ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИН УКРАИНЫГ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ОХУ-ЫН ЭСРЭГ АВСАН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ НЬ БАРУУНЫ ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ДОРОЙТУУЛАХАД ХҮРГЭСЭН

Тодруулбал: ОХУ ерөнрийлөгч Путин мэдэгдэлдээ “Барууны орнууд манай улсын санхүү-эдийн засгийн байдлыг хурдан хямрааж, зах зээлд үймээн самуун дэгдээж, банкны систем сүйрч, бараа бүтээгдэхүүний хомсдолд орно гэж хүлээж байна. Орос улс урьд өмнө хэзээ ч байгаагүй дарамтыг даван туулсан" гэв. Гэхдээ барууныхны хориг арга хэмжээ бидэнд бус тэдэнд илүү сөргөөр нөлөөлсөн бөгөөд. Орос рублийн ханш чангарч, энэ оны эхний улиралд тус улс 58 тэрбум ам.долларын худалдааны ашигтай гарч түүхэн дээд амжилт тогтоосон нь үүнийг батлаж байна гэв.

ОХУ-аас АНУ болон түүний Европын холбоотнуудын эсрэг хориг арга хэмжээ авсан нь эдгээр улсуудын инфляцийг хурдасгаж, амьжиргааны түвшин буурахад хүргэсэн.

Путин ОХУ-д хэрэглээний үнэ огцом өсч 4-р сарын байдлаар 17.5 хувиар өссөнийг онцлоод инфляцийн орлогод үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд цалин болон бусад төлбөрийг индексжүүлэхийг засгийн газарт чиглэл болгожээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.