БАЯНХОНГОР: ЖИНСТ СУМЫН БОДЬ 5 ДУГААР БАГТ ӨЧИГДӨР МӨНДӨР ОРЖ, АЯНГА БУУЖЭЭ

Өчигдөр буюу 2022:04:20 өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 93 км/ 14:30 цагийн үед мөндөр орсоны улмаас сумын уурын зуухан дээр аянга буусан тухай мэдээллийг 04.20-ны өдөр 15:40 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын уурын зуух, дулааны шугамын үйл ажиллагааг явуулдаг “БСТ Хонгор” ХХК-ийн механикчтай холбогдож мэдээлэл авахад уурын зуух /Булат-1.45 мвт/-нд бага зэргийн гэмтэл гарсан, өөр учирсан хохиролгүй тухай мэдээллийг өгсөн байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.