НЭГҮҮН МЭДЭЭ
Э.ЭНХБАТ НАЧИН НАС БАРААГҮЙ БӨГӨӨД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ ХҮСЬЕ

Улсын начин Э.Энхбат Олимпын аварга, өөрийн найз Н.Түвшинбаярт зодуулан хүнд гэмтэж БНСУ-ын эмнэлэгт эмчлүүлж буй. Түүнийг өнөөдөр Монгол улсад авчран эмчлэхээр болсон тухай эх сурвалж мэдээлсэн. Түүнийг нас барсан гэх мэдээлэл ч гарах боллоо. Энэ асуудалд түүний өмгөөлөгч О.Санчирбал ЗАЛРУУЛГА хийлээ. Тэрээр: Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбал байна. БНСУ-д эмчлүүлэгч маань нас бараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнд хүндэтгэлтэй хандахыг хүсье" хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

СУУДАЛ ТАВЬЖ ӨГСӨНГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР АВТОБУСАНД ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ РҮҮ ХУТГА БАРЬЖ ТАНХАЙРАХ !

Нийслэл Улаанбатар хотын иргэд нь нийтийн тээвэр буюу Автобусандаа багтаж шингэх зайгүй зэрэг олон ч асуудал дагуулдаг. Саяхан цахим сүлжээгээр автобусан дотор жирэмсэн эмэгтэй рүү орилж, хутга барин дайрч, сүрдүүлж буй бичлэг цацагдсан. Тэгвэл тухайн этгээдийг Цагдаагийн байгууллагаас олж тогтоон, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэнэ. Хамгийн харамсалтай нь Зарим Монгол залуус Архинд толгойгоо мэдүүлэн балмад аашлах явдал газар авсаар л.

ШҮҮХЭЭС ДӨРВӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНССОН Э.БАТ-ҮҮЛИЙГ СУЛЛАХЫГ ШААРДАЖ, "ХОНХНЫ ДУУ"-Г ТӨРИЙН ОРНЫ ГАДНА ХАНГИНУУЛАВ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оноосон юм.

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ НАР БШУЯ-ААС ДАВСАН ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖ ЭХЛЭВ

Цэцэрлэгийн 4,5 настай зарим хүүхэд өнөөдөр хичээллээд 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл амарна. Гэхдээ эцэг эх, харгалзан дэмжигч нь харах боломжгүй, гэртээ цоожлогдох эрсдэлтэй, гэрт нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай эсвэл хүнд өвчтэй, түлээ нүүрс, халуун хоол ундгүй өрхийн хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн хамруулна. Энэ мэтчилэн хүүхдээ цэцэрлэгт нь заавал явуулах шаардлагатай хүмүүс ангийн багшид нь хүсэлтээ хүргүүлнэ гэдгийг БШУЯ-аас мэдээлсэн. -Мөн Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарсан. Энэ тушаалд, 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 31-нийг хүртэл хугацаанд халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4,5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгожээ. Ингэснээр хүндэтгэн үзэх шалтгаантай эцэг, эхчүүд хүүхдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт нь явуулж болох нь. Гэхдээ хэрхэн ямар зохион байгуулалт хийх талаар цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна. Тиймээс ч зарим цэцэрлэгийн эрхлэгч нарын гаргасан журам нь амьдралд нийцэхгүй байгаад иргэд бухимдалтай хандаж эхэллээ. Жишээлбэл : цэцэрлэгийн эрхлэгч, арванхоёрдугаар сарын 20-ноос хойш хүүхдээ цэцэрлэгт хамруулах эцэг, эхчүүдээс хүсэлтийг нь авчээ. Нэг ангид 10 хүүхэд л хүлээн авах тул зарим эцэг эхэд "Танай хүүхэд хоцорчихлоо, анги дүүрсэн" гэх хариулт өгч эхэллээ. Мөн эхний аравт багтан, хүсэлтээ өгч амжсан эцэг эхчүүд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд хүүхдээ нэг өдөр ч таслуулалгүй цэцэрлэгт нь явуулна. Нэг л таслуулбал дахиж хүлээн авахгүй. Мөн хүүхдээ өглөө 09:00 цагаас хүргэж өгч, орой 16:00 цагт авах шаардлага тавьжээ. Ийнхүү эцэг, эхчүүд БШУЯ-ны шийдвэрт баяртай байсан ч цэцэрлэгүүд үүнийг нь хувь хувьдаа үгүйсгэж эхэллээ. Эцэг, эхчүүд хэрхэн яаж ажил төрлөө зохицуулан хүүхдээ хүргэж өгөх авахаа сайтар тооцоолохгүй бол хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломжгүй боллоо. Ажлын цаг 09:00, 17:30 байдаг дийлэнх байгууллага. Тиймээс хэрхэн яаж хүүхдээ хүргэж өгч авч чадах билээ. Магадгүй бас л хүн гуйж бүүр цаашлаад аль нэг нь заавал ажлаасаа гарах л шаардлага үүсээд байнa. Гаргасан шийдвэрүүд бодит амьдралд ямар боломжгүй зүйл болон хувирсаар л.

“ХАРИУЦЛАГААР ҮЛГЭРЛЭЕ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ”

Шинэ жилийн баярын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан, иргэдийн архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, хэтрүүлэн хэрэглэснээр осгох, амь нас эрүүл мэндээрээ хохирох, гэмт хэргийн хохирогч холбогдогч болох нь цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байна. Тухайлбал : Тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт хоёр найз архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үл ялих зүйлээс хоорондоо маргалдаж, амь насыг хөнөөсөн харамсалтай гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины зохисгүй хэрэглээг багасгах чиглэлээр Хариуцлагаар үлгэрлэе нөлөөллийн арга хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 1 сарын 02-ны хооронд зохион байгуулж байна. Иймд иргэд олон нийтэд анхааруулж хэлэхэд баяр, амралтын өдрүүдийг өнгөрүүлэхдээ аль болох архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

ТОСК-ЫН НЭР БАРИГЧДЫН ТҮҮЧЭЭ БОЛЖ ДАРГА АСАН А.ГАНТУЛГА 6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВЛАА

Төрийн орон сууцны корпорацийн дарга асан А.Гантулгыг өнгөрсөн 2017 оноос хойш авлигын хэргээр шалгаж, улмаар шүүх хурал нь болж анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноожээ. Хэргийг сануулбал, “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм, үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан. А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг.

СОЛОНГОС ОХИД МОНГОЛ ОХИНЫГ БҮЛЭГЛЭН ЗОДЛОО, МОНГОЛ ЗАЛУУС СОЛОНГОС ЗАЛУУГ БҮЛЭГЛЭН ЗОДЛОО !

Монголд ажилладаг Солонгосын иргэнийг таван монгол залуу бүлэглэн зодсон гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Тухайн мэдээлэлд Монголд ажилладаг солонгос иргэнийг монгол залуус машиндаа хүчээр суулгаж зодсон гэх утгаар гарсан байна. Хохирогч нүд чих рүүгээ цохиулсан, хамрын яс хугарсан тул мэс засал хийлгэсэн гэж ярьжээ. Мөн "Тэдгээр этгээдүүдийн дунд цагдаагийн алба хаагчийн хувцастай хүн байсан гэх мэдээллийг өгсөн байна. Мөн тухайн хэргийг солонгос охид монгол охиныг бүлэглэн зодсон хэргээс үүдэлтэй байж болзошгүй гэж хохирогч ярьжээ. Одоогоор хэргийн шалтгаан тодорхойгүй байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Баянзүрхийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байна. Одоогоор өс хонзонгийн үүдэлтэйгээр ийм хэрэг гарсан эсэх нь тогтоогдоогүй байна. Хоорондоо тийм асуудал болсон. Тухайн үед дуудлага хүлээн аваад шалгагдаж байна." гэлээ.

ХОТЫН МЭЭР АСАН Э.БАТ-ҮҮЛД ДӨРВӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр зэрэг 11 хүнд холбогдох авлигын хэргийг арваад хоног хэлэлцсэний эцэст шийд гарч Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон байдаг. Харин бусад дөрвөн хүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл өнөөдөр 10:00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд Эрүүгийн хариуцлага оноох шүүх хурал эхэлж, шийдвэрээ гаргалаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил, А.Гантулгад зургаан жилийн ял оноосон гэх мэдээлэл байна.

NCAA-Д ХӨЛ ТАВЬСАН МОНГОЛЫН АНХНЫ ТАМИРЧИН ШАРАВЖАМЦЫН ЭНХИЙН-ОД

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигт нь тоглодог “Дэйтон”-ы их сургуулиас ирсэн тэтгэлгийн саналыг хүлээн авч буйгаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт тоглох урилга гардаж авсан Монголын анхны тамирчин болж байгаа юм. Улмаар “Дэйтон”-оос драфтлагдан NBA-д тоглох том боломж түүнд ийнхүү бүрдлээ. Түүнд “Dayton”-ы их сургууль болон “Eastern Washington”, “Rutgers”, “Providence” сургуулиуд санал тавьсан ч тэрээр “Дэйтон”-ыг сонгожээ. Түүний сонголтоо хийсэн “Дэйтон”-ы их сургуулиас NBA-д хөл тавьсан цөөнгүй тоглогч бий. Тэднээс хамгийн өндөр амжилтад хүрсэн нь хоёр удаагийн “Бүх одод” П.Жэксон. Өдгөө хамгийн өндөр амжилттай яваа нь “Нью-Йорк Никс” багийн тоглогч О.Топпин. “Аавынхаа үргэлжлэл болох ирээдүйтэй, авьяастай” гэж багаасаа үнэлэгдсэн Ш.Энхийн-Од багаасаа аав шигээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөн, найман настайдаа эл спортоор хичээллэжээ. Улмаар 11 настайгаасаа хойш тэмцээнд оролцож байгаа юм. 19 настай Ш.Энхийн-Од мэргэжлийн сагсан бөмбөгчин болох мөрөөдөлдөө бага багаар ойртсоор л. Тун удахгүй Монгол залуу NBA-д .........

БАЙЛДАГЧАА ЗОДОЖ ХӨНӨӨСӨН ДЭСЛЭГЧИД 14 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ

Зэвсэгт хүчний дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан хэрэг гарсан. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах”, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцсэн юм. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлснийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

1 ... 280 281 282 283 284 285 286 287 288 ... 314