НАЛАЙХ ДҮҮРЭГ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ БҮХ ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛНА

БШУ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй хамтран түрээслэх байруудын тоог нэмэгдүүлж, удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар зохицуулалт хийлээ.

Ингэснээр цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлдээд байсан 600 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг нээж байгаа юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.