“ШУНХЛАЙ” ГРУПП ВОЛЕЙБОЛЫН “SG HAWKS” БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

“SG Hawks” баг нь бидний мэдэх 2023 оны Үндэсний дээд лигийн мөнгөн медальт “Шанх Транс” юм. Тус багийг “Шунхлай” групп ивээн тэтгэж, хамтран ажиллахаар болж, багийн брэнд, өнгө төрх бүрэн шинэчлэгдэж байна. 


“SG Hawks” баг энэ шинэчлэлтэйгээ зэрэгцүүлж легионер тоглогчдоо мөн танилцуулсан бөгөөд чөлөөт хамгаалагчийн байрлалд Пакистаны шигшээ багийн тоглогч, 2024 оны AVC Challange cup тэмцээний шилдэг либеро, 2017, 2018 оны клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Пакистан улсын хоёр дахь том хотын нэг Лахор хотын “Wapda” клубт харьяалагдан тоглож байсан Nasir Ali гэх тамирчныг авчээ.


Мөн голын хаагчийн байрлалд тоглодог Куба улсын тамирчин 24 настай Tomas Lescay Favier -ийг эгнээндээ нэгтгээд байна. “
SG Hawks” багийн ахлагчаар Монгол Улсын шигшээ багийн довтлогч Б.Батсуурь үргэлжлүүлэн ажиллана.

3,2,1 SG HAWKS! 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.