7-8-НЫ ӨДРҮҮДЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН АЙЛЧЛАЛ БОЛНО

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн , Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд  манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

             ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН БНХАУ-Д ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛЫН ТОЙМ - Гадаад  харилцааны яамАйлчлалын хүрээнд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.