ХУУЛИА ХАГАС ХУГАС УНШЧИЖ, ОЙЛГОЧИХООД УИХ-Д ОРЖ ИРЭЭД БҮЛТ БҮЛТ ҮСЭРДЭГ БАЙМААР БАЙНА ГИШҮҮДЭЭ…

УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт өөрийн хамаарал бүхий “Вестернхолд” компанийн тухай “Би зээл авахад нь ямар нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. “Ховд-Эко цемент” бол хөгжлийн төсөл, 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж эхлүүлсэн” гэж томорсон. 

Хууль бол “Энэ зээлийг авахад та нөлөөлсөн үү? гэж асуухгүй. Сонирхлын зөрчлийн тухай  хуульд (“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 20.2) “Нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд (эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд) төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч ААН-ийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” гээд заачихсан. “Нийтийн албан тушаалтан” гэдэгт Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, ҮХЦ-ийн гишүүн, УДШ-ийн Ерөнхий шүүгч, шүүгч, УЕП-оос эхлээд  УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа бүх хүн багтсан.

Гэтэл гишүүн байсан нэг бөх “Би гишүүн болохоор миний дүү бизнес эрхэлж болдоггүй юм уу?” гээд хаалгаа савж байна лээ. Ядаж ийм боловсролтой, тийм бодолтой хүмүүсийг огт дахин сонгомооргүй байна, одоо байгааг нь явуулчихмаар байна. 

Ядаж энэ хуулийг хагас хугас уншчиж, ойлгочихоод УИХ-д орж ирээд бүлт бүлт үсэрдэг баймаар байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.