НЭГҮҮН МЭДЭЭ
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО МАНЛАЙЛАЛ’ ДЭД ХЭЛЭЛЦҮҮЛЛЭГ БОЛЛОО

МАНЛАЙЛАЛ’ дэд хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 сарын 14-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал’ үндэсний чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, малчдын төлөөллийг оролцуулан дэд хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Гэр бүл дэх эр хүний үүрэг хариуцлага, нийгэмд үзүүлэх эерэг хандлага, эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж гарсан санал санаачлагыг шийдвэр гаргах түвшинд нэгтгэж хүргэх, Эрэгтэйчүүдийн холбоо байгуулах, Үндэсний чуулганд оролцох оролцогчийг сонгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ А.БҮРЭНБААТАРЫГ СААТУУЛЛАА

Авлигатай тэмцэх газраас МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатрыг авлига албан тушаалын хэрэгт буруутган ажлын байран дээрээс нь хэдхэн минутын өмнө баривчилан саатууллаа. Түүний хувьд өнгөрөгч оны гуравдугаар сарын 05-ны өдөр Ерөнхий захирлаар томилогдсон.

“QUEEN’S MED” ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГТ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХААР ОЧСОН ИРГЭН НАС БАРЛАА

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 13-р хороолол Натурын баруун талд байрлалтай “Queen’s med” эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очсон 69 настай эмэгтэй нь энэ сарын 12-нд харамсалтайгаар таалал төгссөн хэрэг гарчээ. Ар гэрийнхэн нь: “Талийгаач тухайн эмнэлэгт гоо сайхны үйлчилгээ авахаар очоод нас барчихлаа. Гэтэл эмнэлэг нь одоо болтол үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаад харамсаж байна. Эгч минь биш юм гэхэд өөр олон эмэгтэйчүүд зориод очиж байгаа. Та бүхэн сануулга болгож мэдээлэл бэлтгэж өгөөч. Шүүх шинжилгээний байгууллагаас талийгаачид задлан шинжилгээ хийж байгаа. Хэргийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн” гэв. Тухайн эмнэлгийн зүгээс ийм хэрэг болоогүй хэмээн эрс няцааж байгаа юм.

МОНГОЛД АИ 92 ШАТАХУУН 2390 ТӨГРӨГ БАЙГАА БОЛ ОХУ-Д 1400 ТӨГРӨГ БАЙНА

ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч ЛУКОЙЛ компанийн шатахууны нэг литр АИ 92 шатахуун 1400 төгрөг байгаа бол манай улсад АИ-92 авто бензиний үнэ литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдэж, өнөөдөр 2390 төгрөгөөр зарагдаж байна. Өнгөрсөн нэг болон хоёрдугаар сард тус тус шатахууны жижиглэнгийн үнийг тус бүр 100 төгрөгөөр нэмэгдсэн юм.

ЗОГСООЛООС БОЛЖ МАРГАЛДАН НЭГНИЙХЭЭ АМЬ НАСЫГ ХОХИРООЖЭЭ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүслийн Өргөө” хотхоны гадна талбайд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Шалгалтын ажиллагааг явуулахад автомашины зогсоолын улмаас маргалдаж хэрэгт холбогдогч хохирогчийг гараараа боож, унаган зодож амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн цагдан хорьсон бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгаж байна.

ШҮҮГДЭГЧ Г.АЛТАН НАС БАРСАН ТУЛ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2022.03.14/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, шүүгдэгч Г.Алтан нас барсантай холбоотой түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ОНГОЦНЫ БУУДЛЫН 00-С ОЛДЛОО

Энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр Монгол Улсын иргэн Ч гэгч нь 3.6 кг жинтэй алт, үнэт эдлэлийг тээвэрлэн ирж, "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд нуусан байсныг гаалийн байцаагч нар илрүүлжээ. Шалгалтын явцад тухайн иргэн хууль бусаар нэвтрүүлсэн үнэт эдлэлийг ариун цэврийн өрөөний хогийн саванд хийж, буудлын ажилтанд дамжуулахаар завдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хуульд зааснаар тухайн иргэний хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үнэт эдлэлийг улсын орлого болгох бөгөөд үнэт эдлэлийг үнэлж, тухайн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулдаг байна.

Н.ТҮВШИНБАЯРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ УУ?

Олимпын аварга Н.Түвшинбаярын хорих хугацаа дуусгавар болж буй учраас прокуророос хорих хугацааг дахин сунгах хүсэлтийг энэ сарын 11-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. Иймээс Н.Түвшинбаярын цагдан хорио, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг өнөөдөр /20212.03.14/ хэлэлцэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр цагдан хорих хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хараахан ороогүй байна .

НИЙСЛЭЛИЙН ДҮҮРЭГ, ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ УРТАСГАХААР БОЛЖЭЭ

Тодруулбал: сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэтэй холбоотойгоор. НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан. Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ.

1 ... 239 240 241 242 243 244 245 246 247 ... 317