ШИНЗО АБЭГИЙН ЭХНЭР ОСОЛД ОРЖЭЭ

Өчигдөр /2022.07.25/ Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ автомашины осолд өртжээ.

Тодруулбал: Токио хотод Акиэ Абэгийн зорчиж явсан автомашиныг араас нь дагалдаж явсан цагдаагийн машин мөргөжээ. Осол Токио хотын Нагатачо дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Метрополитан хурдны замын дотоод тойргийн замын Миякезака уулзварт болсон бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй аж. Токиогийн цагдаагийн газраас энэ төрлийн ослыг дахин гаргахгүйн тулд нарийвчилсан сургалт явуулж анхаарна хэмээжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.