ХЯТАДУУДТАЙ НИЙЛЖ БАЯЛАГ ЦӨЛМӨГСӨД

Мандах суманд лиценз нэрээр Хятадуудтай нийлж эх орны баялгийг цөлмөгсөд.Эх орныхоо гишгэх газрыг алд дэлэмээр ханаж цадахаа мэдэхгүй  улайран зарсан гэх.

 

Эрүүгийн хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татагдсан Кекшүзаны хамтрагч Бөнтөгийн Цэрэндорж яг юу хийгээд явна.Дорноговь аймгийн Мандах сумын малчдыг зодож , хоёр гарыг нь хүлж байгаад нүүрс ухахыг завдаж буй "Түмэн айл инвест" компанийг эсэргүүцсэн малчид аврал эрж, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд хандсан ч тусыг эс олжээ. Энэ газрыг ухах гээд байгаа компаний жинхэнэ эзэн нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы "ХАМТРАГЧ" аж. 

Улсын бүртгэл дээр "Түмэн айл инвест" гэх компани эздээсээ огт өөр хүмүүсийн нэр дээр. Эдгээр хүмүүс бол жинхэнэ эздүүдийн ах дүү, гүйцэтгэх захирал, хамтрагчид. Халхавчны ар дах жинхэнэ ЭЗЭН нь Ишбадамын Сүхбат гэгч. И. Сүхбат нь Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай нэгдмэл сонирхолтой . И.Сүхбат Б.Дэлгэрсайхан нар дундаа " Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо " хэмээх Төрийн бус байгууллагыг хамтран эзэмшдэг аж. Зөвхөн энэ биш олон төрлийн бизнесээр холбогдсон. И.Сүхбатын төрсөн эгч Ишбадамын Нарантуяа нь АН-аас УИХ-д нэр дэвшиж, Хүүхдийн төлөө Үндэсний төвийн даргаар ажиллаж байсан. И.Сүхбатын "Түмэн айл инвест" компани Мандах сумын газар нутгаас маш их хэмжээний газрыг ХАЙГУУЛЫН болон АШИГЛАЛТЫН 6 лицензээр авчээ. /Одоогоор 2 нь ашиглалтынх/ . Эдгээр лицензүүдийг "Түмэн айл инвест " компаниасаа гадна "Их түмэн хүрд" гэх компаний нэрээр авсан гэх. Энэ хоёр компаний эцсийн өмчлөгч нь нэг буюу И.Сүхбат түүний хамтрагчид. "Их түмэн хүрд " компани нь бүртгэл дээр Ж.Дашхорлоо гэх хүний нэр дээр байдаг ч  Тавантолгойн анхны хайгуулчдын нэг. "Түмэн айл инвест" компаний хамтран эзэмшиж байгаад , “Их түмэн хүрд” ХХК ийн компаний эзэн болсон гэдэг. Мандах суманд болсон малчдын тэмцлийн үеэр Кекшүзан Батбаярын хамтрагч Бөнтөгийн Цэрэндорж “Түмэн айл инвест” компанийг төлөөлөн очсон нь санамсаргүй тохиолдол биш аж. Кекшүзан Батбаяр, Бөнтөгийн Цэрэндорж нар Богд уулсын газар болон Монголын газар нутгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн Хятадуудад зарахыг завдсан үйлдлээрээ Эрүүгийн хэрэгт ЯЛЛАГДАГЧаар татагдан шүүх дээр байгаа.Өнгөрөгч өвөл Кекшүзан Батбаяр Мандах суманд гэнэт зочилсны цаад шалтгаан нь НҮҮРСНИЙ ЛИЦЕНЗ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн асан Кекшүзан Батбаяр, Цагааншонхорын Энхтайтан тэргүүтэй цөөхөн хэдэн хүмүүс л өнөөдөр Монголын баялгийг лиценз нэрээр Хятадуудтай нийлж үрэн таран хийж, гэдсээ хагартал идэж байгаа. Малчид аврал эрэн очсон гишүүн нь тэмцээд байгаа уурхайтай нь жинхэнэ гар баригсад гэдгийн яахан мэдэх билээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.