ОРГИЛЫН Ж.ГАНБААТАР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХУУЛЬ БУСААР АВСАН НОЦТОЙ БАРИМТ: МАХН-ын МАНГАЙБАЯРТ 200 САЯЫГ ӨГЧ УРВУУЛСАН НУУЦ БИЧЛЭГ ИЛ БОЛОВ..


 ]
Жамбалын Ганбаатар Баянгол дүүргийг хэрхэн самрав.
1. 2016 оны орон нутгийн сонгуульд дүүргээ АН д бэлэглэв.
2. 2020 оны орон нутгийн сонгуульд АН тай тэнцүү санал авч МАХН -ын Магнабаярыг авч засгаа авав
3. Өнөөдөр буюу 1,6 жилийн дараа дүүргийн засаг даргаа 73% саналаар унагаав. Засаг дарга унах шалтгаан; Оргил дэлгүүрийн бараг бүх хүн Баянгол дүүрэгт ажилд оров, Ж. Ганбаатарын төрөл садан бүр Баянгол дүүргийг захирч бна тухайлбал
ЗДТГ-ын дарга төрсөн дүүгийнх нь эхнэр,
дүүргийн хамгийн том Үйлдвэрийн газар болох ТҮК нь 400 хүн ажилладаг түүн дээр өөрийн дотны найз Галтбаярыг,Иргэний бүртгэлийн хэлтсийн даргаар хамаатны охин Мандалмааг томилсон,нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар өөрийн дүүгийн эхнэр Мөнхзаяаг, Ганбаатар нууц амраг, туслах Мөнгөнтуяаг хэлтэсийн даргаар ажиллуулж 2022 онд төсвийн мөнгөөр Дубай аялуулсан гээд бичвэл Баянгол дүүргийг яг л өөрийн оргил дэлгүүр шигээ санаж бүхнийг зураг дээрх шигээ загнаж дарамталж ёстой л нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байгаа гэнээ. Аан бас БГД нь 25 хороотойгоос 14 хорооны засаг нь Оргил дэлгүүрийн ажилтан болон эрхлэгч хүмүүс ажиллаж байгаагаас нэг нь хорооны аж ахуй нэгжүүдээс хууль бус мөнгө авсан хэргээр ажлаасаа чөлөөлөгдөн одоо Ганбаатарын 13 хорооны засаг дарга байгаа юм.
Ийнхүү дураараа дургиж байгаад иргэд сонгогчид бухимдалтай байгаагаас гадна 21 төлөөлөгчөө нэгтгэж чадахгүй засаг даргаа Ж. Ганбаатар унагаж байгааг харсан иргэд, намын гишүүд нь бухимдаж “Ганбаатараа баянголоос оргилын бүх хүнээ аваад зайлаад өг” хэмээн давалгаалж байгаа гэнэ.
240.000 гаруй хүн амтай дүүргийг Ж. Ганбаатарын тоглоом болгоод хаяхыг шударга ёсыг сахиулна хэмээн том хурал дээрээ хэлсэн МАН ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгалан , болон нийслэлийн МАН-ын дарга Долгорсүрэнгийн Сумъяабазар нар анхааралдаа авч хариуцлага тооцох байлгүй!!! Үгүй бол Баянгол дүүргээ АН д бэлэглэж байна гэж ойлгоё доо. Үргэлжлэлбий!...copy
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.