ХУУЛЬ БУС МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ГАЗАР АВСААР БАЙНА

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 давхар объектод 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт 34 настай, эрэгтэй иргэн “Г” гэгчийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Холбогдогч “Г” нь урьд өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж Зөрчлийн тухай хуулиар 3 удаа торгох шийтгэл оногдуулж байсан аж. 

Түүнчлэн мөрийтэй тоглож байсан иргэдээс залилах гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон . 

Иргэдээс орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих, таны ажиллаж, амьдарч буй орчинд сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад хандана уу!!! 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.