С.ЭРДЭНИЙН ВАНТ УЛС ГЭГДЭЖ БАЙСАН БАЯНГОЛ ДҮҮРЭГ ӨДГӨӨ УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАРЫНХ БОЛСОН УУ?

Ардчилсан нам тус дүүрэгт олон жил олонх болж түүгээрээч ардчилсан намын дарга гэгдээд байгаа С.Эрдэнийн вант улс хэмээн цоллогддог байсан. Харин 2020 оны сонгуулиас эхлэн тус дүүрэгт МАН толгой цохих болсон бөгөөд энэ цагаас эхлэн “Оргил”-ын гэх тодотголтой Ж.Ганбаатарын дүүрэг болон хувирсан гэхэд хэлсдэхгүй юм. Үүний олон ч жишээ хэвлэл мэдээллээр олонтой гарсан байдаг. Тэгвэл сүүлийн үед Ж.Ганбаатар гэх эрхэмтэй холбоотой тус дүүргийн дарга нар гадаад орноор туршлага судлах аялал нэрийдлээр зугаалах болжээ.

 

Тодруулбал, дүүргийн дарга нар тушаал гаргаж Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод долоо хоногийн туршлага судлах аялал нэрийдлээр албан хаагчдаа зугаалуулах шийдвэр гаргасан гэх.

 

БГД-ийн Засаг дарга асан Ө.Сумъяабаатарын гарын үсэг бүхий албан бичигт байгаа нэрс дунд хэд хэдэн хүний нэрс байгаагаас Ж.Ганбаатар гишүүний хамаарал бүхий ойрын хүмүүс болон түүний туслахаар олон ажилласан хүмүүс төсвийн мөнгөөр зугаалсан байгаа юм.   

 

 

Өөрөөр хэлбэл, Ж.Ганбаатарын хүн гэгдэх Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “дарга”-ынхаа хамаарал бүхий, ойрын хүмүүсийг нь аялалд явуулсан нь энэ. 

 

Үүнийхээ балгаар ч өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ажилаа өгсөн. Удахгүй Баянгол дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар ч ажилаа өгхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл дүүргийн намын даргын сунгаа саяхан болж Ж.Ганбаатар ганц, хоёрхон хүний саналаар ёстой л азаар дүүргийн МАН-ын дарга хэвээрээ үлдсэн гэгдэж байгаа. 

 

Угтаа бол С.Эрдэнийн Вант улсыг “Оргил”-ын Ж.Ганбаатарын вант улс болгож өөрийнхөө хүмүүсээр Баянгол дүүргийн удирдлагыг дүүргээд байсан нь ийнхүү ганхаж эхэлсэн бололтой. 


 

 

 

 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.