НЭГҮҮН МЭДЭЭ
"САНСАР" СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР ИРГЭДЭД БИЧСЭН ИЛҮҮ БИЧИЛТДЭЭ ОРОЙ НЬ "ТОР" УНШУУЛЖ АШГАА ТООЦДОГ УУ
"CU" СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН ХҮНСЭНД ЭРҮҮЛ АХУЙН ЭНГИЙН ШААРДЛАГУУД Ч ХАНГАГДАХГҮЙ БАЙНА
“ЗҮҮН ХҮРЭЭ ШИЛТГЭЭН” ХОТХОНЫ БАРИЛГА ЦУУРЧ, ЦОНХНУУД НЬ ХАГАРЧЭЭ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 14-р хорооллын уулзварт байрлалтай Зүүн хүрээ шилтгээн хотхоны барилгад цууралт үүсч цонхнууд нь хагарчээ. Уг байрны оршин суугчид сошиал орчинд зураг мэдээлэл байршуулжээ. Ан цав жилийн өмнөөс үүссэн бөгөөд энэ жилээс цонхнууд нь хагарч эхэлжээ. Барилгыг “Н ЭЙ БИ ТРЭЙД” ХХК NAB group барьж, улсын комисс хүлээн авчээ. Нийтдээ 15 давхар барилга бүхий “Зүүн хүрээ” хотхон нь 2015 оны есдүгээр сард ашиглалтад орсон байна .
ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС МАНАЙ УЛС 5 MЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Олон улсын Математикийн 63-р олимпиад Норвег улсын Осло хотноо энэ сарын 6-16 өдрүүдэд болж байна. Манай улсын баг онлайнаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авч багийн дүнгээр 104 орноос 29-р байранд шалгарсан өндөр амжилт гаргажээ. Түүнчлэн манай оролцогчид энэ удаагийн олимпиадад багийн онооны шинэ дээд амжилт тогтоосон байна. Монголын багийн өмнөх дээд амжилт 1984 оны 146 оноо байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч бүтэн 16 оноо ахиулжээ. Эх сурвалж: Монголын Математикийн Олимпиадын Хороо
0167 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ
Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н энэ сарын 13-нд барилгын хажуугаас нас барсан байдалтай олджээ . Хэргийн тухай Батлан хамгаалахын яамнаас тодруулахад "0167 дугаар ангид цэргийн албан хаагч амь насаа алдсан тухай мэдээлэл өмнөх жижүүрээсээ авсан. Одоо дөнгөж ээлжээ сольж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээв.
НҮҮРС ТЭЭВЭР НЭМЭГДЭЖ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нүүрс экспортын гол боомт Гашуунсухайт хилийн боомтод баяр наадмын өдрүүдээр нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлт хэвийн явагдаж буйг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Нүүрс тээвэр өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хил нэвтэрч байгаа аж. Мөн Тавантолгойгоос Цагаан хадны НАБТ-д ажлын өдөр 400 тээврийн хэрэгсэл, амралтын буюу бүтэн сайн өдөр 600 тээврийн хэрэгслээр дундын тээврийг хийж гүйцэтгэж байна. 7 дугаар сарын 12-ны өдөр Шивээхүрэн боомтоор 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин нийт нүүрс тээврийн 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ. Харин 7 дугаар сарын 13-ны өдөр Ханги боомтоор 244 машинаар 17,860.8 тн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тн Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тн нийт 928 машинаар 113,725.25 тонн нүүрс экспортлоод байна.
“PLAYTIME2022”-Д ОРОЛЦСОН УРАН БҮТЭЭЛЧДЭЭС МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛЭРЛЭЭ
"PLAYTIME 2022” наадам Гачууртын "Монгол Шилтгээн"-д 20 дахь удаагаа болж өнгөрсөн. Тус наадамд 15 тайзнаас 150 гаруй хамтлаг, уран бүтээлчид олон төрлийн урсгалаар дуу хөгжмөө хүргэсэн юм. Харамсалтай нь уг наадмын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан байж болзошгүй 20 гаруй иргэнийг илрүүлжээ. Шалгалтын явцад “Vanquish” хамтлагийн Пангасс буюу Б.Баяраа, Артист 168 буюу Х.Тэнгис, DJ OJ буюу О.Ганболд нараас биологийн шинжилгээ авахад хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Эх сурвалж: Erennews.mn
БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ЗУРГААН ХҮН АМИА АЛДАЖ, 25 ХҮН БЭРТЖЭЭ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд долоодугаар сарын 10-14-нд зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас: Нийслэлд 18 хүн Орон нутагт 7 хүн, нийт 25 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн орон нутагт зургаан хүний амь хохирсны нэг нь хүүхэд байна. 2022.07.13 11.05 цагт Төв аймаг Баян суманд Х.Саното-8 автомашин Т.Highlander автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч 3 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтэж бэртсэн байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 9 бүртгэгдсэнээс жолооч-5 холбогдож, явганаар 4 хүн зам тээврийн осолд холбогдсон байна.
ХУРДАН МОРЬДЫН БҮСИЙН УРАЛДААН БОЛОХ АЙМГУУДЫН ТОВ
Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 101 жилийн ойн арга хэмжээтэй холбоотойгоор Засгийн газраас аймгуудын баяр наадмыг нэгдсэн байдлаар зохион байгуулах үүрэг, чигл элийг өгсөн. Харин тэгш ой нь тохиож буй аймгуудыг бүсийн наадамтайгаа хамтатган баяр наадмаа тэмдэглэхийг санал болгосон. Энэ жил Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг 90, 91 жилийн ойн баяр наадамтай бол Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна. БҮСИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЙМГУУД БОЛОН НААДМЫН ТОВ: 2022.07.22-24: Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан ХЭНТИЙ АЙМАГТ 2022.07.29-31: Баруун бүсийн хурдан морины уралдаан ХОВД АЙМАГТ 2022.07.29-31: Төвийн бүсийн хурдан морины уралдаан НАЛАЙХ ДҮҮРЭГТ 2022.07.29-31: Хангайн бүсийн хурдан морины уралдааныг ХӨВСГӨЛ АЙМАГ 2022.07.29-31: Говийн бүсийн хурдан морины уралдааныг ДУНДГОВЬ АЙМАГТ 2022.07.29-31: Зүүн бүсийн хурдан морины уралдааныг СҮХБААТАР АЙМАГТ 2022.07.29-31: Зуны бүсийн хурдан морины уралдааныг ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР, ДОРНОГОВЬ, ӨМНӨГОВЬ аймгийн тэгш ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна.