НЭГҮҮН МЭДЭЭ
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ 2022 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ээлжит Хуралдааныг Жендэрийн үндэсний хорооны Орлогч дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж, хуралдаанд Ерөнхий сайдын жендэрийн асуудал хариуцсан зөвлөх Ч.Болортуяа болон хорооны гишүүд 80 хувийн ирцтэйгээр оролцлоо. Жендэрийн үндэсний хороо нь 35 гишүүнтэй бөгөөд эрэгтэй 17, эмэгтэй 18, төрийн болон төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан бүрэлдэхүүнтэй. Хуралдаанаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хорооны 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх салбар зөвлөл (14), салбар хороод (31)-ын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн тайланг танилцуулж, Хорооноос 2022 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулан, хэлэлцүүлж батлууллаа. Түүнчлэн Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш б айдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжсэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)”-ний төслийг боловсруулсан бөгөөд төслийг хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж, оролцогчдын 100 хувийн саналаар батлахыг дэмжлээ. Жендэрийн үндэсний хорооноос 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй тодорхой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүх хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн тэгш оролцоог дэмжихэд чиглэсэн 3 зорилт бүхий 36 ажлыг тусгажээ. Цаашид стратеги төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой асуудлаар Жендэрийн үндэсний хорооны гишүүдийн уулзалт, семинарыг зохион байгуулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаархаар гишүүд санал нэгдлээ.

ӨНӨӨДРӨӨС “ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ “E-MONGOLIA” ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЛ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдрөөс /2022.03.01/ эхлэн “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл эхэлж 2022.03.10 хүртэл “e-mongolia” системээр хүсэлт хүлээн авах юм байна. Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курст суралцаж буй оюутан залуусыг энэ жил хамрагдах боломжгүй бөгөөд. Тус хөтөлбөрт: 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх Нэгдүгээр улирлын сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгох ажээ. Оюутан цэрэг сургалтад хамрагдсан оюутан залуус дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг юм байна .

ТӨРҮҮЛСЭН НЯРАЙГАА ХОГИЙН САВАНД ХАЯЖЭЭ

Дорноговь аймагт 37 настай М дөнгөж төрүүлсэн нярайгаа байрны гаднах хогийн саванд хаясан хэрэг 2022.02.28-нд гарсан байна. Нярайг иргэн олж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчээ. Дуудлагын дагуу яаралтай эрэн сурвалжилж М-г олсон бөгөөд одоогоор тус хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

5 НАСТАЙ ХҮҮХЭД ДОЛООН ДАВХРЫН ТАГТНААС УНАЖ, НАС БАРЛАА

Баянгол дүүрэгт байрлах "Голден парк" хотхоны ….дугаар тоот байрны долоон давхрын тагтнаас 5 настай хүүхэд унаж амь насаа алджээ. Цагдаагийн байгууллагад өчигдөр дуудлага мэдээлэл 14 цагийн орчимд ирж шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар долоон давхарт байрлах гэрийнхээ том өрөөний тагтнаас 5 настай хүүхэд унасан нь тогтоогдсон байна. Одоогоор тус хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОЁДОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫНХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Өнөөдөр “Дэлхийн оёдолчдын өдөр” тохиож байна. Энэ өдөр аймгийнхаа оёдол үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэрэглэгчдэд чанартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхээр мэрийн ажиллаж байгаа оёдол үйлдвэрлэгчдийг аймгийн Засаг дарга Р.Сэддорж хүлээн авч уулзлаа. Уулзалтаар тэдэнд тулгарч буй асуудал, зах зээлийн нөхцөл боломж, ашиглагдаж байгаа техник технологийн талаар мэдээлэл авч аймгаас хэрхэн дэмжиж ажиллах нөхцөл боломж байгааг харилцан ярилцлаа. Манай аймагт оёдлын буюу хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 28 компани, 90 гаруй цех, салон, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа бөгөөд 500 гаруй ажлын байр үүсгэн амжилттай яваа салбар юм. Мөн энэ өдөр салбартаа амжилттай ажиллаж байгаа үйл урлаач, оёдолчдыг шагнаж урамшууллаа Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр: “Говь хангай андууд” ХХК-ний оёдолчин Ч.Золзаяа, Б.Ганчимэг, П.Жинсмаа, С.Батчимэг, Н.Осороо нар “Болор сор” ХХК-ний оёдолчин Х.Отгонтөгс, Д.Туяа, Б.Анхтуяа нар “Баян уул” ХХК-ний оёдолчин Д.Мөнхтуяа, Б.Оюумаа, Ц.Отгонцэцэг, Т.Отгонзаяа нар шагнагдлаа.

ОХУ БОЛОН УКРАИН ХОЁРЫН ХЭЛЭЛЦЭЭ БЕЛАРУСИЙН ХИЛИЙН ОРЧИМД МОСКВАГИЙН ЦАГААР 12:00 ЦАГТ БОЛОХ ТОВ ГАРЧЭЭ

ОХУ болон Украины хооронд үүсээд байгаа хурцадмал асуудлыг намжаах энхийн хэлэлцээр Беларусийн хил орчимд Москвагийн цагаар 12:00 цагт /Улаанбаатарын цагаар 17:00 цагт/ эхлэх төлөвтэй байгаа бөгөөд . Оросын төлөөлөгчид уулзах газраа очсон байгаа бол Украинчууд Польшийн нисдэг тэргээр очиж байгаа талаар мэдээллээ .

ИРЭХ САРЫН 15-НААС НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛНЭ

Хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны хэмжээг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдан борлуулах бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд. Өнөөдөр дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газартай хамтран аж ахуй нэгж байгууллагуудад махны чанар аюулгүй байдал, хүрэлцээ хангамж, татварын баримт олгох, эрүүл ахуй халдвар хамгаалалд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагад тулгарч буй асуудал, цаашид авах арга хэмжээний санал солилцлоо.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛДӨГ БОДИСЫГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАСАН 3 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 2 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 254 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 624 даалгавар бичгээр өгсөн бөгөөд. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 19 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 25 шаардлага тус тус бичиж хүргүүллээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж, 305 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 173, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 29, Хүрээлэн байгаль орчны эсрэг 6, Авилгын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3 хэргийг шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

УКРАИНДЧУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС ОРОН НУТГИЙН АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ ЗӨВЛӨЛДӨЖ БАЙГААД “GOOGEL MAPS”-ЫГ ӨЧИГДӨР ХААЖЭЭ

Google Maps хэрэглэгчдэд бодит цаг хугацаанд мэдээлэл өгдөг хоёр функцийг Украинд хаасан тухай тус компани өчигдөр мэдээлэл хийсэн. Идэвхгүй болгосон функцууд нь “ Google Газрын зургийн ” шууд замын хөдөлгөөний давхцлыг багтаасан бөгөөд энэ функцийг зарим судлаачид зөрчилдөөнийг алсаас хянахын тулд ашиглаж байсан бөгөөд мөн тухайн үед тухайн байршил хэр ачаалалтай болохыг харуулдаг “ Live Busyness ” функцийг багтаасан болно. Google энэ өөрчлөлтийг Украинчуудын аюулгүй байдлыг хангах үүднээс орон нутгийн албаны хүмүүстэй зөвлөлдсөний дараа хийсэн гэж тухай тус компани мэдэгдлээ.

ОЛОН УЛС ОХУ-ЫН SWIFT-Д ХОРИГ ТАВЬСАН НЬ МАНАЙ УЛСЫН ЗАРИМ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭД НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ҮҮ?

Өнөөдөр Монголбанкы удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголбанк 2022 оны эдийн засгийн өсөлтийг 5.1 хувь, инфляцыг 6 хувь дээр нэмэх, хасах хоёр хувьд тогтвортой байна гэж мэдэгдлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: "Монгол Улс Оросын холбооны улсаас нефть бүтээгдэхүүнээ бараг 100 хувь импортолж байгаа бөгөөд. Манай улс нефть бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо олон улсын SWIFT системээр дамжуулан хийдэг. ОХУ-ыг энэ системээс хасах хоригт оруулж, хаалт хийсэн билээ. Тодруулбал, ОХУ-ын Төв банк болон нэр бүхий таван том банкийг SWIFT системээс хассан. Хэрвээ манай улсын төлбөр тооцоо дамждаг банк багтсан бол гадаад төлбөр тооцоо зогсох эрсдэлтэй байдал үүснэ. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефтийн төлбөр тооцоог хоригт багтаахгүй гэсэн яриа одоогоор байгаа. Тиймээс нефть бүтээгдэхүүн авдаг улсын хувьд боломж гарц гаргалгаа хайж ажиллана. Манай улс ОХУ-аас нефть бүтээгдэхүүн авахаас гадна Зүүн Европоос ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор хүнс болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Энэ сүлжээнд мөн тодорхой хэмжээний эрсдэл үүсч магадгүй гэж үзэж байгаа. Туркээр дамждаг нэг зам, Беларусаар дамждаг нэг зам тус тус бий. Одоогоор эдгээр сүлжээ доголдсон, экспорт, импорт хаасан зүйл байхгүй байгаа. Гэхдээ бид бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. Өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо/ яг энэ асуудлаар хуралдаж, тодорхой гарц шийдэл хайна. Хоригт багтаагүй банк санхүүгийн хэрэгслээр төлбөр тооцоо хийх боломжуудыг эрэлхийлнэ. Мөн сард хэчнээн хэмжээний төлбөр тооцоо хийгдэж, хэдий хэр бараа бүтээгдэхүүн ОХУ-аас авч байгаа талаар нарийвчлан ярина. Мөн шаардлагатай нөөц бэлтгэн ажиллана" гэж мэдээллээ.

1 ... 252 253 254 255 256 257 258 259 260 ... 317