Д.СҮНДИЙГИЙН ШҮҮХИЙН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял оноосон. 

Харин Давж заалдах шатны шүүхээс Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргаад байсан. Тэгвэл өнөөдөр Дээд шүүх "Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий, болон Д.Баттөгс, Г.Даваажав, Т.Батсайхан нарт холбогдох хэргийг 6 хавтас шүүгдэгч Г.Даваажавын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Т.Батсайханы өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, Б.Бат-Ерөөлт, Д.Батбаяр, П.Одонтунгалаг нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэж, шүүх шийдвэр гаргалаа. Шүүхээс Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан аж.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.