УУХҮЯ: АИ-95 200 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН, АИ-92-ЫН ҮНИЙГ БАРИНА

АИ-95 шатахуун 200 төгрөгөөр, дизель түлшний үнэ 250 төгрөгөөр тус тус нэмэгдлээ.АИ-92 шатахууны үнийг тогтвортой барина гэж салбарын яам мэдэгдээд байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны албаны эх сурвалж "АИ-95 болон дизель түлшний үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдэж байгаа. АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй. Үнийг тогтвортой барина. Евро-2, Евро-5 гээд АИ-92 шатахууны хоёр төрөл байдаг. Эдгээрийн үнэ хэвийн байгаа" гэх тайлбарыг өглөө. 

Шатахууны үнэ ийн нэмэгдсэнээр нэг литр АИ-95 шатахуун 3260 төгрөгөөр, дизель түлш 3440 төгрөгт хүрлээ.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.