НДШ-ийг нэмж "Капитал" хатагтай Б.Ундармаагаас авах ёстой 105 тэрбумыг иргэд төлсөөр л

Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банкны дампууралтай алга болсон энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэх хууль хэрэгжихээр болсон байдаг. “Капитал”-д алдаад байгаа Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, дээр нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум, нийлээд 240 тэрбум төгрөгөө олж авсан уу? Төр засгийн хариуцлагагүй, уваагүй үйлдлээс болж нийтийн олон зуун тэрбум төгрөг алдагдсаныг яагаад ард түмэнд зовлон болгосоор байна вэ?



Б.Ундармаа гишүүн нэг их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэдгийг Алтжин компанийн захирал Г.Алтан хэлж байсан. үнэхээр ч Б.Ундармаа гишүүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд сэйфиндээ багтдаггүй гэж эх сурвалжууд ярьдаг. Тэр хүний хөрөнгийг зараад энэ олон төрийн байгууллагын хохирлыг барагдуулж ягаад чадахгүй байна вэ?

Монгол хүний дундаж цалин нэг сая төгрөг гэж байгаа. Энэ тооцооллоор бол нэг иргэн сард зөвхөн өндөр настны тэтгэврийн шимтгэлд 190 мянган төгрөг төлдөг. Жилд 2,210,000 төгрөг төлдөг гэсэн үг. Үүнийг хэдэн жил төлөх вэ. 10, 20, 30 жил төлнө. Төрийн үүрэг бол энэ мөнгийг найдвартай газар, гайгүй хүүтэй хадгалах ёстой. Гэтэл энэ мөнгөн дээр салбарын сайд нар үеийн үед “ажиллаж” ирсэн хардлага олон нийтэд байсаар байна. 


Б.Ундармаа гэгч 240 тэрбум төгрөгийн тэтгэврийн сангаар тоглочихсон эрхэм “түшээ” юм. Тэрбээр зүгээр ч нэг банкаа дампууруулчихаагүй 200 гаруй иргэний 260 орчим тэрбум төгрөгийн хадгаламжийг шамшигдуулж, ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл авсан гэмтэй. Гэтэл тэрээр өнөөдөр юуч болоогүй мэт амьдарсаар л байна. Тэтгэврийн санг дампууруулах эрх зөвхөн төрийн түшээдэд л олддог монгол шиг улс өөр хаана ч байхгүй.


                                       Б.Ундармаагийн идсэн мөнгийг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн үү! 

НДШ 26 хувьд хүрэх зуур Б.Ундармаа уснаас хуурай гарч байгаа нь шударга ёсонд нийцэх үү?

НДШ 2% нэмсэнд иргэд эсэргүүцэж байгаа учир нь Б.Ундармаа улсад хохирол учруулсан мөнгөө ард иргэдээр төлүүлэх гэсэн увайгүй үйлдэл гаргаж байна гэх..... 


Энэ мэт байдлаар МОНГОЛ УЛСАД  үлэмж хэмжээний хохирол учруулсан Б.Ундармаа гишүүний нэгэнт ил болсон мэдээлэл дээр хуулийн байгууллагууд ажилмаар байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.