ШИЙДСЭН , ШИРЛЭСЭН ХҮҮХЭН Б.УНДАРМАА МАН-ЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ НЬ БАЙВ УУ ?

Зээлдэгчдийн дотор УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нэр дахиад заларсан.. “Монгол Мах Экспо”, “Монгол Эм Импекс”-тэй хамтарч төсөл хэрэгжүүлэхээр “Бишрэлт групп”, “Бишрэлт пропертиз” компаниараа Хөгжлийн банкнаас 2017, 2018 онд нийт 39,17 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Зээлийн өр, төлбөр нийлээд 43,5 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн 33 сар... ЖДҮХС-г хоослоод, НДС-г дампууруулаад явж байхдаа Хөгжлийн банкийг бас зэрэгцүүлээд тоночихсон байх жишээтэй. 

УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий (банкны нийт хувьцааны 99.9 хувийг “Бишрэлт холдинг” эзэмшиж байв) “Капитал” банкаар гурван удаа нийт 48 тэрбум, ХОМ-тээ бүртгүүлсэн “Доктор МЭИК” компанидаа 700 саяын зээл авсан.

Капитал банк дампуурахад Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, ЭМДС-гийн 136 тэрбум гэх мэт нийт 31 байгууллагын 375 тэрбум төгрөг салхинд хийссэн.Гэтэл монголын шүүх түүнд 40 сая төгрөгөөр торгох ял өгсөн байдаг.

Тэгэхээр МАН-ын сонгуулийн санхүүжилт Б.Ундармаагийн “Капитал” банкаар дамждаг нь үнэн байх нь. Банкийг дампууруулсан шалтгаан ч бас энэ. Сая Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нар дотор “Капитал” банк явж л байна. 2014 онд авсан 59,5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, 54,4 тэрбум төгрөгийн шүүхийн нэхэмжлэлтэй байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.