НЭГҮҮН МЭДЭЭ
МАНАЙ ОЮУТНУУДЫН БАЙРЛАЖ БАЙСАН УКРАИН УЛСЫН ХАРЬКОВ ХОТЫН ДОТУУР БАЙР БӨМБӨГДӨЛТӨНД ӨРТЖЭЭ

Украин ,ОХУ-ын хооронд дэгдсэн дайн өдрөөс өдөрт хүндэрсээр. Дайны улмаас тус улсын Украйн улсын Харьков хотод хүнд нөхцөлд байсан 18 оюутан хүнд нөхцөл байдлаас гарч эх орондоо энх мэнд ирсэн. Тэгвэл Украины Харьков хотод манай оюутнуудын байрлаж байсан дотуур байрыг бөмбөгджээ .

ОРОН НУТГИЙН ЗАМД “НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ ХОЁР ХҮНИЙ ЭРДЭНЭТ АМЬ ЭРСТЛЭЭ”

Neguun.mn сайт сурвалжлах баг хөдөө орон нутагт томилмоор явж байхдаа төв аймгийн Борнуурын ойролцоо зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүний амь эрстсэн харамсалтай осол гарсныг шууд дамжуулан мэдээллээ [media= ] Тодруулбал: Өнгөрсөн онд нийт үйлдэгдсэн зам тээврийн гэмт хэрэг, ослоос хүүхэд өртсөн осол 463 бүртгэгдэж, ослын улмаас 51 хүүхдийн амь нас хохирч, 485 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан байна. Осол, хэргийн шалтгаан нөхцөл, хэлбэрээр нь авч үзвэл хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэргийн 39 нь орон нутагт, 11 нь нийслэлд гарсан байна. Осолд өртсөн хүүхдийн замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч хэлбэрээр 16 хүүхэд буюу нийт ослын 32 хувь, гэр хорооллын зам, талбай, хашаа, хот айлын гадна тээврийн хэрэгсэл ухрах үед 8 хүүхэд буюу ослын 16 хувь, улсын болон орон нутгийн чанартай авто зам, аймаг, сумдын хайрган болон шороон замд автомашин, мотоцикл онхолдох үед зорчигч хэлбэрээр 17 хүүхэд буюу ослын 26 хувь, тээврийн хэрэгсэл үл хөдлөх зүйл мөргөх үед 3 хүүхэд буюу ослын 6 хувь, ачааны автомашины тэвш дээрээс унасан 1 хүүхэд буюу ослын 2 хувь, тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед 5 хүүхэд буюу ослын 8 хувь, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд өртсөн 1 хүүхэд буюу 2 хувийг тус тус эзэлсэн байна. Осол өртсөн хүүхдүүдийг насны байдал, хүйсээр нь авч үзвэл 0-7 настай хүүхэд 32, 8-14 настай 14, 15-17 настай 5 хүүхэд байна. Мөн осолд өртсөн хүүхдийн 34 эрэгтэй 17 эмэгтэй хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Жолооч та бүхэн хөдөө орон нутгийн замд анхаарал болгоомжтой оролцож хурдаа тааруулж явахыг анхааруулж байна

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР ГУРВАН ЧИГЛЭЛЭЭР ЕСӨН ҮҮРГЭ ӨГЛӨӨ

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналтыг сайжруулж ажиллах. Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ болон тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх. Сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын болон тоглоомын талбайн тоног төхөөрөмж, сүүдрэвч, орчны эдэлбэр газрын аюулгүй байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээг тогтмолжуулан, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах; Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүр, ирмэгтэй болон бүрэн бүтэн байдал нь алдагдсан эрсдэл бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг хориглох, зайлшгүй тохиолдолд бэхэлгээ, хаалт, хамгаалалт хийж, хяналт тавих ажилтныг томилох. Ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн орчинд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг саадгүй зорчуулж, автобусны буудлуудыг таглаж зогссон жолооч нарт хариуцлага тооцох, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг журамлах, торгох, оноо хасах ажлуудыг эрчимжүүлж ажиллах. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга, нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1008 дугаар захирамжийн дагуу Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТБАЯР ОХИНЫГ МААНЬ ЭХЭЛЖ ҮГ ХЭЛЭЭР ДОРОМЖИЛСОН ЮМ БАЙНА ЛЭЭ

"Өдрийн сонин"-д өмгөөлөгч Г.Батбаяр өгсөн ярилцлагандаа "Охиныг эхэлж танхайрсан үйлдлээр, үг хэлээр доромжилсон юм билээ. Охин маань кофегоо барьж очоод "Та нар зүгээр үү. Намайг таньдаг юм уу" гэснээр асуудал үүссэн. Хохирогч гэх охин хариуд нь "Чи хэн бэ, надтай хэн ч ингэж ярьдаггүй. Хөгшин П минь, Я минь" гэсэн байна. Охин "Та нар надаас дүү охид байна. Харьцах шаардлага алга" гэхэд хормойноос нь татаж чангаагаад "Надаас уучлалт гуй. Сөгдөж мөргө" гэсэн. Миний охиныг цагдаа дээр очсоны дараа цагдаа дүрмийн бусаар орилж, хүндэтгэлгүй харьцсан. Бичлэгийн тэд зориуд өөрт ашигтай байдлаар ашигласан. Яагаад таслав, бүтнээр нь цацсангүй вэ. Энэ бол цагдаагийн ажилтан өөрийнхөө гэм буруутай үйлдлийг нуух зорилгоор үгсэн хуйвалдсан гэх хардлагыг үүсгэж байна" хэмээжээ.

ХҮҮХЭД МӨРГӨӨД ЗУГТСАН ХЯТАД ЖОЛООЧИЙГ ХАЙЖ БАЙНА

Зайсангийн Twin Park-ийн урд гарцан дээр гуравдугаар сарын 4-ний өдрийн 13.30 минутын орчим 11 настай хүүхдийг хурд хэтрүүлсэн жолооч мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Хүүхэд хүнд гэмтсэн бөгөөд ар гэрийнхэн тухайн ослыг харсан хүмүүс байвал мэдээллийг 96680210 дугаарт өгч тус болохыг хүсч мөн осол гаргасан жолооч БНХАУ-ын иргэн болохыг мэдээлсэн байна.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАР ХУДАЛДААНЫ ХУУЛЬГҮЙ 30 ЖИЛ ЯВЛАА...

“Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” хэлэлцүүлгийг хоёр дахь удаа Монголын худалдаачдын холбооноос өнөөдөр зохион байгууллаа Тодруулбал: Төр "Худалдаа эрхлэгчдээс торгууль, татвар, шийтгэл зэргээр авахаа боддог. Харин Худалдаа эрхлэгчид тулгараад байгаа асуудлыг шийдэхийн төлөө нэг ч үг дуугардаггүй" гэж Монголын худалдаачдын холбооны төлөөлөгчид хэлсэн юм. Монголын худалдаачдын холбооны төлөөлөгчид Засгийн газар, УИХ-д дараах шаардлагуудыг хүргүүлэхээ мэдэгдэв. 1. Бараагаа зарж чадахгүй байтал зээл нь нэхэгдсээр Хар зээлийн түүхтэй болсон худалдаачид бага хүүтэй санхүүгийн эх үүсвэр авч чадахгүй байгаа учир Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах 2. Худалдааны хуульгүй 30 жил болж байгаа тул худалдаачдыг зохицуулах хуулийг баталж хуультай болгох. 3. Худалдаачдыг дэмжсэн сан бий болгох гэсэн шаардлагуудыг хүргүүлэхээ мэдээллээ.

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг 3 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулах гэж байна. Чуулганаар эрэгтэйчүүдийн амьдралын чанар, оролцоо, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд, олон нийт салбаруудын оролцоо, уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж, уриалга гаргах юм. Чуулганыг угтаж 21 аймаг 9 дүүргийн залуус тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд үндэсний чуулганаар нэг дор цуглаж асуудал, шийдлээ ярилцах гэж байна. Эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгэм дэх оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчилснөөр хувь хүний хөгжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх юм.

ТЭГШ БОЛОМЖ, ХАМТЫН ҮР ДҮН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГАНД ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА ИЛТГЭЛ ТАВЬЖ ОРОЛЦЛОО

Тэгш боломж, хамтын үр дүн төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байна. Чуулганд Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр илтгэл тавьж оролцлоо. Тэрээр илтгэлдээ, Төрийн хариуцлагын зарчим, Жендэрийн мэдрэмжтэй байх зарчим, Ялгаварлан гадуурхалтын эсрэг зарчимуудын талаар онцлон, цохон тэмдэглэлээ. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гал халуун мэндийг чуулганд оролцогч эмэгтэйчүүдээр дамжуулан хайртай ээж, эмээ, охидод нь хүргэхийн зэрэгцээ эрэгтэйчүүддээ энэхүү өдрийг хамтдаа аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүслээ.

НАМЭХ-НЫ 2021 ОНЫ СУДАЛГААГААР ЭМЭГТЭЙЧҮҮДЭД САНХҮҮГИЙН ЧАДАВХТАЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ НЬ ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ХҮРГЭХ ДУУ ХООЛОЙ ХҮЧТЭЙ БАЙЖ ЧАДНА ГЭЖ СУДАЛГААГААР ГАРЧЭЭ

НАМЭХ-ны 21 аймаг, есөн дүүргээс түүврийн аргаар санамсаргүйгээр авсан "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгааны тайланг танилцуулж байна Энэхүү судалгаар эмэгтэйчүүдэд хуримтлал хэрэгтэйг харууллаа гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд санхүүгийн чадавхтай, өөртөө итгэлтэй байх нь шийдвэр гаргах түвшинд хүргэх дуу хоолой хүчтэй байж чадна гэдэг нь судалгаанаас харагдаж байна гэв. "Эмэгтэйчүүдийн санхүүгийн асуудал маш чухал байгаа бөгөөд. Тэд гэр бүлдээ, төрд ч санхүүгийн хараат байдаг нь санхүүгийн эрх чөлөө маш хязгаарлагдмал байгааг харуулж байна. Судалгаанд оролцсон гурван эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн орлоготой, 10 эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн хажуугаар хувиараа бизнес эрхэлж, өрхийн орлогоо бүрдүүлж байна. Энэ орлогынхоо 81.5 хувийг ихэвчлэн байрны түрээс, ипотекийн зээл, байр ашиглалтын зардал, хоол хүнсний хэрэгцээнд зарцуулж байна гэсэн үг юм. Тус судалгаанд оролцсон 5 эмэгтэй тутмын нэг нь ипотекийн зээлтэй байгаа бол. Зургаан эмэгтэй тутмын нэг нь түрээсийн байранд амьдарч байна гэж гарчээ. Байр хэний өмчлөлд байна вэ гэхээр 77.7 хувь нь нөхрийн өмчлөлд байгаа бол ердөө 25.3 хувь нь эхнэр, байна. Энэ нь эмэгтэйчүүдэд эд хөрөнгө эзэмших эрх хязгаарлагдмал байна гэсэн үг юм. Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь: Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, ээж аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг бол эрчүүд эсрэгээрээ найз нөхөд, хамт олон, ангийн уулзалтад цагаа зарцуулдаг гэж гарчээ. Энэ бүхнээс дүгнээд хархад эмэгтэйчүүдэд ямар их дарамт байдаг нь энэхүү судалгаанаас харагдаж байгаа юм.

ДЭНЖИЙН МЯНГАД ӨСӨЖ ТӨРСӨН ЗАЛУУС НЭГДЭН БУЯНТ ДЭНЖИЙН МЯНГА ТББ БАЙГУУЛАН ДЭНЖИЙН МЯНГАД ОЛОН ЗҮЙЛС ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ.

ДЭНЖИЙН МЯНГА Д ӨСӨЖ ТӨРСӨН ЗАЛУУС НЭГДЭН "БУЯНТ ДЭНЖИЙН МЯНГА" ТББ БАЙГУУЛАН ДЭНЖИЙН МЯНГАД ОЛОН ЗҮЙЛС ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ. Тэдний хамгийн эхний үйл ажиллагаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дэнжийн мянга орчмын 9, 10,11-р хорооны өрх толгойлсон ээжүүд болон эмэгтэйчүүдээ баярлууллаа. Хамгийн гол нь сэтгэлийн дэм гэж сайхан үг байдаг. Үүний нэгэн адил Дэнжийн мянгаар овоглосон залуус нэгдэн төрийн бус байгууллага байгуулан ийнхүү өсөж төрсөн газартаа жоохон ч гэсэн гэгээлэг бүхнийг эхлүүлэхээр зорьж байна. Тус байгууллага нь ашгийн бус бөгөөд ийнхүү залуус өөрсдийн сэтгэлээр эхний ээлжид ийнхүү эмэгтэйчүүд, ээжүүдээ баярлуулаад дараа дараагийн үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Цар тахлын улмаас 2 жил гаран ажил орлогогүй бүхий л салбар хэцүүхэн байсан ч залуус сэтгэл байхад бусад зүйл аяндаа бүтдэг юм гэдгийг ийнхүү харуулж Дэнжийн мянгад сайн сайхныг түгээж эхлээд байна. Залуус нэгдэн нийлж Дэнжийн мянгын гэр хорооллуудаар байхгүй байгаа тоглоомын талбай цаашлаад гэмт хэргийн гаралт эхтэй нутаг дэвсгэрт ч гэсэн Цагдаа хууль хүчний байгууллагатай нийлэн таслан сэргийлэх үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийллээ. Мөн Дэнжийн мянгаар овоглодог Татар хамтлагийнхан маань төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдгээ илэрхийлж тус аянд нэгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй Дэнжийн мянгад өсөж төрсөн Боксын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй Э.Цэндбаатар мөн тухайн үйл ажиллагаанд оролцож ах нартайгаа хамт гэдгээ илэрхийллээ. Санаа зорилго нь бүтэмжтэй байж санасан бүхнээ саадгүй бүтэх болтугай гээд Төрийн бус байгууллагын бүхий л залуустаа сайн сайхныг хүсэн ерөөж амжилт хүсье.

1 ... 244 245 246 247 248 249 250 251 252 ... 317