ӨНГӨРСӨН 3 ХОНОГИЙН ХУГАЦААНД НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 11 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Гуравдугаар сарын 7-ноос 10-ны хооронд зам тээврийн ослын улмаас 11 хүний амь хохирсны хоёр нь нийслэлд, орон нутагт есөн хүний амь нас эндсэн байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн  зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж бэртсэний 11 хүүхэд байна. 


Явган зорчигч мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж,  16 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон


Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.


Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.    


Үл хөдлөх  зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.


                                                                  Орон нутагт


o    Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 6 хүний амь хохирсон байна.

o    Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  2 хүн гэмтсэн.

o    Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүний амь хохирсон.

o    Үл хөдлөх  зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн.


Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж 11 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь хохирсон байна. Хүүхдийн автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургахыг зөвлөж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.