БОАЖЯ-НЫ АЖИЛЧДАА Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД АЖЛААСАА ӨӨРСДИЙН ХҮСЭЛТЭЭР ГАРАХЫГ ШААРДЖЭЭ

2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилсон.Тэрээр өөрийн багаа бүрдүүлэхийн тулд ажилчдаа өөрсдийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөхийг шаардаж дарамталж эхэлсэн байна.

Тэрээр“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зэрэг олон ажил байгааг амжилттай үргэлжлүүлэн хамтран маш сайн ажиллана хэмээж байсан. Гэтэл сайдын албан тушаалд томилогдоод сар ч хүрээгүй байхдаа ийнхүү дээрэнгүй авирлаж боллоо.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.