"ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА АСУУДЛАА ОЙЛГООГҮЙ" ГЭЖ УИХ-ЫН ДАРГААРАА ШҮҮМЖЛҮҮЛЭВ

 УИХ-ЫН ЧУУЛГАНЫ БААСАН ГАРАГИЙН /2024.11.08/ ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

ХУРАЛДААНЫ ЭХЭНД МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2026-2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ /ЗАСГИЙН ГАЗАР 2024.08.30-НЫ ӨДӨР ӨРГӨН МЭДҮҮЛСЭН, ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ/-ИЙГ ХИЙЖ БАЙГАА ЮМ.

 

ЭНЭ ҮЕЭР ДАРААХ ГУРВАН ГИШҮҮН ҮГ ХЭЛЛЭЭ.

УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА: "20 ЖИЛ ПАРЛАМЕНТАД СУУСАН ГИШҮҮД ТОЙРГОО Ч, УЛСАА Ч АЯТАЙХАН БОЛГООГҮЙ БАЙНА. ХОЁР ЖИЛИЙН ДОТОР ТӨСВӨӨ 60 ХУВИАР ТЭЛДЭГ УЛС ДЭЛХИЙД БАЙХГҮЙ" ХЭМЭЭСЭН.

 

УИХ-ЫН С.ЦЭНГҮҮН: “ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ХЭДЭН ДОЛОО ХОНОГИЙН ТУРШ ИРГЭДИЙН Ч, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН Ч АНХААРЛЫГ ТӨВД БАЙЛАА” ГЭВ.

 

УИХ-ЫН ГИШҮҮН П.МӨНХТУЛГА: ЭДИЙН ЗАСГИЙГ СОЛОНГОРУУЛНА ГЭЖ МАШ ОЛОН ЖИЛ ЯРЬСАН. “ИРЭХ ЖИЛҮҮДЭД ТӨСӨВ АШИГТАЙ ГАРАХ БОЛОВ УУ ЯАХ БОЛ” ГЭЖ БУРХАНД НАЙДСАН, ТҮГШСЭН БАЙДЛААСАА ХЭЗЭЭ ГАРАХ ЮМ БЭ. ХӨДӨӨ АЖ АХУЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛАА СЭРГЭЭНЭ ГЭЖ ОЛОН ЖИЛ ЯРИЛАА” ГЭСЭН ЮМ.

 

ХАРИН "ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА АСУУДЛАА ОЙЛГООД АСУУЛТАА АСУУ. ДЭГИЙН ДАГУУ 2026-2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛӨЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ЯРЬ" ХЭМЭЭН УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ЗЭМЭЛЖ, МИКРОФОНЫГ НЬ ХААВ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.