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “ Төрөөс гадаадын иргэн , хуулийн этгээд , харьяалалгүй хүнд газрыг төлбөр , хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол , журмаар ашиглуулж болно ” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн , харьяалалгүй этгээд , Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд , гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар , олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна гэж заасан байдаг . Мөн МУ - д үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын компани нь охин компани байгуулах эрх зүйн үндэс байхгүй учир “ ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ” ХХК - ийн захирал буюу Солонгосбн МК сургуулийн захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар эртнээс нарийн төлөвлөгөө гаргаж Өөрөөр хэлбэл Олон нийтийн зориулалттай улсын газрыг хууль бусаар бусдад шилжүүлэн зарсан байна . Хэргийг ахин сануулахад 2014 онд МУ - ын Засгийн газраас БНСУ - ын иргэдийн үүсгэн байгуулсан МК сургууль болон Монгол дахь Солонгос иргэдийн холбоонд үнэ төлбөргүй олгосон юм . Гэвч тус газрыг зориулалтаар нь ашиглалгүйгээр хууль зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хууль бусаар авч гуравдахь этгээдэд зарсан байна . МУ - ын Засгийн газраас үнэ төлбөргүй өгсөн газрыг зориулалтын дагуу ашиглалгүй дамнан худалдсан . Ингэхдээ • МУ - ын Үндсэн хууль • Иргэний хууль / Эрүүгийн байцаах шийтгэл хууль / • Газрын тухай хууль • Гадаадын хөрөнгө оруулалтын хууль болон хуулийн этгээд байгуулах хууль • Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын тухай хууль • Татварын хууль , татвар төлөхөөс зайлсхийхтэй холбоотой зохицуулалт • Санхүүгийн гүйлгээний тухай хууль болон мөнгө угаахын эсрэг хууль • Хуульчийн тухай хууль болон гадаад мэргэжлийн этгээдийн үйл ажиллагааны журам зэргийг зөрчсөн байгаа юм . Солонгос улсад суугаа Монгол иргэд эх орныхоо нэрийг уландаа гишгэж байна , Монголчууд Солонгос улсад нэр хүндгүй хэмээн бид шүүмжилдэг . Тэгвэл Солонгос улсын 3 иргэн эх орныхоо нэрийг , Монголд амьдарч буй элэг нэгт ард түмнийхээ нэр төрийг барж үүгээр зогсохгүй МУ - ыг залилан 2 га газрыг ийнхүү 2024 оны 4 дүгээр сарын 24- нд заржээ . Сонирхолтой нь газрыг зарахаас өмнө буюу 2023 оны 9 дүгээр сараас тус газрыг хашаалж газар ухан барилгын хундамыг цутгаж эхэлсэн байна . Барилгын зөвшөөрөл , газрын эрх шилжээгүй байхад барилгын ажил эхэлдэг жишээ энэ мэт олон билээ . Уг нь Монгол улс тусгаар тогтносон хуультай улс шүү дээ . МУ - ын хууль тогтоомжийг уландаа гишгэж 2 улсын найрамдалт харилцаанд сэв суулгасан “ ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ” ХХК - ийн захирал буюу Солонгосын МК сургуулийн захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар тус газрын гуравдагч этгээд болох зуучлагч Пак Бён Уг болон Монголын шат шатны авилгалд автаж улсын газрыг зарсан хуулийн байгууллагад ямар арга хэмжээ авах вэ ? Хэрэв улс өөрийн газраа хурааж авбал ЁСТОЙ НӨГӨӨ ТУУЛЫН УСЫГ ДОЛООХ ШАХАМ БАЙЖ ЦУГЛУУЛСАН ХЭДЭН ТӨГРӨГӨӨРӨӨ БАЙР ЗАХИАЛСАН МОНГОЛ УЛСЫН ЭНГИЙН ИРГЭД ХОХИРЧ ҮЛДЭХ ҮҮ ?

МУ-Д ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ СОЛОНГОСЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ БУЮУ “МК СУРГУУЛЬ” НЬ МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГООР АШИГЛАХААР ҮНЭГҮЙ АВААД ЭЗЭШҮҮЛСЭН ГАЗРЫГ ХУУЛЬ БУСААР ЗАРЖЭЭ

Хууль бусаар зарсан улсын газрыг худалдан авсан “ ЮУ БИЭМ КЭЙ СЕРВИС ” ХХК нь ...... мянган айлын нийтийн эзэмшлийн орон сууцыг барьж байна . Хэрэв МУ - ын Засгийн газар газраа эргүүлэн авахаар болвол тус хорооллын захилагчид хохирч үлдэх үү ? 2014 онд Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцааны хүрээнд Сөүл хотын дарга Пак Вон Сүн , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э . Бат - Үүл нар хамтын ажиллагааны хүрээнд нэгэн гэрээнд гарын үсэг зурсан байдаг . Тус гэрээнд Монгол улсаас Сөүл хотод амьдран сууж буй Монгол иргэдийн хүүхдүүд болон БНСУ - аас МУ - д оршин суугаа иргэдийн хүүхдүүдийн суралцах сургуулийн газрын асуудлыг харилцан шийдэхээр болсон билээ . Солонгос дахь Монгол сургууль нь 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд 2014 оныг хүртэл өндөр төлбөртэй түрээсийн байранд хичээллэж байсан бол тус хамтын ажиллагааны гэрээний үр дүнд өөрийн газартай болж өнөөдрийг хүртэл тус Солонгос дахь Монгол сургууль өөрийн байрандаа үйл ажиллагаа явуулж байна . Харин Улаанбаатар хотын тухайн үеийн захирагч Э . Бат - Үүл “ Монгол дахь Солонгосын МК сургуулийн ” болон “ Монгол улсад суугаа БНСУ - ын иргэдийн нийгэмлэг ”- т Хан - Уул дүүрийн 10- р хороонд 2 га газар ашиглах зориулалтаар эзэмшүүлсэн байдаг . Ингээд газрын гэрчилгээн дээрх өмчлөгч “ ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ” ХХК үйл ажиллагааны зардалгүйн улмаас Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэг үйл ажиллагааг дангаар хариуцаж явсан байна . Газрын анхны зориулалтын дагуу олон нийтийн төв , орон сууц , сургууль барих гэсэн боловч мөнгө санхүү зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж олон жил тус газар хоосон байжээ . Ингээд тус газрыг МУ - ын Засгийн газраас хурааж авах албан тоотыг удаа дараа хүргүүлсэн бөгөөд “ ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ” ХХК - ийн захирал буюу Солонгосын МК сургуулийн захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар тус газрыг гуравдагч этгээд болох зуучлагч Пак Бён Уг нар “ Юу Би Эм Кэй сервис ” ХХК - нд 2 тэрбум төгрөгөөр зарсан байна . Гол нь ингэхдээ хоёр улсын хоорондын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлж МУ - ын Засгийн газар , МУ - ын хууль тогтоомжийг үл тоомсорлон хууль бусаар , шат дараатайгаар тус газрыг шилжүүлэн зарсан байдаг . ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ХХК буюу “ Монгол дахь Солонгосын МК сургууль ” болон “ Монгол улсад суугаа БНСУ - ын иргэдийн нийгэмлэгийн нэр дээр байсан тус газрыг Монгол хүний нэр дээр шилжүүлэн худалдсан . Худалдахдаа гуравдагч этгээд буюу зуучлагё “ Па Бён Уг ” ийн хувийн дансруу шилжүүлсэн байна . Албан бус эх сурвалжийн мэдээллэж буйгаар тус газрыг Солонгосын МК сургууль болон нийгэмлэгийн гишүүд дундаа зөвшилцөн 3 тэрбум төгрөгөөр зарахаар болсон ч гэрээгээ 2 тэрбум гэж хийн өөрийн хувийн дансруу авсан нь мөн нутаг , элэг нэгт Солонгосчуудаа залилсан хэрэг болж байгаа юм . МУ - аас өгсөн тус газрыг ашиглах зориулатаар өгсөн гэдгийг дээр дурдсан . Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч , эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлнэ . Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “ Төрөөс гадаадын иргэн , хуулийн этгээд , харьяалалгүй хүнд газрыг төлбөр , хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол , журмаар ашиглуулж болно ” гэж заасны дагуу газар ашиглах эрх бүхий субьект нь Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн , харьяалалгүй этгээд , Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд , гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар , олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар байна гэж заасан байдаг . Мөн МУ - д үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын компани нь охин компани байгуулах эрх зүйн үндэс байхгүй учир “ ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ” ХХК - ийн захирал буюу Солонгосбн МК сургуулийн захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар эртнээс нарийн төлөвлөгөө гаргаж Өөрөөр хэлбэл Олон нийтийн зориулалттай улсын газрыг хууль бусаар бусдад шилжүүлэн зарсан байна . Хэргийг ахин сануулахад 2014 онд МУ - ын Засгийн газраас БНСУ - ын иргэдийн үүсгэн байгуулсан МК сургууль болон Монгол дахь Солонгос иргэдийн холбоонд үнэ төлбөргүй олгосон юм . Гэвч тус газрыг зориулалтаар нь ашиглалгүйгээр хууль зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг хууль бусаар авч гуравдахь этгээдэд зарсан байна . МУ - ын Засгийн газраас үнэ төлбөргүй өгсөн газрыг зориулалтын дагуу ашиглалгүй дамнан худалдсан . Ингэхдээ • МУ - ын Үндсэн хууль • Иргэний хууль / Эрүүгийн байцаах шийтгэл хууль / • Газрын тухай хууль • Гадаадын хөрөнгө оруулалтын хууль болон хуулийн этгээд байгуулах хууль • Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын тухай хууль • Татварын хууль , татвар төлөхөөс зайлсхийхтэй холбоотой зохицуулалт • Санхүүгийн гүйлгээний тухай хууль болон мөнгө угаахын эсрэг хууль • Хуульчийн тухай хууль болон гадаад мэргэжлийн этгээдийн үйл ажиллагааны журам зэргийг зөрчсөн байгаа юм . Солонгос улсад суугаа Монгол иргэд эх орныхоо нэрийг уландаа гишгэж байна , Монголчууд Солонгос улсад нэр хүндгүй хэмээн бид шүүмжилдэг . Тэгвэл Солонгос улсын 3 иргэн эх орныхоо нэрийг , Монголд амьдарч буй элэг нэгт ард түмнийхээ нэр төрийг барж үүгээр зогсохгүй МУ - ыг залилан 2 га газрыг ийнхүү 2024 оны 4 дүгээр сарын 24- нд заржээ . Сонирхолтой нь газрыг зарахаас өмнө буюу 2023 оны 9 дүгээр сараас тус газрыг хашаалж газар ухан барилгын хундамыг цутгаж эхэлсэн байна . Барилгын зөвшөөрөл , газрын эрх шилжээгүй байхад барилгын ажил эхэлдэг жишээ энэ мэт олон билээ . Уг нь Монгол улс тусгаар тогтносон хуультай улс шүү дээ . МУ - ын хууль тогтоомжийг уландаа гишгэж 2 улсын найрамдалт харилцаанд сэв суулгасан “ ЮБИ ЭМ КЭЙ СЕРВИС ” ХХК - ийн захирал буюу Солонгосын МК сургуулийн захирал Ким Жун Жин болон Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Пак Ху Сун нар тус газрын гуравдагч этгээд болох зуучлагч Пак Бён Уг болон Монголын шат шатны авилгалд автаж улсын газрыг зарсан хуулийн байгууллагад ямар арга хэмжээ авах вэ ? Хэрэв улс өөрийн газраа хурааж авбал ЁСТОЙ НӨГӨӨ ТУУЛЫН УСЫГ ДОЛООХ ШАХАМ БАЙЖ ЦУГЛУУЛСАН ХЭДЭН ТӨГРӨГӨӨРӨӨ БАЙР ЗАХИАЛСАН МОНГОЛ УЛСЫН ЭНГИЙН ИРГЭД ХОХИРЧ ҮЛДЭХ ҮҮ ?

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025 .07.0 9)- ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа нарын өргөн мэдүүлж, нэгтгэсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуул ьд заасны дагуу хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн нэг , анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн , мөн Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн төслийн зүйл, хэсэг, заалт өөр хоорондоо эсхүл бусад хуультай зөрчигдсөн талаарх хууль зүйн дүгнэлт тэй холбоотой зургаа, нийт долоон зарчмын зөрүүтэй саналын томьёол лоор санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Тус Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Улсын Их Хурлын хуралдаанд худал мэдээлэл ирүүлэх , буруу ташаа мэдээлэл танилцуулах тухай асуудал д зөвхөн чуулганы нэгдсэн хуралдаанд гэж заасныг дурдаж, үүнд Байнгын хорооны хуралдааныг оруулах боломж бий эсэхийг асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хянан шалгах түр хороог Улсын Их Хур ал дахь сөрөг хүчний гишүүдээс даргалах тухай зохицуулалт бол ямар ч үр дүнгүй ажилладаг , х эн нэгэн Улсын Их Хурлын гишүүн , дарга , сайд нарын хүн очиж, ашиглаж завшдаг байдлыг засаж залруулах ач холбогдолтойг тайлбарлав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Ёс зүй, дэгийн байнгын хороо өнгөрсөн хугацаанд төрйн албан хаагчийн ёс зүйн асуудалд анхаарал хандуулж, үр дүнтэй ажилласан талаар танилцууллаа. Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй долоон саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөнхүү Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав. Ингээд батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо. Үүний дараа Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уншиж танилцуулав. Тогтоолоор Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бологын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Эдийн засгийн гэсэн нийт найман Байнгын хорооны бүрэлдэхүүнийг нэр бүрчлэн батлахаар тусгасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар баталлаа. “ Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төс лийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үүнийг дараа явуулав. Тогтоолы төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан уншиж танилцууллаа. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны с тратегийн баримт бич игт эдийн засаг болон нийгмийн үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан , Ш инэ сэргэлтийн бодлогод нийцсэн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлнэ гэж заасны дагуу ш инэ тойрог зам буюу “Нэг дүгээр тойрог зам ” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2025 онд авах 260 . 3 сая ам . долларын зээлийн 85 .0 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлснийг тэрбээр дурдаж, хүсэлтийг Сангийн яам судлан тогтоолын төсөл боловсруулсныг танилцууллаа. Б аталгаа гаргуулагч болон төс өл нь Ө рийн удирдлагын тухай хуульд заасан шалгууруудын бүрэн хангаж байгаа гэж Сангийн яам үзсэн боловч эрсдэлийн түвшнийг “ дундаж ” хэмээн үнэлсэн байна. “Нэг дүгээр тойрог зам ” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол гудамжуудын түгжрэл дунджаар 20 .0 хуви ар буурч , замын хөдөлгөөний дундаж хурд 23 . 3 хуви ар өс нө гэж тооцож буйг Сангийн сайд онцлов. Улсын Их Хурлын тогтоолын төс лийн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгосноор замын хөдөлгөөний түгжрэл , алдаж байгаа цаг хугацаанаас үүдэлтэй нийгэм , эдийн засаг, байгаль орчин , хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана гэж Засгийн газар үзсэн байгааг тэрбээр танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт , санал гараагүй , санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, Г.Уянгахишиг, Ц.Мөнхбат, Дав.Цогтбаатар, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд “Нэг дүгээр тойрог зам ” төслийн эдийн засаг, нийгмий нөлөөлөл, ач холбогдол, зээлийг эргэн төлөх нөхцөл, эрсдэл, үр өгөөжийн тооцоо, олон нийтэд асуудлыг хэрхэн таниулсан, дараа дараагийн жилүүдэд авах зээлийн хэмжээ, гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний төрөл, төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах цар хүрээ, мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын оролцоог хангах, дэд бүтцийн төслүүдийн төсөвт өртгийн өсөлт, “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжүүлэх 15.0 хувийн санхүүжилтийн боломж ямар байгааг болон шаардлага хангасан аймгууд бонд гаргахыг Засгийн газар хэрхэн дэмжиж байгаа зэргийг асууж, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нараас дэлгэрэнгүй хариулт авсан юм. Шинэ тойрог авто зам нь зөвхөн хот доторх хөдөлгөөнийг зохицуулаад зогсохгүй нийслэл орчмын бүс нутгийн хөгжил, авто замын сүлжээг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой. Тус зам нь Улаанбаатар хот руу чиглэсэн улс, орон нутгийн гол замуудыг захад нь холбох тул хотоос хотоор дайран өнгөрдөг урсгалыг сааруулж, орон нутгийн тээвэр хотын гудамжаар дамжин түгжрэл үүсгэдэг байдлыг зогсооно. Тухайлбал, нэгдүгээр тойрог замын трассыг төлөвлөхдөө баруун хойд зүгт Дархан-Уул аймаг руу гарах зам, зүүн урд зүгт Налайх, Чойр чиглэлийн зам, урд талд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны замтай тус тус холбох юм. Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр “ Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төс лийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 89 дүгээр зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа. “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Хэсгийн ахлагч Б.Баатархүү, 5 дугаар хорооны ахмад настан Н.Бурмаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн Нийгмийн ажилтан Д.Дашмягмар, 25 дугаар хорооны ахмад настан Д.Дуламсүрэн, 18 дугаар хорооны ахмад настан Г.Лхагвасүрэн, 3 дугаар хорооны ахмад настан Балдансамбуугийн Оюунчулуун нарыг, “ Алтан гадас одон”-гоор Хан-Уул дүүрэг дэх Хишиг-Арвин ХХК-ийн ажилтан Я.Баярмаа, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны ахмад настан С.Дашдаваа, 13 дугаар хорооны ахмад настан Л.Гэрэлтуяа, Д.Тогтохсэргэлэн, 25 дугаар хорооны ахмад настан Б.Мядагбадам, 20 дугаар хорооны иргэн П.Налжирмаа, 9 дүгээр хорооны ахмад настан Г.Нармандах, 16 дугаар хорооны ахмад настан Л.Норжин, 3 дугаар хорооны ахмад настан С.Пүрэвсүрэн, С.Цагаанцоож, 2 дугаар хорооны ахмад настан Т.Рэгзэдмаа, 2 дугаар хорооны ахмад настан Ш.Сүхээ, Ё.Янжиндулам, Г.Цэрэннадмид, Хан-Уул Агро ОНӨААТҮГ-ын Нягтлан бодогч С.Уянга, 15 дугаар хорооны ахмад настан Р.Төмөрбаатар, 11 дүгээр хорооны ахмад настан Б.Хаянхярваа, 16 дугаар хорооны Хэсгийн ахлагч З.Цогт, 23 дугаар хорооны ахмад настан Д.Цэвэлсүрэн, 24 дүгээр хорооны ахмад настан Э.Цэмбэлжав, 8 дугаар хорооны ахмад настан И.Юра нарыг, “Хөдөлмөрийн хүндэт медалиар” Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Зохион байгуулагч Н.Амаржаргал, иргэн Т.Нямцэцэг Хан-Уул дүүргийн Усан спорт сургалтын төв ОНӨУТҮГ-ын Нягтлан бодогч Ц.Аюушсүрэн, Хан-Уул дүүрэг дэх Хобби сургуулийн багш А.Болормаа, 24 дүгээр хорооны иргэн Б.Дондогдулам, Г.Сарнай, Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн ахмад ажилтан Б.Наранболд, 13 дугаар хорооны иргэн Д.Оюунтунгалаг, Хан-Уул дүүрэг дэх Хишиг-Арвин ХХК-ийн ажилтан Ц.Сүхбаатар, 20 дугаар хорооны иргэн Д.Цэрэнчимэд нарыг, Мөн “Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны “Үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр 6 дугаар хорооны Хэсгийн ахлагч С.Баярмаа, 2 дугаар хорооны иргэн Т.Энхцэцэг, Сангийн яамны “Санхүү, банкны тэргүүний ажилтан цол” тэмдгээр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц.Алтанцэцэг, Г.Энхбат нарыг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ш.Отгон, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нийгмийн ажилтан Г.Батжаргал, Боловсролын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэн Пүрэвжавын Мөнхсайхан нарыг тус тус шагнав. ТА БҮХЭНДЭЭ АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан өнөөдрийн /2025.07.08/ хуралдаанаар Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын талаарх Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Хуралдааныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен даргалсан. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийж буй ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцуулав. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нэгэнт бодит аюул болж, ган, зуд, цөлжилт болон үүнийг дагасан хуурайшилт, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг илүү олон давтагдаж, удаан үргэлжлэн хүн амын тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, дэд бүтэц хуучирсан, чадлын дутагдалтай байдал нь хот суурин газруудын эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг дурдлаа. Мөн сүүлийн 15-20 жилд ган зудын давтамж ойртож, үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл нь нэмэгдсээр байгааг онцлоод Монгол орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 3.0 хувьд муу, 61 хувьд хэвийн, 36 хувьд дунд зэргийн ургацтай. Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн зарим нутгаар, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймаг, төвийн ганц зарим сумдаар бэлчээрийн ургац муу байна. Энэ үнэлгээ ойрын өдрүүдэд шинэчлэгдэх бөгөөд хэт халалтын улмаас гантай нутаг дэвсгэрийн хэмжээ нэмэгдэх магадлалтай байна гэв. Түүнчлэн Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс сансрын мэдээлэлд суурилан боловсруулсан гангийн үнэлгээнээс үзэхэд, нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш хүчтэй гантай, 0.9 хувь нь хүчтэй гантай, 4.2 хувь нь гантай, 11.3 хувь нь гандуу байна гэсэн тоон мэдээллийг танилцуулсан. Олон улс, бүс нутагт үүссэн хямралт нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, зуншлагын төлөв байдал зэргээс хамаарч ирэх 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эртнээс хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, ажиллаж байна. Энэ чиглэлээр Улсын онцгой комиссын 2 дугаар хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, салбарын сайд, аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдох үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгааг Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдсан. Үргэлжлүүлэн Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаарх мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Тэрбээр, салбарын яам нь холбогдох бусад мэргэжлийн байгууллагаас бэлтгэсэн бэлчээрийн ургамлын ургац, гангийн зураглал, хур тунадас, агаарын температурын 7 хоногийн болон сарын төлөвт суурилсан хөдөө аж ахуйн салбарын технологит арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг тодотголоо. Бэлчээрийн ургамлын ургацын байдал 36 хувьд нь дунд зэргийн ургацтай, 61 хувь нь хэвийн, 3 хувьд нь муу гангийн байдалтай байна гээд ирэх наймдугаар сарын 20-ны өдөр гэхэд ургац, гангийн зураглалыг гаргаж дуусна. Үүнд суурилаад мал аж аухйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, хэрэгжүүлэх арга хэмжээ, онцгойлон анхаарах бүс нутгийг тогтоож, төсөв хөрөнгө, зохион байгуулалтын арга хэмжээгээ авч эхэлнэ гэв. Холбогдох мэдээллийг доорх зурагнаас харна уу. 2024 оны жилийн эцсээр 57.6 сая толгой мал тоологдлоо. 2025 онд 20.8 сая төл бойжиж, нийт 77 сая 680 мянган толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 110 сая мал Монгол Улсын хэмжээнд бэлчээрлэж байна. 2025 онд 7 сая малыг дотооддоо хэрэгцээлэхийн зэрэгцээ зах зээлд 20 сая толгой малыг худалдаалж, экспортлох боломж байна. Нийт хонин толгойд шилжүүлснээр 83 сая мал өвөлжиж, хаваржихаар тооцож, бэлтгэж хангах шаардлага үүсэж буйг Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ дурдаад цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулав. Дараа нь Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудлын талаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерөн-Өлзий танилцуулсан. Өвлийн их ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1655.6 МВт хүрч, өмнөх оны өвлийн оргил ачааллаас 1.2 хувь буюу 19.6 МВт-аар өссөн. 2025-2026 оны төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал нь 8.7 хувь буюу 144 МВт-аар нэмэгдэж, 1800 МВт хүрэх таацтай байгааг дурдаад дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт 32-65 жил, цахилгаан дамжуулах, түгээх шугамын насжилт 32-62 жил болж байгаа бөгөөд нийт ашиглалтын хугацаа өндөртэй тоног төхөөрөмжийн эзлэх хувь, хэмжээ 40 орчим хувийг бүрдүүлж байна гэлээ. Мөн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрийн чадлын дутагдлаас шалтгаалан өвлийн их ачааллын үед дулааны цахилгаан станцуудын уурын генератор, турбин генератор, дулааны сүлжээний халаагч зэрэг үндсэн тоног төхөөрөмж бүрэн ачааллаар бэлтгэл нөөцгүйгээр ажиллаж байгааг мэдээлэлдээ онцолсон бөгөөд эрчим хүчний салбарын 2024 оны алдагдал 231 тэрбум төгрөг хүрч, өмнөх оныхоос оноос 2.3 дахин нэмэгдсэн. Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийн дагуу эрчим хүчний тарифыг нэмэгдүүлснээр 546 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлого нэмэгдэж салбарын алдагдлыг бууруулсан гэлээ. Эрчим хүчний салбарын нийт 46 компаниудын хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар болон техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дунджаар 36.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 1781 нэр төрлийн ажилд 407.1 тэрбум төгрөг, үүнээс их засварт 761 нэр төрлийн ажилд 150.6 тэрбум төгрөг, техник зохион байгуулалтын арга хэмжээний 431 нэр төрлийн ажилд 101.9 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 589 нэр төрлийн ажилд 154.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гэдгийг мэдээлэлд дурдсан байв. Хуралдаан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын “Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар” мэдээллээр үргэлжилсэн. Нийслэлийн харьяа 22 байгууллага, есөн дүүрэг бүхэлдээ 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийтдээ 750 ажил хийж хэрэгжүүлэхээс 7 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 40.6 хувьтай байгаа бөгөөд тухайлбал, дулаан хангамжийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 46, цахилгаан хангамжийн бэлтгэл 28.9, ус хангамж, ариутгах татуургын ажил нийтдээ 35 хувийн гүйцэтгэлтэй. Урсгал засварын ажлын тухайд 3387 шугам тоноглол, аянгын улирлын өмнөх бэлтгэл ажлаар 35квт-ын 21 дэд станц, 400км агаарын шугам, 6-10квт-ын 271 дэд станц,1765км цахилгаан дамжуулах агаарын шугам засвар, шинэчлэлийн ажил 76.7 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээлэлд дурдсан байлаа. Мөн Улаанбаатар хотын оршин суугчдыг ундны цэвэр усаар хангах, бохирын усыг татан зайлуулах ажлын хүрээнд нийтдээ 27 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 35 хувьтай байгааг дурдахын зэрэгцээ Улаанбаатар хот ус хангамжийн төв нэг эх үүсвэртэй байсан бол ирэх 08 дугаар сараас эхлэн баруун эх үүсвэр ашиглалтад орно. Баруун эх үүсвэр хоногт 180 мянган тонн куб метр ус нийлүүлэх чадалтай гэж байлаа. Түүнчлэн мэдээлэлд, Орон сууц, нийтийн аж ахуйн хорооллын доторх шугам сүлжээний шинэчлэлийн ажил 34.2 хувь, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын төлөвлөсөн ажлын гүйцэтгэл 34.2 хувь, хувийн хэвшлийн орон сууцны конторуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 32 хувьтай байгааг дурдсан байв. Мөн нийслэлийн үерийн хамгаалалт, барилга байгууламжийн ашиглалт, хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд 218 км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээний ажлын гүйцэтгэлд 40 хувь, борооны болон хөрсний ус зайлуулах насос станцын ашиглалт засвар, шинэчлэлийн ажил 40.5 хувь, шугам сүлжээний 75 худгийн нөхөн сэргээлт 80 хувь, барилга байгууламжийн лаг цэвэрлэгээний ажил 40 хувь, далангийн засвар, шинэчлэлийн ажил 100 хувьд хүрсэн хэмээн мэдээлэлд дурджээ. Түүнчлэн авто зам засвар шинэчлэлийн ажил 60 хувь, нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ арчилгаанд нийтдээ 240 ширхэг тусгай зориулалтын автомашиныг авч, парк шинэчлэлт хийснээр ирэх өвөл авто зам дээр гар аргаар давс, бодис цацах, цэвэрлэх ажлуудыг хийхгүй гэдгийг Х.Нямбаатар дарга онцолж байлаа. Боловсролын байгууллага, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд, нийтдээ боловсролын салбарт 139 төсөл хэрэгжиж байгаагаас 2025 оны оны эхний хагас жилийн байдлаар 4 сургууль, 5 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орсон байна. Нийслэлийн хэмжээнд 2025 онд 177 барилгын их засварт 27.1 тэрбум төгрөг батлагдаж, засварын ажил үргэлжилж байна. Эрүүл мэндийн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 92 арга хэмжээ хийх төлөвлөснөөс 7 сарын 5-ны өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 36 хувьтай байна гэж байлаа. Мөн тэрбээр Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу 2025-2026 оны өвөлжилтийн хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй Баянгол дүүргийн нийтдээ 5 мянган өрхийг хийн халаагуурын системд шилжүүлэхээр төлөвлөгөө гарган, бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ хагас коксжсон түлшний талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Ц.Идэрбат, С.Ганбаатар, Г.Ганбаатар, Д.Энхтуяа, М.Мандхай, С.Цэнгүүн, Д.Жаргалсайхан, Б.Уянга нар асуулт асууж, үг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭЗБХ, БОХХААБХ: “Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр (202 5.07.08 ) хамтран хуралдаж, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Халзан бүр эгт эй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай асуудлыг шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга С.Сэддорж тогтоолын төслийг уншиж танилцуулав. Тогтоолын төсөлд, Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны есдүгээр сарын 10- ны өдөр зохион байгуулах аар, мөн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилохоор тусгасан байна. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Ц.Идэрбат, З.Мэндсайхан, Ж.Батжаргал, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, С.Замира, Б.Уянга, Э.Болормаа, Р.Батболд нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд сонсгол зохион байгуулах болсон учир шалтгаан, үндэслэл, сэдвийн хүрээ болон сонсгол даргалагчийг сонгохтой холбоотой асуудлуудаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Сонсголын сэдвийг зөвхөн ордын ашиглалт, байгаль орчны нөлөөллийн хүрээгээр тогтсон нь явцуу байгааг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар онцолж, нийгэм, эдийн засгийн болон хүн ам, мал сүргийн эрүүл мэндийн асуудлуудыг ч нэг мөр судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэснийг Улсын Их Хурлын гишүүд дэмжиж байлаа. Түүнчлэн сонсголын хугацааг наашлуулж, яаравчлуулах, Төрийн ордонд биш Ховд аймагт, орон нутагт нь хийх саналыг ч гаргаж байлаа. Бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоо хэт нэмэгдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ шүүмжилсэн бол уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохын өмнө сонсгол зохион байгуулж байх нь зүйтэй гэсэн зарчмын байр суурийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн илэрхийлсэн юм. Мөн сонсгол даргалагчийг Эдийн засгийн болон байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдээс, тэр дундаа Улсын Их Хурал дахь сөрөг хүчнүүдээс сонгох ёстой гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу гаргасныг Улсын Их Хурлын гишүүдийн зарим нь дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн өөрийн нэрийг дэвшүүлэв. “ Халзан бүрэгтэй ” ордын нөөцийг 1983 оноос судал сан бөгөөд 2004 он д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нээлттэй мэдээллээс харахад тус ордын Бор толгой нэртэй 106.66 га талбай д MV-019329 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Монголиан лантаноиде корпораци" ХХК -д , Ар хүрэн нэртэй 91.39 га талбай д MV-012335 дугаартай, Халзан бүрэгтэй нэртэй 175.24 га талбай д МV-006911 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг "Монголиа нэшнл рийр ийрт корп" ХХК- д тус тус олгожээ . Тус орд Лантан (La), Церий (Се). Иттри (У), Диспрози (Dy), Неодим (Nd) зэрэг газрын ховор элемент агуулсан 5 .0 сая тонн хүдрийн нөөцтэй гэсэн мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа бөгөөд нэг тонн газрын ховор элементийг үйлдвэрлэхэд ойролцоогоор 10 000 орчим шоо метр олон төрлийн хорт бодис агуулсан хаягдал хий ялгарахын зэрэгцээ 70-100 шоо метр хүчил агуулсан ус, нэг тонн гаруй цацраг идэвхт хаягдал тухайн орчинд үлддэг гэх мэдээлэл цацагдаад байна. О лборлолт хийж эхэлбэл цацрагт идэвхт бодис идэвхжин Монголын цэвэр усны ай сав Их нууруудын хотгор орчмын байгаль , экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэ ж нутгийн иргэд эсэргүүцэ ж , хурцадмал байдал үүс ээд багагүй хугацаа өнгөр ч байгаа боловч дээрх компаниуд бүс нутгийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэл, түүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна. Иймд тус орд ыг ашиглах тай холбоотой гоор иргэд , олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй , ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах нь зүйтэй гэж үзэн Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал нарын Улсын Их Хурлын 27 гишүүн хүсэлт гаргасны дагуу тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналын дагуу сонсголын сэдвийг тогтоолын төсөлд тусгасны дагуу ““Халзан бүргэдэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах” гэснээр тогтоож, тов болон сонсгол даргалагчийн асуудлаар санал хураалт явуулав. Сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарыг томилохыг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 60.6 хувь, товыг есдүгээр сарын 23-наар тогтохыг 63.6 хувь нь дэмжлээ. Тогтоолыг гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэнээр батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ДЦС-5 ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОХ УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТАД 3 ОРОЛЦОГЧ ШААРДЛАГА ХАНГАЖ, ХУРААНГУЙ ЖАГСААЛТАД БАГТЛАА

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд нийслэлээс ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан. Шалгаруулалтад дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс 4 оролцогч саналаа ирүүлсэн билээ. Эдгээр санал ирүүлсэн 4 оролцогчийн дунд урьдчилсан шалгаруулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам болон холбогдох баримт бичгийн дагуу зохион байгууллаа. Урьдчилсан шалгаруулалтад дараах 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтжээ. Үүнд: “Шунхлай Холдинг” ХХК “Митайм Интернэшнл” ХХК “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК Оролцогчдын дараагийн шатны шалгаруулалтын баримт бичгийг өнөөдөр хүлээж авсан бөгөөд 30 хоногийн дотор төслийн саналаа бэлтгэж ирүүлэх юм байна.

БОХХААБХ:Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлэ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.07.07/ 16 цаг 39 минутад гишүүдийн 54.2 хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуралдааныг Байгаль орчин болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хэлэлцүүлгээр үргэлжлүүллээ. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг онцолсон. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх багийг байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба, Хяналт шалгалтын газар, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Байгаль орчны мэргэшсэн аудиторуудын холбооны төлөөллийг оролцуулан ажилласныг дурдахын зэрэгцээ ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх баг 2025 оны 01 дүгээр сарын 30, 03 дугаар сарын 13, 03 дугаар сарын 21, 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний аудитын газар, Сангийн яамнаас мэдээлэл сонсох уулзалтуудыг хийж, ажлын хэсгийн тайланг бэлтгэсэн гэв. Ажлын хэсэг дээрх мэдээлэл, тайлантай танилцаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гадаад зээл, тусламжийн зарцуулалттай холбоотойгоор санал боловсруулсан байна. Уг саналд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зээл, тусламжийн ашиглалтыг нэмэгдүүлэх, үлдэгдэл хөрөнгийг хугацаанд нь бүрэн ашиглах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, санхүүжилт, зардлын бүтцэд нарийвчилсан шинжилгээ хийж гадаадын зөвлөх, менежментийн зардал зэрэг гадагшаа чиглэсэн, үр ашиггүй өндөр зардлыг бууруулах, дотоодын оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтыг сайжруулах, Монгол Улсын хэмжээнд гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт нэгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх оновчтой системийг бий болгох, нийт төсөл, хөтөлбөрүүдийг үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлалыг боловсруулах, стандартчилах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай талаар дурджээ. Мөн гадаад зээл, тусламжийн мэдээллийг төвлөрүүлсэн, төсвийн хөрөнгө оруулалтын одоогийн цахим системийг интеграцчилсан, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн цахим мэдээллийн санг байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн дараах үе шатанд “үр өгөөж, үр нөлөөг тогтвортой хадгалах стратеги” боловсруулж, үйл ажиллагааг дотоод нөөцөөр үргэлжлүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх, орон нутгийн байгууллагуудын хүний нөөцийн оновчтой бодлого хэрэгжүүлэх, гадаад зээл, тусламжийн гэрээ, төслийн менежмент, олон улсын донортой харилцах ур чадвар бүхий мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хэрэгжүүлэх замаар салбар бүрд нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулж, тусгай нэгж бүхий бүтцээс татгалзан бүтэц, зардлыг оновчлох, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар уг саналд тусгасан байв. Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, З.Мэндсайхан, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд уг ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлд туссан зарим асуудлыг тодорхой нарийвчлан тусгах, сайжруулах шаардлагатай гэж үзсэн тул Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ХЗБХ: Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.07) хуралдаан гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр 12 цаг 19 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр товлов. Эхлээд Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцлээ. Засгийн газраас 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хамтаар иргэдийн гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аялалын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монголчууд ихээр зорчиж, амьдарч ажил хөдөлмөр эрхэлдэг улс орнуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээ, хэлэлцээр байгуулах асуудалд салбарын яамнаас анхаарал хандуулан ажиллаж байгааг тодотгосон юм. Бүгд Найрамдах Киргиз Улстай “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г 1999 оны арван хоёрдугаар сарын 04-ний өдөр Бишкек хотноо байгуулсан ба уг гэрээнд гэмт этгээд шилжүүлэхтэй холбогдох харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан байдаг байна. Энэхүү харилцааг илүү тодорхой, нарийвчлан зохицуулах тухай саналыг анх Киргизийн талаас гаргаж, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг ирүүлсэн бөгөөд манай талаас саналаа хүргүүлж хамтран ажилласнаар Талууд гэрээний төслийг эцэслэн тохироод байгааг Л.Мөнхбаатар сайд танилцууллаа. Гэрээний төсөл нь 25 зүйлтэй бөгөөд харилцах эрх бүхий төв байгууллага, шилжүүлэн өгөх гэмт хэрэг, шилжүүлэн өгөх хүсэлтэд тавигдах шаардлага, холбогдох баримт бичиг, шилжүүлэн өгөхгүй байх үндэслэл, шилжүүлэн өгөх шийдвэр, шилжүүлэн өгч буй этгээдийг хүлээлгэн өгөх, шилжүүлэн өгөх хүсэлтийгхойшлуулах, түр хугацаанд шилжүүлэн өгөх, мөн эрэн сурвалжпагдаж буй этгээдийг урьдчилан баривчлах, шилжүүлэн өгөх хэд хэдэн хүсэлтийг шийдвэрлэх, гуравдагч улсад шилжүүлэн өгөх, эд зүйл, эд хөрөнгө шилжүүлэн өгөх, дамжин өнгөрөх, зардал зэрэг гэмт этгээд шилжүүлэх ажиллагаанд хамаарах үндсэн асуудлуудаас гадна талууд гэмт этгээд шилжүүлэх ажиллагаанд ашигласан аливаа мэдээ мэдээлэл, баримт бичгийн нууцлалыг хадгалах, хамгаалах, түүнчлэн хүний хувийн мэдээллийг өөр бусад зорилгоор ашиглахгүй байх, эрх бүхий байгууллагууд тэдгээр мэдээллийг дотоодын хууль тогтоомжийн дагуу хадгалж, хамгаалахтай холбогдох зохицуулалтыг гэрээний төсөлд тусгажээ. Мөн харилцах хэл, гэрээг хэрэгжүүлэх, хэрэглэхтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд түүнийг шийдвэрлэх арга зам, гэрээ хүчин төгөлдөр болох, нэмэлт өөрчлөлт оруулах, дуусгавар болгохтой холбоотой харилцааг тусгасан байна. Энэхүү гэрээг байгуулснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээрх талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ талуудын нутаг дэвсгэрт хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, түүнчлэн мөнгө угаах, терроризм, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг зэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг олж тогтоох, шилжүүлэн өгөх, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлд хоёр улсын эрх бүхий, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Л.Мөнхбаатар сайд болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. Монгол Улс хэчнээн улстай энэ төрлийн гэрээ байгуулсан талаарх асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулахдаа “Манай улс 2025 оны I улирлын байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаар гадаадын 22 улс оронтой нийт 40 гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Үүнээс гэмт этгээд шилжүүлэх асуудлаар Унгар, Болгар, Румын, Чех, Словак, Польш, Орос, Украин, Беларусь, Казахстан, Турк, Ардчилсан Солонгос, Өмнөд Солонгос, Вьетнам, Энэтхэг, Хятад зэрэг 16 улстай гэрээ, хэлэлцээр байгуулсан. Ялтан шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан 11 гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна, Тайланд, Малайз улстай гэрээ байгуулахаар бид бэлтгэл хангаж байна” гэлээ. Иргэний хэргийн талаарх туслалцаа хүссэн иргэдийн хүсэлтийн дагуу жилд дунджаар 50 орчим ажиллагаа хийгддэг бол 20 орчим эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт ирдэг байна. Хүсэлт бүрийг хоёр улс хоорондоо хэлэлцэн шийддэг аж. Ялтан шилжүүлэхтэй холбоотой 33 иргэний хүсэлт ирсэн байгааг шийдвэрлэхээр талууд ажиллаж байгаа гэх мэдээллийг сайд өгсөн. Эдгээрийн 27 нь БНХАУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийнх бол зургаа нь манайд хорих ял эдэлж байгаа БНХАУ-ын иргэдийн хүсэлт гэдгийг тодотгов. Ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд 2009-2023 оны хооронд нийт 19 иргэнийг БНХАУ-аас шилжүүлэн авсан байдаг аж. Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөн эрчимжиж байгаа учраас өмнө байгуулсан гэрээний харилцааг илүү тодорхой, нарийвчлан зохицуулахаар төслийг хэлэлцүүлж байгаа гэдгийг сайд хэллээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай улсын нийт 3037 иргэн Бүгд Найрамдах Киргиз Улсад зорчсон бол Бүгд Найрамдах Киргиз Улсын нийт 4362 иргэн манай улсад зорчжээ. Тус улсад 150 гаруй Монгол Улсын иргэн ажил хөдөлмөр эрхэлж, байнга оршин сууж байгаа бол тус улсын 75 иргэн ажил хөдөлмөр эрхлэх, суралцах болон бусад шалтгаанаар манай улсад байнга оршин сууж байгаа аж. Иргэд улс хооронд зорчихдоо санамсар, болгоомжгүйгээс таньдаг, таньдаггүй хүнээс бусдад дамжуулах дайвар ачаа авснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэгт холбогдох асуудал олонтаа гарч байгаад дүн шинжилгээ хийж, иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх мэдээлэл сурталчилгааг өргөнөөр хийх саналыг хэлж байв. Монгол Улсын иргэд төдийгүй манай улсын хилээр нэвтэрч буй гадны иргэд ч бусдын дайвар ачааг дамжуулан авсны улмаас хар тамхи, хориотой, хууль бус эд зүйлийг хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байгааг Л.Мөнхбаатар сайд хэлээд нэн тэргүүнд ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа, мэдээллийг эрчимжүүлэн ажиллаж байгаа гэв. Тийз бүр дээр санамж хэвлэх, онгоц, тээврийн хэрэгсэл дотор аман сануулга мэдээлэл өгөхийн зэрэгцээ хэвлэмэл материалууд дээр нийтлэх, тээврийн хэрэгсэл дотор санамж байршуулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Бүгд Найрамдах Киргиз Улсад улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр хорих ял эдэлж байгаа 1 иргэн, Интерполын шугамаар эрэн сурвалжпагдаж байгаад саатуулагдсан 1 иргэн тус тус байгаагаас гадна хоёр улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан Киргиз Улсын 1 иргэнийг 2024 онд манай улс шилжүүлэн өгсөн бол Киргиз Улс манай улсын 2 иргэнийг шилжүүлэн өгсөн байна. Хэрэгжиж буй гэрээг шинэчилж, өөрчиилж буй энэхүү төсөл нь Олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц болон Олон улсын гэрээний тухай хуульд нийцэж буй эсэхийг Д.Цогтбаатар гишүүн тодруулж, хариулт авсан. Үргэлжлүүлэн гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэллээ. Д айвар ачаатай холбоотой, гадаад улс оронд зорчих тохиолдолд зайлшгүй мэдэх ёстой мэдлэг, мэдээллийг бага сургуулиас нь таниулдаг, сургадаг бусад улс орны туршлагыг дотооддоо нэвтрүүлж, ерөнхий боловсролын сургуулийн Иргэний боловсролын хичээлийн хөтөлбөрт энэ мэт агуулгыг багтаах боломжтой гэдэг саналыг П.Сайнзориг гишүүн хэлсэн. Сүүлийн үед хар тамхи, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис тээвэрлэдэг замын сүлжээ тус улсаар дамждаг болсон гэх олон улсын мэдээллийг Д.Цогтбаатар гишүүн цохоод, иймд энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол, хүртээмжтэйгээр түгээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ эрчимжүүлэн, үр дүнтэй байлгахад анхаарахыг хүссэн. Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулав. Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Дараа нь “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. Байнгын хорооны энэ оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар ажилласан байна. Ажлын хэсэг энэ сарын 07-ны өдөр хуралдаж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох илтгэл, тайлангийн зөвлөмж, саналын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан хэлбэрээр боловсруулсан байна. Төсөлд сонгох, сонгогдох эрхийн талаар ; хүний эрх хамгаалагчийг хамгаалах талаар ; х үний эрх ба цахим технологийн талаар ; ц ахим орчинд үйлдэгдэж байгаа жендерт суурилсан хүчирхийллээс хамгаалах талаар ; б элгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах талаар ; шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн талаар ; э рүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх арга хэмжээний талаарх саналыг багтаан, боловсруулжээ. Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх дээрх танилцуулгтай холбогдуулан Д.Цогтбаатар, О.Номинчимэг, Х.Баасанжаргал нарын гишүүд асуулт асууж, Б.Энхбаяр гишүүн болон ажлын хэсгээс хариулт авлаа. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан зарим саналыг төсөлд тусгахыг Байнгын хорооны дарга чиглэл болгоод “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Байнгын хорооны гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэхээр товлосон зургаан асуудлын гурав дахь буюу Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүний энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 370 ОРЧИМ САЯ ТӨГРӨГИЙГ ХЭВЛЭЛҮҮДЭД ТАРААЖЭЭ

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү компанийнхаа эсрэг сөрөг мэдээ нийтлүүлэхгүй байх үүднээс нэр бүхий 24 хэвлэлтэй “ХААЛТЫН ГЭРЭЭ” байгуулжээ. Уг гэрээг 2025 оны 4, 5-р сарын сүүлчээр үзэглэж нэр бүхий дөрвөн хэвлэлтэй 4-р сарын 29-нд гэрээлж гэрээний үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлсэн бол 5-р сарын 26-нд 21 хэвлэлтэй 15 саяас 10 саяын гэрээг байгуулж, тухайн байгууллагуудын данс руу 70 хувийн санхүүжилтийг шилжүүлжээ. Э.ГАНХҮҮ нь одоогийн УИХ-ын дэд дарга Х.БУЛГАНТУЯАГ ХНХ-ын сайд байхад тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол 2024 оны 2-р сард “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Үүрэгт ажлаа аваад нэг жил гурван сарын дараа ийнхүү төсвийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн 370 орчим сая төгрөг хэвлэлүүдэд тараажээ. Мөн тэрбээр 270 сая төгрөгөөр ТОМ ОВРЫН ЖИЙП авч унаж байсан юм.

1 ... 25 26 27 28 29 30 31 32 33 ... 370