ЭЛЕКТРОН ТАМХИНЫ СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРУУДЫГ БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Электрон буюу цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зурагт болон үгэн мэдээлэл бүхий зар сурталчилгааны самбарыг нийслэлийн гудамж талбайд олон нийтэд ил харагдах байдлаар байршуулсан мөн цахим орчноор цахилгаан тамхины хэрэглээг сурталчилсан зар сурталчилгаа явуулж байгаа нь зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Хууль бус зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа юм.

Иймд зөрчлийг арилгуулахаар “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ, “Электрон гаджет”, “Танко трейд”, “Грийн сөркл”, “Новака интернэйшнл”, “Фоор сийсон” ХХК болон цахим орчноор сурталчилгаа хийж буй бусад аж ахуй эрхлэгч, иргэнд улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн зөрчилтэй зарим самбаруудыг эхнээс нь буулгаж эхэллээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.