НЭГҮҮН МЭДЭЭ
Монгол, Польшийн парламентын төлөөлөгчид хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш–Монголын бүлгийн дарга С.Горчыца тэргүүтэй тус улсын парламентын дээд ба доод танхимын гишүүдийг 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж, туршлага, технологийн солилцооны талаар санал солилцов. Польш улс нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт Европын холбооны томоохон тоглогч төдийгүй газар тариалан, мал аж ахуйн түүхий эд боловсруулах машин механизмын үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн болохыг Сеймийн гишүүн С.Горчыца онцлоод, Монголын бэлчээрийн мал аж ахуйд зөөврийн мах нядалгаа, боловсруулах тоног төхөөрөмж нэвтрүүлэх нь тохиромжтой гэв. Тэрбээр Вармиан–Масуриан муж дахь 6,000 үнээтэй фермийг бүрэн автоматжуулсан учраас 12 хүн ажиллуулдаг тухай дурдсан. Харин Сенатын гишүүн К.Клейна, Монгол Улс малын түүхий эдээ боловсруулж, гуравдагч зах зээлд гаргах чиглэлээр Польшийн хөрөнгө оруулагчидтай хамтрах боломжтойг уулзалтын үеэр онцолж байлаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, хоёр орны парламентын байнгын хороод цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монгол Улс дахь ашиглагдаагүй нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын бүтэц, хэмжээг нэмэгдүүлэх, газар тариалангийн үр ашигтай технологи нэвтрүүлэх, малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулах, мал эмнэлэг, эм бэлдмэлийн салбарт хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм. Мөн уг уулзалтад Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь оролцож, хоёр орны эдийн засгийн харилцаанд гарсан ахиц дэвшлийг дурдаад, худалдааны эргэлтийг хоёр дахин өсгөхөд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэйг тэмдэглэлээ. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол–Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, хоёр орны бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй солилцож, хамтын төслөө тодорхойлон, Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны хүрээнд бодитой, хэрэгжихүйц санаачлагыг төсөл, хөтөлбөр болгон хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БОЛОН НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМЫН ОГТЛОЛЦЛЫН ЦЭГТ УЛААН ШУГАМ ТАТЛАА

Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт өнөөдөр улаан шугам татлаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богдхан уулын Залаатын ам орчимд замын трассын дагуу ажиллалаа. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу 7.2 км үргэлжлэх гүүрэн байгууламж нь Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл байх юм. Өнөөдөр бид нарийвчилсан зургийн дагуу улаан шугам татаж байгаа нь Нэгдүгээр тойрог зам болон Туулын хурдны замын олон түвшний огтлолцлоор гарах эхний огтлолцох цэг дээр улаан шугам татаж байна. Үргэлжлүүлэн зүүн тийш Налайхын зам, баруун тийш Маршалын гүүр рүү холбогдох ажлуудыг хийнэ. Туулын хурдны замыг 2027 оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Цаашлаад 2028 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тоноглол болон камержуулалтын системийг бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн” гэв. Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн “Өнөөдрийн байдлаар замын зураг төслийн ажлыг эцэслэн баталсан. Бүтээн байгуулалтын ажил өрнөх эхлэл болон төгсгөл цэгээс трассын дагуу түр зам тавих ажил үргэлжилж байна. Мөн гурван байршилд төслийн гүйцэтгэгчийн кемпийн барилгын ажил эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 15-нд бүрэн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ оны хувьд бүтээн байгуулалтын удирдлагын түвшинд 30-40 хүн ажиллаж байна. Ирэх онд 1000-1500 орчим хүн уг төсөлд ажиллана гэсэн тооцоолол гарсан” гэлээ. Газар чөлөөлөлтийн талаар НГЗБА-ны Газар чөлөөлөх II хэлтсийн Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.Амартайван “Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 132 нэгж талбар өртөж буй. Үүнээс эхний ээлжийн 22 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож, газрыг чөлөөлсөн. Үлдсэн нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна” хэмээв. Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжны ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.

Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын 74 гишүүний ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа даргалсан. Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэг өдрийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлж, энэ оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хүргүүлснээ буцаан татаж буйгаа мэдэгдэв. Ийнхүү хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг үргэлжилж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын 88 гишүүний 54.5 хувь нь дэмжлээ. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 53.4 хувь нь, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн хувь нь 54.5 хувь нь тус тус дэмжсэн. Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээгүй тул “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоол батлагдсанд тооцсон болохыг Х.Булгантуяа дэд дарга мэдэгдээд, тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан. Түүнчлэн гишүүдийн олонх Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүний энэ оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс нэг өдрийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга танилцуулав. Хүнсний тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээний тайланд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нь импортоос хамааралтай, хүртээмж нь газар зүйн байршлаас хамаарч харилцан адилгүй байгаа, ядуурлын түвшин буурсан ч ядууралд ойрхон байгаа хүмүүс аливаа сөрөг хямрал үүсэхэд өртөх эрсдэлтэй байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна. Төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжилтийг нь дэмжих тогтолцоо, түүнтэй холбогдох зохицуулалт болон хоол хүнснээс гаралтай халдварт бус өвчлөл бууруулах зорилгоор “хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчны эрүүл аюулгүй байдлын харилцан шүтэлцээг хангах” зарчмыг тусгасан байна. Мөн уг төслөөр хүнсний сүлжээнээс зохицуулагдаагүй үлдсэн тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлттэй холбогдсон харилцаа, мөн сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний түүхий эд, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлтийг дэмжих зохицуулалтыг тусгав. Түүнчлэн мэргэшлийн сургалт, мэргэшлийн зэрэг олгох, хүнсний чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжиж, хүнсний зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгаа хийхэд эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог чухалчилж, эрдэм шинжилгээний байгууллага, түүний чиг үүрэгтэй холбогдсон зохицуулалтуудыг тусгасан талаар танилцуулгад дурдлаа. Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах тогтолцоо иж бүрэн, цогц байдлаар хэрэгжиж, хүнсний баталгаат байдал сайжрах төдийгүй хүнсний экспортын чанар сайжирч, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх юм байна. Түүнчлэн хяналтын тогтолцоог оновчтой болгосноор хүнсний сүлжээнд бүхэлд нь буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, гадаад, дотоодын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түгээлт, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хүнсний хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээнд үндэслэн хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын чиглэл, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог оновчтой болгох, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог сайжруулах, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай, тэжээллэг, эрүүл хүнсний хэрэглээтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг хууль санаачлагч боловсруулсан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар төрийн байгууллагаас нэмэлт зардал гарахгүй байхаар тусгасныг Байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байв. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэдгийг Б.Уянга гишүүн танилцуулсан. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ. Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, М.Ганхүлэг, М.Нарантуяа-Нара нар асуулт асууж, хариулт авав. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хяналт, шинжилгээний талаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан эсэхийг тодруулсан асуултад энэ төрлийн бүтээгдэхүүний талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг тул төсөлд ямар нэг холбогдох зохицуулалтыг тусгаагүй хэмээн М.Мандхай гишүүн хариулсан. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах шаардлагатайг гишүүд хэлээд хэлэлцэж буй төсөл тус хуультай хэрхэн уялдаж байгааг тодруулав. Хүнсээр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор баяжуулсан хүнсийн өргөн утгаар нь хамруулж, ойлгох нь оновчтой хэмээн үзэж төсөлд тусгаснаа М.Мандхай гишүүн хэлээд ерөнхий хууль дахь үндэсний хөтөлбөр, хүнсний стандартын хэрэгжилт, хүнсний хангамж, аюулгүй байдлын зохицуулалтууд, нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хүрээнд хүнсний баяжуулалтын стандарт, аргачлалтай уялдуулах, баяжуулалтыг хэрэгжүүлэх төрийн зохицуулалт, хяналтыг сайжруулахад холбоотой хэмээн үзэж байна гэв. Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа илэрхийлж, индрээс үг хэллээ. Хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдал гэдэг эрс ялгаатай ойлголтыг англи хэлнээс буруу орчуулснаас үүдсэн сөрөг үр дагаврыг нийтээрээ олон жил эдэлж буйг засах шаардлагатай байгааг тэрбээр хэллээ. Монгол Улсын нөхцөлд хийсэн судалгаагаар нэмэлт бүтээгдэхүүнээр Д амин дэм хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад Д амин дэмээр баяжуулсан сүү хэрэглэсэн хүмүүс амьсгалын замын хурц халдварт өвчин тусах нь 50 хувиар буурч, эмнэлэгт хэвтэх нь багасан байдаг гэдгийг энэ үеэр хэлсэн. Энэ үр дүн нь хүний амьдралын чанарт шууд нөлөөлж байсныг гишүүн дурдав. Үүний зэрэгцээ Д амин дэмээр баяжуулсан сүү хэрэглэсэн хүүхдүүдийн биеийн хөгжил, өндөр хөгжингүй орны хүүхдүүдийнхтэй ижил болсон гэх судалгааны дүнг дурдаж байв. Мэргэжлийн хүмүүсээ сонсож, мэргэжлийн үйл ажиллагаа явуулснаар харьцангуй бага зардлаар, маш богино хугацаанд зөв ажлыг оновчтой хэрэгжүүлснээр дээрх жишээ шиг амьсгалын замын хурц халдварт өвчин, бусад өвчлөлүүдийг бууруулах бүрэн боломж байгаа гэдгийг хэлээд хүнсний асуудлыг тогтолцооны хэмжээнд харж, холбогдох мэргэжилтнүүд хамтдаа цогц үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдэг санал хэллээ. Ийнхүү гишүүн үг хэлсний дараа Х.Булгантуяа дэд дарга Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсгийг үндэслэн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлууллаа. Үүгээр Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Зүрх судасны үндэсний төв” байгуулахтай холбоотой Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 16 цаг 11 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалсан бөгөөд хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Монгол Улсын Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд “Зүрх, судасны үндэсний төвийг барих” гэж тус тус заасныг сайд танилцуулгадаа онцлоод уг төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /26.4 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн, хэлэлцээрийг хийгээд байна гэв. Уг хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах гэрээ аж. Зээлийн баталгаат овернайт санхүүжилтийн хүү (SOFR) дээр 1.6 хувийн нэмэгдэлтэй, 18 жилийн хугацаанд эргэн төлөгдөх, үүнээс дөрвөн жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Төсөл хэрэгжсэнээр зүрх судасны эмнэлгийн 120 ортой тусгай зориулалтын барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах төдийгүй зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтойг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон. Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулав. Байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Дав.Цогтбаатар, Ч.Номин, Дам.Цогтбаатар, Д.Батбаяр, Б.Заяабал, Х.Ганхуяг, Ж.Баясгалан, Ж.Батжаргал, Н.Алтанхуяг, С.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэйг ойлгож байгаа ч 120 ортой эмнэлгийг 34.9 сая ам.доллароор барих нь үндэслэлтэй эсэх, холбогдох тооцоо, судалгаа сайтар хийснийг лавлав. Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, 1990 оноос хойш эрүүл мэндийн салбарт хэрэгжих гэж байгаа хамгийн үр дүнтэй хэлэлцээр нь энэ төсөл юм. Нийтдээ 57 сая еврогийн төслийн 40 хувь нь буцалтгүй тусламжаар хэрэгжих холимог санхүүжилттэйг тодотгов. Мөн Люксембургийн Их Гүнт Улсаас нийтдээ найман удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд төслүүд хэрэгжүүлсний тав нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, тоног төхөөрөмжөөр хангах гээд нийтдээ 40 гаруй сая еврогийн төсөл хэрэгжсэн байдаг. Иймд тус улсаас өмнөх төслүүд нь амжилттай хэрэгжсэн тул итгэл төрж, дахин буцалтгүй тусламж үзүүлж, уг эмнэлэгт хэрэгжүүлэх төслөө бүрэн дуусгахаар болсон гэлээ. Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжаар барьсан бүх эмнэлгүүдийн сайн, муу туршлагад тулгуурлан техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. Мөн эмнэлгийн барилга гурван жилийн хугацаанд баригдах бөгөөд үргэлжлүүлэн үйл ажиллагааг нь хэвийн болгох, чадавхжуулах, бэхжүүлэх ажил нь хоёр жил, нийтдээ таван жилийн хугацаанд төсөл хэрэгжих юм гэлээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хувийн хэвшлийнхэн зураг төслөө хийгээд, хөрөнгөө гаргаад барилга барих гэхээр зөвшөөрлөө авч чадахгүй гацаанд орох асуудал багагүй байгаа тул төсөл хэрэгжиж, эмнэлэг барих явцад холбогдох зөвшөөрлүүдийг нийслэлийн төрийн байгууллагууд өгөхгүй удааснаас хугацаа алдах вий хэмээн болгоомжлов. 2022 онд төслийг хэрэгжүүлэхтэй холбогдох 15 төрлийн тусгай зөвшөөрлийг гаргуулж, Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулсан. Тухайлбал, зураг төсөв, ажлын зураг, газрын сонголтоо хийсний зэрэгцээ эрсдэлийн менежментийн зөвлөх баг авсан гэдгийг Эрүүл мэндийн сайд хариултдаа тодотгов. Түүнчлэн төсөл дэмжигдэж, Улсын Их Хурлаар соёрхон батлагдвал сонгон шалгаруулалт зарлаад барилгын ажил эхлэхэд бэлэн гэлээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчнөөр нас барагсдын тоо өндөр байгаа ч зүрх, судасны өвчнөөр нас барж буй хүмүүсийн тоо үүнээс 20 гаруй хувиар илүү байна хэмээн судалгаанд тэмдэглэснийг дурдаад энэхүү төслийг яаралтай хийж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Мөн тэрбээр буцалтгүй тусламжаар авах тоног төхөөрөмжид өөрчлөлт оруулах, орчин үеийн дэвшилтэд, шинэлэг тоног төхөөрөмжийг сонгох боломж бий эсэхийг лавлалаа. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн буцалтгүй тусламжийн хүрээнд зөвхөн тоног төхөөрөмж авах биш, тэдгээрийг суурьшуулах, ашиглалтыг хэвийн болгох хүртэл эмч, ажилтнуудыг бэлтгэх, сургах үйл ажиллагаа хамаарна гээд төсөл хэрэгжиж, тоног төхөөрөмжөө авах үед орчин үеийн дэвшилтэд технологиос нэвтрүүлж болно гэв. Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар энэхүү төслийг хэрэгжүүлснээр цаашлаад зүрх, судасны чиглэлийн сургалт судалгааны томоохон төв болгох хэтийн зорилго, чадавх байгаа эсэхийг тодруулахад Эрүүл мэндийн сайд, төсөл хэрэгжсэнээр зөвхөн Монгол Улсдаа биш бүсийн томоохон төв болох бүрэн боломжтой гэж байлаа. Мөн тэрбээр зүрх, судасны чиглэлийн олон эмнэлэг, төвүүдэд хийж чаддаггүй эмчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх, судасны эмч нарын баг хийж байгаа төдийгүй Монголынхоо бусад эмнэлгийн эмч нарыг сургаж бэлтгэж байна. Гадны улсын иргэд ч тус эмнэлгийг зорин ирж, эмчлүүлдэг болсон гэж байлаа. Ингээд "Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.6 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

АБГББХ: Хуулийн төслүүдийг хэлэлцэж, гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.10.01/ хуралдаж Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүл эхээр тогтов. Мөн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх байгууллагуудын ирэх оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Анар, Ирэх оны төсвийн төсөл дэх батлан хамгаалах чиглэл ээр х ий х арга хэмжээнүүд ойлгомжгүй байгаа нь Хөгжлийн бодлого , төлөвлөлтийн тухай хууль тай зөрчилдөж байгааг тодотгосон. Тэрбээр энэ салбарт ямар төсөл, хөтөлбөр хэрэгжих талаар тодруулсан. Батлан хамгаалахын сайд Д.Батлут, БХЯ-ны салбарын хөрөнгө оруулалтын асуудлууд нууцын зэрэглэлтэй гээд, төсвийн төсөлд оруулах хөрөнгө оруулалтын саналаа Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд жагсаалтаар нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн гэсэн хариултыг өгсөн. Тэрбээр Зэвсэгт хүчний жанжин штабын урсгал зардлууд жаахан нэмэгдсэн ч бусад зардлууд дан хасах дүнтэй байгаа хэмээн тодотгоод, хөрөнгө оруулалтын зардал 67 тэрбум, үүнээс 36 орчим тэрбум нь анги салбартай холбоотой тоног төхөөрөмж, энхийг дэмжих ажиллагаанд шаардлагатай 16 орчим тэрбум төгрөгийн төсвийн төсөлд тусгасан гэлээ. Үлдсэн 31 орчим тэрбум нь анги байгууллагуудын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой зардлууд гэсэн мэдээллийг өглөө. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Япон дахь ЭСЯ-ны барилгын нөхцөл байдал хүндэрсэн, ийм барилгатай гадаад орон дахь ЭСЯ-д олон байгааг онцлоод, хилийн чанадад байгаа дипломат алба хашиж байгаа хүмүүсийнхээ ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах ямар арга хэмжээ авахаар төлөвлөснийг тодруулан асуув. Мөн тэрбээр дутуу дулимаг тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа онцгой байдлын албан хаагчдын асуудлыг ирэх жилд хэрхэн шийдвэрлэх талаар лавлаж байлаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон дахь ЭСЯ-ны барилгыг нураагаад буулгах хувилбар болоод төсөвт дарамт учруулахгүйгээр шийдэх гарцуудын талаар сүүлийн хэдэн жил ярилцаж байна. ЭСЯ-ны барилгыг буулгаад дахин барихад дор хаяж 30 сая ам.долларын зардал гарахаар байгаа. Ийм хэмжээний мөнгийг төсөвт суулгаагүй. Гадаад оронд дипломат төлөөлөгчийн 50 газар ажиллаж байгаа ч өөрийн байртай нь цөөхөн. Олон барилгад засвар хийх шаардлагатай байна. Өнгөрсөн жил хоёр газарт засвар хийсэн. Ирэх жил хэд хэдэн газар засвар хийхээр зардлуудаа тавиулаад байна. Ядаж жилд 1-2 барилгад засвар хийгээд явья гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэсэн хариулт өгөв. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Я.Гантөмөр, Өнөөдөр Монгол Улсад 171 гал унтраах анги ажиллах шаардлагатай ч 69 анги үүрэг гүйцэтгэж байна. Эрэн хайх аврах нэгж 66 байх ёстойгоос 51 анги салбар үүргээ гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын хангалт, хувцас хэрэглэл, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьтай байгаа. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад өссөн ч хангалттай үзүүлэлт биш. Ийм учраас ой хээрийн түймрийн үед Засгийн газрын хоёр удаагийн тогтоолоор 11 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтыг нэмэн шийдвэрлэж өгсөн. Ирэх онд 29 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих 100 сая ам.долларын төслийн хүрээнд бид саналаа боловсруулаад Сангийн яаманд хүргүүлсэн. Төсөл хэрэгжсэнээр хангалтын хувь хэмжээ 80 хувьд хүрнэ гэсэн тооцоололтой байгаа гэсэн хариултыг өгөв. Хэлэлцүүлгийн үеэр гадаад улс оронд байгаа монгол иргэдэд туслах арга хэмжээ, 1970, 1980-аад оны барилга байшинтай зэвсэгт хүчний анги салбарын барилга байгууламжийн асуудал, онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл, гал унтраах машингүй байгаа орон нутгийн аврах ангийн асуудлыг хөндөж байлаа. УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Төсвийн байнгын хороонд хүргүүл эхээр тогтов. Дараа нь г адаад зээл , тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсов. Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2025 оны хагас жилийн байдлаар 35.5 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа бөгөөд Олон улсын валютын сангийн Өрийн тогтвортой байдлын шинжилгээгээр манай улс 2023 онд өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдэж байсан бол 2025 оны 06 дугаар сард хэвийн эрсдэлтэй үнэлэгдсэн гэлээ. Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа өрийн удирдлагын арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгаа нь Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг чанд мөрдөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаатай холбоотой хэмээгээд, Өрийн удирдлагын тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш Улсын Их Хурлаас нийт 4 удаагийн стратегийн баримт бичгийг батлаад байгаа бөгөөд хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичгийг нийт 4 зорилт, 9 арга хэмжээтэйгээр баталсан гэсэн мэдээллийг өгсөн. Энэхүү стратегийн баримт бичгийн зорилт, шалгуур үзүүлэлтийг мөрдөж ажиллан, өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр дунд хугацаанд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувьд тогторжиж, гадаад үнэт цаасны төлбөрийн дарамт буурах, өрийн багцын зардал эрсдэлийн үзүүлэлтүүд сайжрах төсөөлөлтэй байна гэж Сангийн сайд мэдээллээ. Засгийн газрын өрийн хүүгийн төлбөрийн хувьд 2025-2028 онд дунджаар жил бүр 1.3 их наяд төгрөг төлөгдөхөөр байгаа бөгөөд хүүгийн зардал 2017 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 14.5 хувьтай тэнцэж байсан бол 2025 онд 4.3 хувь, 2026 онд 4.1 хувь, дунд хугацаанд 3.5 хувьд хүрч тус тус буурахаар байна. Ийнхүү өрийн зардал буурсан нь 2017 оноос дотоод үнэт цаас гаргахыг хязгаарлаж, арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаасны үлдэгдлийг бууруулж, хөнгөлөлттэй гадаад зээлийн эх үүсвэрийг түлхүү ашиглаж ирсэнтэй холбоотой гэв. Тодруулбал, өндөр хүүтэй, богино хугацаатай гадаад үнэт цаасыг зөвхөн дахин санхүүжилтийн зорилгоор арилжаалж, үлдэгдлийг бууруулах бодлого баримталсны үр дүнд Засгийн газрын гадаад өрд эзлэх арилжааны нөхцөлтэй гадаад үнэт цаасны хэмжээ 2017 онд 45.7 хувь байсан бол 2024 онд 28.6 хувь болж буурчээ. Ийнхүү Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ тогтмол буурч, богино болон дунд хугацааны төлбөрийн хуваарийг жигдлэн, өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг тууштай мөрдөж байгааг олон улсын байгууллагууд онцгойлон авч үзэж буй аж. Тухайлбал, Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч”, “Эс энд Пи”, “Мүүдиз” байгууллагууд Монгол Улсын Зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа буюу 2024 онд “В+, тогтвортой” түвшинд хүргэж нэмэгдүүлсэн бол Фитч (Fitch) агентлагаас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+, тогтвортой” түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа зарлажээ. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2025 оны 6 сард Монгол улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг 7 дугаар түвшнээс 6 дугаар түвшин болгон сайжруулсан. Дээрх олон улсын байгууллагууд Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулсан гол шалтгаануудын нэг нь “Засгийн газрын өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлсэн, гадаад өрийн дарамтыг бууруулсан” болохыг тайландаа цохон тэмдэглэсэн гэлээ. Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш нийт 348 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 9.1 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний зээлийн хөрөнгийг авч ашигласан бөгөөд үүнээс 6.0 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг төслийн зээлд буюу 308 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд зарцуулсан бол төсвийн дэмжлэгийн зориулалтаар нийт 3.1 тэрбум ам.долларын 40 хөтөлбөрийн зээлийн хөрөнгийг авч ашигласан аж. Сүүлийн 30 гаруй жил авч ашигласан зээлийг бүтцээр нь харвал, Монгол Улс 1991-1999 онуудад нийт 1.3 тэрбум ам.долларын эдийн засгийн шилжилтийн үеийн хүндрэлийг даван туулах зорилготой зээл авч байжээ. Харин 2000-2009 онуудад дэд бүтэц бий болгох, дулааны цахилгаан станцыг шинэчлэх, авто зам болон төмөр зам барих, нийтийн аж ахуй болон агаарын тээврийн дэд бүтцийг бий болгох чиглэлээр нийт 1.5 тэрбум ам.долларын зээлийг авч ашигласан байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тэлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гадаад төслийн зээл авч ашигласан бөгөөд тухайлбал Япон улсын зээлээр “Шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл”, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээлээр “Төв цэвэрлэх байгууламж барих төсөл”, “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих төсөл”, “Яармагийн болон Замын цагдаагийн гүүр барих төслүүд”, “Гацуурт-Налайхын автозамын төсөл”, Азийн Хөгжлийн банкны зээлээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, Дэлхийн банкны зээлээр эрчим хүчний алдагдал бууруулах, шинэчлэл хийсэн “Эрчим хүч-1,2 төсөл” зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна гэж Сангийн сайд мэдээлэлдээ дурдав. Өнөөдрийн байдлаар 2014 оноос эхлэн гэрээ, хэлэлцээр нь байгуулагдсан, Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсан нийт 19.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээл, тусламжийн 96 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 6.3 их наяд төгрөг буюу 31.6 хувийг өнгөрсөн хугацаанд ашигласан, үлдсэн 13.6 их наяд төгрөг буюу 68.4 хувь нь ашиглагдаагүй байна. УИХ-аас 2025 онд нийт 1.9 их наяд төгрөгийн зээл, тусламжийн ашиглалтыг 2025 оны төсвийн тухай хуулиар батласан. УИХ-аар баталсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд гадаад зээлийн ашиглалтаа нэмэгдүүлэх асуудал хамгийн тулгамдаж байгаа асуудал болоод байна гэлээ. Нийт хэрэгжиж буй зөвхөн зээлийн төслүүдийг авч үзвэл 500.0 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй 5 төсөл байгаа бөгөөд 2025 онд батлагдсан нийт гадаад зээлийн ашиглалтын 57 хувийг уг төслүүд дангаараа эзэлж байгаа аж. 2020 оноос хойших нөхцөл байдлыг харвал Гадаад зээлийн ашиглалтын батлагдаж буй нийт хэмжээ ашиглаагүй үлдэгдэлийн 12 орчим хувьд байгаа нь цаашид гадаад зээлийн ашиглалтын талаар бодлогын шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна хэмээгээд дээрх бодлогын арга хэмжээг авахгүй бол нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 5-10 жил хойшлох, зардал нэмэгдэх, хүүгийн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөр өсөх, төслүүдийн үр өгөөж, эдийн засгийн үр ашгийг хүртэх хугацаа хойшлох бодит эрсдэлтэй байна гэж үзэж буйгаа илэрхийллээ. Иймд УИХ-ын 2024 оны 81, 54 дүгээр тогтоолуудын дагуу зээлийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, зээлийн хөрөнгийг зөвхөн бодит эдийн засгийн салбарт чиглүүлэх, үр ашиггүй зөвлөх үйлчилгээ, урсгал зардлыг бууруулах, төслүүдийг эрэмблэх талаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна хэмээгээд үүнд санхүүжилтийг шилжүүлэх, хэмнэлтийн зарчим буюу нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид шилжүүлэх, цахим шилжилт, бодлогын шинэчлэлийн талаар танилцуулав. Сангийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. Хуваалцах:

Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа болон бүлгийн гишүүд өнөөдөр /2025.10.01/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа энэ оны есдүгээр сарын 02-нд тохиосон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс тунхагласны түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэж, уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд тууштай өргөжин гүнзгийрч ирсэнд сэтгэл хангалуун байна гээд, Монгол, Вьетнамын ард түмэн хүнд бэрх үед бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн уламжлалтайг тодотгов. Манай улсаас Ази тив, түүний дотор Зүүн Азид явуулж буй гадаад бодлогод Вьетнам Улс онцгой байр суурь эзэлдэгийг тэрбээр дурдаад, Монгол Улс Вьетнам Улстай улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгийг онцлов. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг яриандаа хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын харилцаанд парламентын бүлгүүд гүүр болохоос гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны гүүр болохыг хүсэж байна хэмээлээ. Ялангуяа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж шинэ түвшинд хүргэхий н төлөө байгаагаа уламжилж, энэ хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний талаар санал асууж, ярилцлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох дээд байгууллага болох парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа онцолсон бөгөөд парламент хоорондын бүх түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах нь манай хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэв. Мөн тэрбээр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлдээ хууль, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлж, улс орны эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн аж амьдралыг сайжруулж, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд гадны улс орнуудаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр оновчтой ямар бодлого баримталсан талаар туршлага солилцохыг хүслээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд дотоодын үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэхийн чухлыг дурдав. Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Монгол Улсын эдийн засаг хэдийгээр уул уурхайгаас хамааралтай ч хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, худалдаа, үйлчилгээний салбар манай улсын хөгжлийн бүхий л үе шатанд нийгэм, эдийн засагт голлох байр суурь эзэлж ирсэн хэмээгээд с албарын хэмжээнд хүний нөөцийн дутагдалтай байгаа тул энэ хүрээнд хамтран ажиллах боломж бий хэмээсэн . Энэхүү уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон бөгөөд эдийн засаг, худалдааны эргэлтийг сайжруулахад хоёр улс хамтын хүчин чармайлт гаргах нь чухал гэдэгтэй санал нийлж байгаагаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ТБХ:Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.01/ хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, эсэх талаар гишүүд асуулт асууж, санал хэлэв. Гишүүд орон сууц нь хүний анхдагч хэрэгцээ гэдгийг тодотгоод цаашид анх удаа байр авч буй иргэдийг татвараас чөлөөлөх, харин арилжааны зориулалтаар 2, 3 дахь орон сууцаа авч байгаа хүмүүст татвар ногдуулах талаар судлах, гарц гаргалгаа олох, мөн жилдээ хэдийн хэрийн үнэлгээтэй үл хөдлөхийн хөрөнгийн борлуулалт хийгдэж, үүнээс улсад хэчнээн төгрөгийн орлого төвлөрдгийг илүүтэй лавлав. Ажлын хэсгээс "Орон сууцыг эзэмшиж байгаа хугацаанд тухайн иргэнд ямар ч татваргүй ногдуулдаггүй, 2.0 хувийн татвараас нь бүрэн чөлөөлдөг. Гэхдээ тухайн иргэн байрандаа өөрөө амьдарсан уу, эсвэл ах дүүсдээ түрээсэлсэн үү, бүр хүнгүй байсан уу гэдгийг байраа зарах үед нь татварын байгууллага тодорхойлоход тун хүндрэлтэй байдаг" хэмээн хариулж байлаа. Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 41149 үл хөдлөх хөрөнгө борлуулсан статистикт үзүүлэлт байдгаас 32933 нь орон сууц байсан. Мөн нийт 5.7 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө борлуулснаас 4.6 их наяд төгрөг нь орон сууцны борлуулалт эзэлдэг. Энэ хүрээнд 115.4 тэрбум төгрөгийн татвар төлөгдсөнөөс 93.7 хувийг нь орон сууцтай холбоотой татвар эзэлдэг гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа үл хөдлөх хөрөнгүүдийнхээ үнэлгээний суурь асуудлыг эхлээд ярих шаардлагатай гээд Сангийн яам холбогдох хуулийн төслөө боловсруулж, Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэхийг анхааруулж байлаа. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжууд, татвартай холбоотой нөхцөл шалтгаанууд, уг асуудалтай холбоотой төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, асуудлыг өргөн хүрээнд нарийн судлахад онцгойлон анхаарч, ажиллахыг хүслээ. Ингээд Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны тогтоолын төсөлд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Да.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Зүрх судасны үндэсний төв” байгуулахтай холбоотой Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 16 цаг 11 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалсан бөгөөд хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Монгол Улсын Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд “Зүрх, судасны үндэсний төвийг барих” гэж тус тус заасныг сайд танилцуулгадаа онцлоод уг төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /26.4 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн, хэлэлцээрийг хийгээд байна гэв. Уг хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах гэрээ аж. Зээлийн баталгаат овернайт санхүүжилтийн хүү (SOFR) дээр 1.6 хувийн нэмэгдэлтэй, 18 жилийн хугацаанд эргэн төлөгдөх, үүнээс дөрвөн жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Төсөл хэрэгжсэнээр зүрх судасны эмнэлгийн 120 ортой тусгай зориулалтын барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах төдийгүй зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтойг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон. Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулав. Байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Дав.Цогтбаатар, Ч.Номин, Дам.Цогтбаатар, Д.Батбаяр, Б.Заяабал, Х.Ганхуяг, Ж.Баясгалан, Ж.Батжаргал, Н.Алтанхуяг, С.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэйг ойлгож байгаа ч 120 ортой эмнэлгийг 34.9 сая ам.доллароор барих нь үндэслэлтэй эсэх, холбогдох тооцоо, судалгаа сайтар хийснийг лавлав. Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, 1990 оноос хойш эрүүл мэндийн салбарт хэрэгжих гэж байгаа хамгийн үр дүнтэй хэлэлцээр нь энэ төсөл юм. Нийтдээ 57 сая еврогийн төслийн 40 хувь нь буцалтгүй тусламжаар хэрэгжих холимог санхүүжилттэйг тодотгов. Мөн Люксембургийн Их Гүнт Улсаас нийтдээ найман удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд төслүүд хэрэгжүүлсний тав нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, тоног төхөөрөмжөөр хангах гээд нийтдээ 40 гаруй сая еврогийн төсөл хэрэгжсэн байдаг. Иймд тус улсаас өмнөх төслүүд нь амжилттай хэрэгжсэн тул итгэл төрж, дахин буцалтгүй тусламж үзүүлж, уг эмнэлэгт хэрэгжүүлэх төслөө бүрэн дуусгахаар болсон гэлээ. Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулалт, зээл тусламжаар барьсан бүх эмнэлгүүдийн сайн, муу туршлагад тулгуурлан техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. Мөн эмнэлгийн барилга гурван жилийн хугацаанд баригдах бөгөөд үргэлжлүүлэн үйл ажиллагааг нь хэвийн болгох, чадавхжуулах, бэхжүүлэх ажил нь хоёр жил, нийтдээ таван жилийн хугацаанд төсөл хэрэгжих юм гэлээ. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хувийн хэвшлийнхэн зураг төслөө хийгээд, хөрөнгөө гаргаад барилга барих гэхээр зөвшөөрлөө авч чадахгүй гацаанд орох асуудал багагүй байгаа тул төсөл хэрэгжиж, эмнэлэг барих явцад холбогдох зөвшөөрлүүдийг нийслэлийн төрийн байгууллагууд өгөхгүй удааснаас хугацаа алдах вий хэмээн болгоомжлов. 2022 онд төслийг хэрэгжүүлэхтэй холбогдох 15 төрлийн тусгай зөвшөөрлийг гаргуулж, Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулсан. Тухайлбал, зураг төсөв, ажлын зураг, газрын сонголтоо хийсний зэрэгцээ эрсдэлийн менежментийн зөвлөх баг авсан гэдгийг Эрүүл мэндийн сайд хариултдаа тодотгов. Түүнчлэн төсөл дэмжигдэж, Улсын Их Хурлаар соёрхон батлагдвал сонгон шалгаруулалт зарлаад барилгын ажил эхлэхэд бэлэн гэлээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин Монгол Улсын хэмжээнд хавдрын өвчнөөр нас барагсдын тоо өндөр байгаа ч зүрх, судасны өвчнөөр нас барж буй хүмүүсийн тоо үүнээс 20 гаруй хувиар илүү байна хэмээн судалгаанд тэмдэглэснийг дурдаад энэхүү төслийг яаралтай хийж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Мөн тэрбээр буцалтгүй тусламжаар авах тоног төхөөрөмжид өөрчлөлт оруулах, орчин үеийн дэвшилтэд, шинэлэг тоног төхөөрөмжийг сонгох боломж бий эсэхийг лавлалаа. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн буцалтгүй тусламжийн хүрээнд зөвхөн тоног төхөөрөмж авах биш, тэдгээрийг суурьшуулах, ашиглалтыг хэвийн болгох хүртэл эмч, ажилтнуудыг бэлтгэх, сургах үйл ажиллагаа хамаарна гээд төсөл хэрэгжиж, тоног төхөөрөмжөө авах үед орчин үеийн дэвшилтэд технологиос нэвтрүүлж болно гэв. Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар энэхүү төслийг хэрэгжүүлснээр цаашлаад зүрх, судасны чиглэлийн сургалт судалгааны томоохон төв болгох хэтийн зорилго, чадавх байгаа эсэхийг тодруулахад Эрүүл мэндийн сайд, төсөл хэрэгжсэнээр зөвхөн Монгол Улсдаа биш бүсийн томоохон төв болох бүрэн боломжтой гэж байлаа. Мөн тэрбээр зүрх, судасны чиглэлийн олон эмнэлэг, төвүүдэд хийж чаддаггүй эмчилгээг Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх, судасны эмч нарын баг хийж байгаа төдийгүй Монголынхоо бусад эмнэлгийн эмч нарыг сургаж бэлтгэж байна. Гадны улсын иргэд ч тус эмнэлгийг зорин ирж, эмчлүүлдэг болсон гэж байлаа. Ингээд "Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.6 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв

Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан уулзлаа

Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан зочид төлөөлөгчидтэй өнөөдөр (2025.09.30) уулзаж, санал солилцлоо. Тэрбээр эртнээс харилцаатай манай хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрсэн явдалд талархаж байгаагаа илэрхийллээ. Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца , Монгол Улс дахь айлчлалын хүрээнд холбогдох яамдын сайдуудтай уулзахаар товлосноо танилцуулаад, Улаанбаатар хот шиг ийм их хурдтай барилгажилт явагдаж байгаа хоттой урьд өмнө таарч байгаагүй гэв. Аливаа улс орны хөгжил, хөгжиж буй үзүүлэлтийг барилгын крануудаар хэмждэг жишигтэйг Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса онцлов. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, хоёр улсын Засгийн газар хооронд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 14 томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас барилгын салбарын зарим гүйцэтгэлийг энэ онд багтаан дуусгах чиглэл өгсөн. Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Увс, Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймагт цэвэрлэх байгууламж барих төслийг эхлүүлсн ээс зөвхөн Дорнод аймгийн хэрэгжээгүй үлдсэн нь асуудал дагуулж байна хэмээн танилцууллаа. Тэрбээр, энэ ажлын гүйцэтгэгчээр БНПУ-ын " Мелиорекс" ХХК шалгарч, гэрээ байгуулан эхний санхүүжилтээ авсан боловч ажил гүйцэтгээгүй. Яамны зүгээс ихэд хүлээцтэй хандаж ирсэн ч цаашид амжилттай хэрэгжсэн бусад хөтөлбөрийг тайлагнах, хоёр улсын хооронд нөхцөлт зээлийн гэрээг сунгахад саад учруулж болзошгүй. Иймд хоёр улсын найрсаг харилцааг хэвээр хадгалж, асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дэд дарга Марэк Жонса, уг асуудалд манай хоёр улсын гадаад харилцааны яам, элчин сайд нар анхаарал хандуулж ажиллах болно гэдгийг илэрхийллээ. Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн гишүүн Эва Колоджией, Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын гишүүн, Парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн гишүүн Кажимеж Клэйна, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны яамны Олон талт харилцааны газрын захирал Агата Дуда-Плоника болон Польш Улсын Сеймийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, яамдын төлөөлөл байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол, Польш хоёр улсын парламентын бүлгүүд хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, бүлгийн гишүүдийн хамт өнөөдөр (2025.09.30) Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Польш-Монголын парламентын бүлгийн гишүүд хамгийн сүүлд 2018 онд манай улсад айлчилснаас хойш талууд ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд төрийн тэргүүн нар харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэж, ирэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан тогтсоны дагуу цаашдын бодит өгөөж, үр дүнг эрэлхийлэн ажиллаж байна хэмээлээ. Түүнчлэн эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгүүд, улс төрийн яриа хэлэлцээг бодитоор хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход парламентын бүлгүүд хоорондын хамтын ажиллагаа чухал түлхэц болох учиртайг тодотголоо. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын хуралдааныг түүхт ойн хүрээнд товлох талаар санал солилцсон юм. Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын бүлгийн дарга Станислав Горчыца найрсаг дотно угтан авсан бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Польшийн Сеймийн хамтын ажиллагаа тэртээ 1989 оноос эхлэлтэйг онцоллоо. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хууль тогтоох байгууллага хооронд хэрэгжсэн албан айлчлал, яриа хэлэлцээний түүхэн товчоог сөхөөд, цаашид давтамжийг ойртуулж, парламентын бүлгүүд хоорондын уулзалтыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулах саналыг дэвшүүлсэн юм. Уулзалтын үеэр талууд Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болон цаашдын зорилтот ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Уг хэлэлцээрийн хүрээнд одоогоор таван аймагт ус цэвэршүүлэх байгууламж барих, онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийн төслүүд амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Орхон аймагт хэрэгжүүлж буй хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийн явцтай парламентын бүлгийн гишүүд биечлэн танилцахаар төлөвлөж байгаа юм. УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дэд дарга Б.Заяабал, хоёр улсын олон талт харилцаа улам бүр өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Польш Улсын аж үйлдвэржсэн туршлага, эдийн засгаа төрөлжүүлсэн бодлогын шийдлүүдээс харилцан суралцах хүсэлтэй байгаагаа уламжлав. Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц хэлэхдээ, тус улс эдийн засгийн реформыг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр үсрэнгүй урагшилж, аж үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсаныг онцоллоо. Уулзалтад оролцогчид төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлсэн тус улсын сайн туршлагыг тодотгохын зэрэгцээ ашигт малтмал, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар нээлттэй санал солилцохоор тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 16 17 18 19 20 21 22 23 24 ... 370