ИРГЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТ ЗААЛЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАЖ БОЛНО

Биеийн тамир , спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Эртэч идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалттай тогтолцоог эрхэм болгожээ.Энэ хүрээнд 2-р сарын 16-наас 6-р сарын 1 хүртэл орон даяар "Илүүдэл жингүй-Эртэч монгол" аяныг эхлүүлж 21 аймаг 9 дүүргийн спортын заалыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгожээ. Үүнийг дагаад иргэд маань ч ухамсартай зөв соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.