НАУРЫЗЫН БАЯРЫГ ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛНЭ

Соёлын яамнаас Казах түмний соёлын өв Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улс 2005 онд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай, 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхүүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн Конвенцид нэгдэн орсон.

Соёлын биет бус өв тэдгээрийг хадгалан хамгаалж, өвлөн уламжлагчдынхаа ёс уламжлалыг хойч үедээ залгамжлуулах, нийтэд сурталчлан таниулах үйл хэрэг бүхий л улс орнуудын өмнө тулгамдсан асуудал байсаар ирсэн.

Иймд 2022 онд Казах түмний соёлын давтагдашгүй өв болсон Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлж, бүртгүүлэхээр  ажиллаж байна.

                                                                                                                                          Эх сурвалж: Соёлын яам

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.