НЭГҮҮН МЭДЭЭ
БҮЛЭГЛЭН ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР ДЭЭРЭМДЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙХ ҮЕД НЬ ДАЙЧЛАН БАРИВЧИЛЖЭЭ

Тодруулбал: Цагдаагийн байгууллагад 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчид хутга тулган дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн газар ирж. Энэ дагуу Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилсан байна. Улмаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 20 настай эрэгтэй Д, 22 настай эрэгтэй Б нар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байх үед нь дайчлан баривчилжээ.

ХАН-УУЛ ЭКО ДҮҮРЭГ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙ, ГОЛЫН АЙ САВ ГАЗАРТ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ 420 ТОНН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Хоггүй Хан-Уул 2022” аяныг (2022.03.20) -ны өдөр зохион байгууллаа. Тодруулыөл: Хоггүй Хан-Уул 2022” аян энэ жил “Цэвэр орчин-Эко дүүрэг” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг угтан ХАН-УУЛ дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж талбай болох, Туул гол, дунд гол, Түргэний гол зэрэг байршлуудад их цэвэрлэгээ хийж, хогийг ачиж тээвэрлэсэн бөгөөд. Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар болон, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 22 хэлтэс албадын 500 гаруй албан хаагчид, мөн 21 хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, төрийн өмчийн Ерөнхий боловсролын 18 сургууль, 29 цэцэрлэг, 210 СӨХ, зэрэг 812 аж ахуйн нэгж байгууллагуудын 5102 ажилчин, албан хаагч, иргэд хамтран их цэвэрлэгээ хийж, 420 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН" ДАРГА НАРЫН ШАГНАЛ НЭРЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ГЭРЭЭНИЙ НУУЦ ЗАДАЛСАН ХЭРИЙГ ЦАГДАА ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ гэрээг задалсан хэргээр цагдаа шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарчээ. Тодруулбал: Эрдэнэт үйлдвэрээс дарга нар шагнал нэрээр их хэмжээний мөнгө завшсан баримтаа нууж, төрийн нууцад оруулах талаар дээгүүр доогуур гүйлдэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийг АТГ-д өгч шалгуулах нь зүйтэй гэж олон нийт үзэж байна, санхүүгийн зохицуулах хорооны хуулийн дагуу, гэрээ хийж мөнгө гаргасан л бол шилэн дансан дээрээ ил тавих ёстой. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн дарга нар шагнал нэрээр их хэмжээний мөнгө шамшигдуулснаа нууж баримт олон нийтэд ил тод болсон хэргийг цагдаагийн газраар шалгуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн хэрэг.

ФЭЙСБҮҮКИЙН СУГАЛААНД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨ АЛДАЖ, ЭМ УУЖ АМИА ХОРЛОХ ҮЙЛДЭЛ ХИЙЖЭЭ

Энэ сарын 13-ны өдөр Цэргийн төв эмнэлгийн Хордлогын үндэсний төвд олон тооны эм ууж, хордсон эмэгтэй энэ сарын 13-ны өдөр хүргэгдэж иржээ. Тодруулбал:Тус эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос хүргэгдэж ирсэн ба фэйсбүүкийн сугалаанд оролцож, их хэмжээний мөнгө алдсан учраас амьдрахыг хүсээгүй гэжээ. Тэрээр найзындаа байх үедээ олон тооны эм ууж, амиа хорлохыг завджээ. Одоогоор дээрх эмэгтэй хордлого тайлах эмчилгээ хийлгэж биеийн байдал нь сайжирсан байна.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

“Монгол цэргийн өдөр” буюу Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр төрийн дээд одон медалиар нэр бүхий хүмүүс шагнагдлаа. -Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт тасралтгүй 30 жил ажиллаж одоог хүртэл Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оптима контерит ХХК бетон зуурмаг үйлдвэрийн дарга Э.Чаминчулуун Алтангадас одонгоор -Автотээврийн 22 дугаар баазад тасралтгүй 37 жил ажилласан Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны өндөр настан Т.Санжаадорж Алтангадас одонгоор тус тус шагнагдсаныг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа гардуулав. Эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд халуун баяр хүргэе.

Ш.ДАВААДОРЖ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС НИЙТ 3 МӨНГӨ, 8 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН

Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн багш дасгалжуулагч Ш.Даваадорж энэ оны 2 дугаар сард Польш, Швед болон ОХУ-д зохион байгуулагдсан мөстэй болон Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга болон дэлхийн цомын аварга шалгаруулах 3 тэмцээнээс нийт 3 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн байдаг. Энэхүү бахархам амжилтыг үнэлж өнөөдөр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа түүнд хүндэтгэл үзүүлэн Өргөмжлөл, мөнгөн шагнал, дүүргийн туг хүндэтгэлтэйгээр гардуулж цаашид олон тэмцээн уралдаанд амжилттай оролцон дүүргийнхээ нэрийг өндөр өргөн амжилтаа улам ахиулахыг хүслээ. Ташрамд дурдахад Усан сэлэлтийн дэлхийн аварга нь 50, 100, 250, 500, 1000 метрийн чөлөөт сэлэлт, 50, 100 метрийн мэлхий, 50 метрийн араар даллах, 50 метрийн эрвээхий, 100 метрийн ганцаарчилсан, холимог сэлэлтийн төрлүүд, түүнчлэн холимог 4×50 ба 4×250 метрийн чөлөөт буухиа гэсэн төрлүүдээр шилдгүүдээ тодруулжээ. Усны температур 5 хэм байсан бөгөөд Глоков хотын цаг агаар 7-10 хэмийн хооронд байсан аж. Ш.Даваадорж нь усан спортын салбарт 40 жил тасралтгүй ажиллаж байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН “ДЭЛ-ҮЗҮҮР” ГЭДЭГ ГАЗРААС ӨНДӨР НАСТАЙ ИРГЭН ГЭРЭЭСЭЭ ГАРААД СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын тус сумын Гурванбаян багийн “Дэл-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ Тус сумын харьяат иргэн Л гуравдугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 17-ны өдрийн 18:18 цагт онцгой байдлын байгууллагын албан хаагчид хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Л /84 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Өмнөдэлгэр сумын чиглэлд 19:40 цагт явсан бөгөөд 22:20 цагт цагт очиж хоносон байна. Ингээд гуравдугаар сарын 18-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АРХАНГАЙ АЙМАГТ УУЛ УУРХАЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЦУЦЛАГДСАН Ч ЗУРГААН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ СЭРГЭЭЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал: Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д уул уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай заасан байдаг бөгөөд. Энэ заалтад тусгай зөвшөөрөл цуцлах 11 үндэслэл байдгийн нэг нь байгаль орчинтой холбоотой. 2019 оноос хойш шалгалт явуулаад 32 аж ахуйн нэгжийн 43 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан байна. Үүний дотор анхаарал татаж байгаа нэг асуудал нь Архангай аймгийн Цэнхэр суманд найман аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан байдаг. Гэвч шүүхээс зургаан тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн байна. Тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн аж ахуйн нэгжүүд түрүүчээсээ үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Цуцлуулсан тусгай зөвшөөрлийг сэргээж байгаа уул уурхай нь байгаль орчин сөрөг нөлөө үзүүлэх байдлыг нэмэгдүүлж байна гэв. Тиймээс БОАЖ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг гарч нөхцөл байдалтай танилцаж. Улсын хэмжээнд хийсэн тооллогоор 30 орчим мянган га талбай уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн. Үүний 30 орчим хувь нь бичил уурхай, нинжагаас үүдэлтэй гэдэг дүгнэлт гараад байна. Үүнээс үүдэн 2019 онд Засгийн газрын тогтоол гарч бичил уурхайнуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байгаа. Цаашид бичил уурхайн асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд тусгахаар ажиллаж байгаа юм байна .

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР МАРГААШ 2000 ШИЛ АРХИ АСГАНА

Монголын Залуучуудын холбоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн архины эсрэг санаачлагад нэгдэж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлэн аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэхийг уриалахдаа архи асгасан нь олны анхааралыг нэлээдгүй татаад буй. Залуучуудын холбооноос маргааш буюу гуравдугаар сарын 18-нд төв талбай дээр 2000 шил архи асгана гэдгээ мэдэгдээд байна.

ЗГ-ЫН ХУРАЛДААНААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНД 3937.3 ГА ГАЗАР ҮНЭГҮЙ ӨМЧЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРЛАА

Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг баталлаа. Тодруулбал: Улсын хэмжээнд 2022 онд нийт 32,392 иргэнд 3967.8 га газрыг өмчлүүлэхээр болсон бөгөөд үүнээс 32,358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй олгох бол, 34 иргэнд 30.50 га газрыг аж ахуйн зориулалтаар үнээр нь тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5,538 иргэнд эзэмшиж буй 315.17 га газрыг өмчлүүлэхээр баталсан байна.

1 ... 236 237 238 239 240 241 242 243 244 ... 317