НЭГҮҮН МЭДЭЭ
ДАВХЦСАН НААДАМ, ДАВХАР АЧААЛАЛ”

Засгийн газар дахин нэг “тогтоол” гаргаж, наадмын товыг цаасан дээр гоёхон зурчихлаа. 2026 оны 143-р тогтоол гэх сүртэй нэртэй энэ шийдвэрээр Дундговь, Завхан, Сүхбаатар гурвыг яг нэг дор, долоодугаар сарын 24–26-нд шахаж тавьсан нь бодлого гэхээсээ илүү будлиан. Орон нутаг өөрийн онцлог, бэлтгэлээ харгалзах ёстой атал төвөөс ингэж багцлаад “ингээд боллоо” гэж тулгадаг хуучин арга хэвээрээ. Орхон аймагийн баяр наадам болон Эрдэнэт хотын 50 жилийн ойг 23–25-нд хийе гэнэ. Бас л давхцал. Баяр наадам гэдэг чинь ард иргэдийн оролцоо, зохион байгуулалт, ачаалал гээд бодит асуудал ихтэй. Гэтэл ингэж огноо шахаж, давхардуулж тавих нь зохион байгуулалтыг хүндрүүлэхээс өөр үр дүн өгөх үү? Хамгийн сонирхолтой нь хурдан морины бүсийн уралдааныг аймгуудын наадамтай “уялдуулна” гэж. Үнэндээ энэ бол уялдуулах нэрээр ачаалал нэмж, аль хэдийн шахуу хуваарь дээр дахин дарамт үүсгэж байгаа шийдвэр. Төлөвлөлт гэхээсээ илүү араас нь нөхөж наасан, бодлогогүй алхам гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй. Эцэст нь хэлэхэд, энэ тогтоол шийдэмгий харагдаж байгаа ч цаанаа нарийн бодолт, бодит нөхцөл байдлын тооцоо дутсан, “дээрээс буулгасан” шийдвэрийн ээлжит жишээ л болж байна.

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕРҮҮД "ТЭРГҮҮН" БАЙР ЭЗЭЛЛЭЭ

"Тавантолгой түлш" ХХК-ийн Түлшний үйлдвэрийн Ерөнхий инженер М.Мөнхбаатараар ахлуулсан инженерүүд "Монгол инженер" 2026 оны Cad/Cam/Cae зураг төсөл тооцооллын тэмцээнд амжилттай оролцож багийн дүнгээр 66.5 оноогоор "ТЭРГҮҮН" байр эзэллээ. Амжилттай оролцож "ТЭРГҮҮН" байр эзэлсэн инженерүүддээ халуун баяр хүргэе.

ШИНЭ СТАНДАРТ: ДОТОР ОРЧНЫ АГААР БОХИРДУУЛАГЧДЫН ХҮЛЦЭХ ХЭМЖЭЭ

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн C/05 дугаар тушаалаар баталсан “Дотор орчны агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS 7106:2026” стандартыг энэ сарын 09-ний өдрөөс мөрдөж эхэллээ. Энэ стандарт нь эмнэлгээс бусад иргэний барилга, орон байр, сууцны дотор орчны агаар дахь хими, цацраг, биологи, физикийн гаралтай бохирдуулах бодисын хэм хэмжээг тогтоох, хянахад ашиглана. Стандартын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. Тус стандартад дотор орчны агаар бохирдуулах түгээмэл бодисуудын хүлцэх хэмжээг дараах байдлаар тусгажээ.

Ж.ЭНХЖАРГАЛАНД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ

Нийтийн өмчийг халаасныхаа эд шиг үзэж, эрх мэдлийг дураараа савчуулсан ноцтой баримт ил болж байна. НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын суудлаас буусан ч эрх мэдлээ тавьж өгөхөөс татгалзаж, албан ёсны шийдвэрийг үл тоон өөрийгөө “эзэн” хэвээр нь авч явсан нь илчлэгдлээ. Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн атлаа томилогдоогүй бүрэн эрхийг дур мэдэн хэрэгжүүлж, хүмүүсийг ажилд авч, халж, мөнгө тарааж, амралт олгож компанийг хувийн компани мэт удирдсан нь хууль, дүрмийг илтэд уландаа гишгэсэн үйлдэл. Үүгээр ч зогсохгүй, тэрээр хууль зөрчин “Каар трейд” ХХК-тай 210 сая төгрөгийн шууд гэрээ байгуулж, илт давуу байдал бий болгосон байна. Дээрээс нь ямар ч шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин “бодуулж”, өөртэй нь хамаарал бүхий “Би ар Би” ХХК-ийн арга хэмжээнд 65.1 сая төгрөг гаргуулсан нь ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлийн завхралыг ил тод харуулж байна. Ийм увайгүй, даварсан үйлдлүүдийнх нь төлөө прокуророос Эрүүгийн хуулийн зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Одоо асуудал нэг л зүйл дээр тогтож байна хууль энэ мэт эрх мэдлээ хэтрүүлсэн этгээдүүдэд үнэхээр хатуу үйлчлэх үү, эсвэл дахиад л замхарч алга болох уу?

Ж.ЭНХЖАРГАЛАНД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ

Нийтийн өмчийг халаасныхаа эд шиг үзэж, эрх мэдлийг дураараа савчуулсан ноцтой баримт ил болж байна. НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын суудлаас буусан ч эрх мэдлээ тавьж өгөхөөс татгалзаж, албан ёсны шийдвэрийг үл тоон өөрийгөө “эзэн” хэвээр нь авч явсан нь илчлэгдлээ. Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн атлаа томилогдоогүй бүрэн эрхийг дур мэдэн хэрэгжүүлж, хүмүүсийг ажилд авч, халж, мөнгө тарааж, амралт олгож компанийг хувийн компани мэт удирдсан нь хууль, дүрмийг илтэд уландаа гишгэсэн үйлдэл. Үүгээр ч зогсохгүй, тэрээр хууль зөрчин “Каар трейд” ХХК-тай 210 сая төгрөгийн шууд гэрээ байгуулж, илт давуу байдал бий болгосон байна. Дээрээс нь ямар ч шийдвэргүйгээр өөртөө 15 сая төгрөгийн цалин “бодуулж”, өөртэй нь хамаарал бүхий “Би ар Би” ХХК-ийн арга хэмжээнд 65.1 сая төгрөг гаргуулсан нь ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлийн завхралыг ил тод харуулж байна. Ийм увайгүй, даварсан үйлдлүүдийнх нь төлөө прокуророос Эрүүгийн хуулийн зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Одоо асуудал нэг л зүйл дээр тогтож байна хууль энэ мэт эрх мэдлээ хэтрүүлсэн этгээдүүдэд үнэхээр хатуу үйлчлэх үү, эсвэл дахиад л замхарч алга болох уу?

ЗУУХАНД ТҮЛШ ШАТАЖ ЭХЛЭХ ҮЕ БОЛОН ШАТАЖ ДУУСАХ ҮЕД ЗААВАЛ УГААРЫН ХИЙ ЯЛГАРЧ БАЙДАГ

Зууханд түлш шатаж эхлэх үе болон шатаж дуусах үед заавал угаарын хий ялгарч байдаг Тиймээс Зуух пийшингийн битүүмжлэлийг сайтар хангах Яндангаа хөөлөх Яндангийн хаалт сойлтыг хаахгүй байх Угаар мэдрэгчээ тогтмол ажиллуулахыг анхаарна уу. Танай гэрт угаарын хий мэдрэгч дуугарвал цонх, хаалгаа нээж агаар сэлгээрэй. Угаар мэдрэгчтэй холбоотой мэдээллийг 70119410 дугаараас лавлана уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДЛУУДЫГ ШАЛГАЖ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ НЭЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан нэр бүхий иргэдээс гаргасан гэмт хэргийн гомдол, мэдээллүүдийг үндэслэн шалгалтын ажиллагаа эхлүүлснийг онцлон мэдэгдэв. Дээрх гомдлуудад дурдсан асуудал тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Мөн улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа бөгөөд зарим нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж байгааг онцлов. Прокурорын байгууллагаас хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд шийдэмгий арга хэмжээ авч, холбогдох бүх этгээдийн үйлдэлд хуульд нийцсэн үнэлэлт, дүгнэлт өгч ажиллах болно гэдгийг мэдэгдлээ.

ДЭЭД ШҮҮХ “НОГООН АВТОБУС”-НЫ БУДЛИАНЫГ ДАХИН СӨХӨЖ, ХЭРГИЙГ БУЦААЛАА

Ногоон автобусны нэрээр халхлагдсан энэ том хэрэг дээр Улсын дээд шүүх эцэст нь тод байр суурь илэрхийллээ. Өмнөх шатны шүүхүүдийн зарим шийдвэрийг зүгээр өнгөрөөсөнгүй харин ч илт зөрчилтэй, сулруулсан дүгнэлтүүдийг зад татаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. Зарим үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзсэн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн ч, албан тушаалаа ашигласан ноцтой зөрчлүүд дээр шүүх ухралт хийсэнгүй. Евр о- 5 стандартад нийцэхгүй автобусыг шаардлагад “тааруулж” өөрчилсөн, улмаар сонгон шалгаруулалтад илт давуу байдал олгосон үйлдлүүдийг шууд гэм буруутайд тооцсон анхан шатны шийдвэрийг сэргээж, хариуцлагыг буцаан чангаллаа. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлсэн автобусууд үндсэн шаардлагуудаа ч хангаагүй байхад хүлээн авсан асуудал дээр ч шүүх нүд аньсангүй. Зарим хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн ч, шинэ нотлох баримт гарч ирвэл хэргийг дахин сөхөх боломжийг нээлттэй үлдээв. “Дээрээс өгсөн” гэх чиглэл хүртэл шалгагдах боломжтой хэвээр байна гэдгийг ч онцоллоо. Харин зарим этгээдийг үндэслэлгүй цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр болсноор энэ хэрэг “хаагдсан” биш харин ч жинхэнэ утгаараа эхэлж байна. Давж заалдах шатнаас хөнгөрүүлсэн зүйлчлэлүүдийг ч хүчингүй болгож, албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг гэсэн анхны, хатуу ангиллыг сэргээв. Өөрөөр хэлбэл, “хайнга хандсан” биш “санаатайгаар ашигласан” гэдэг байр суурь давамгайлж эхэллээ. Хамгийн анхаарал татсан нь: Евро-2 хөдөлгүүртэй автобусыг Евро-5 мэт харагдуулах гэж хуурамч өөрчлөлт хийсэн асуудлыг өмнө нь буруу тайлбарласан гэж үзэн, уг хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр болгов. Энэ нь хэрэгт илүү ноцтой, зохион байгуулалттай шинж байж болзошгүйг илтгэж байна. Нийт 27 хүн холбогдсон энэ хэрэгт хэдийн 134.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдсон. Хэдийгээр тодорхой хэмжээний нөхөн төлбөр барагдуулсан ч, энэ нь хариуцлагаас мултрах шалтаг биш гэдгийг шүүхийн өнөөгийн шийдвэр тод харуулж байна.

АГААРЫН ХӨЛГИЙН ГАЛ УНТРААХ, АВРАХ АЖИЛЛАГАА, ДАРАЛТТАЙ ГАЛ УНТРААХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын олон улсын нисэх буудалд болсон Агаарын хөлгийн гал унтраах, аврах ажиллагаа, даралттай гал унтраах (Aircraft Fire Fighting and Rescue Operation-pressure fire handling) сургалтад манай нисэх буудлуудын мэргэжилтнүүд хамрагдлаа. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Монгол Улсад 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтын олон улсын аудит шалгалтын хүрээнд Annex 14-ийн 9.2.24 заалтын хэрэгжилтийг хангах, мөн олон улсын нисэх буудлуудын Аврах, гал унтраах хэсгийн алба хаагчдыг агаарын хөлгийн гал унтраах, аврах ажиллагаа явуулах, даралтат галыг унтраах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж дадлагажуулах, гэрчилгээжүүлэх үүднээс тус сургалтад хамруулсан байна. БНХАУ-ын Нисэх буудлуудын удирдлагын академид 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд болсон сургалтад “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсгийн мэргэжилтэн Б.Мөнхбат, Гал унтраах ажлын удирдагч Б.Гантогоо, Б.Болор-Эрдэнэ, А.Мөнгөншагай, жолооч-гал сөнөөгч Б.Ганпүрэв, гал сөнөөгч-аврагч Э.Отгонбаяр, С.Батболд “Мөрөн” нисэх буудлын жолооч-гал сөнөөгч С.Баттулга, “Гурвансайхан” нисэх буудлын Галын бүлгийн ахлагч-гал сөнөөгч Б.Энхтайван, “Ховд” нисэх буудлын Галын бүлгийн ахлагч-гал сөнөөгч М.Энхболд нар оролцжээ. Нисэх буудлын мэргэжилтнүүд ICAO TRAINAIR PLUS стандарт сургалтын багц “Aircraft Fire Fighting and Rescue Operation” сургалтад танхимаар хамрагдсан бол Агаарын хөлгийн гал унтраах, даралттай гал унтраах дасгал сургуулилтын дадлага хийсэн байна. Ингэснээр Олон улсын нисэх буудлуудын Аврах, Гал унтраах хэсгийн алба хаагчид агаарын хөлгийн осол сүйрэл, гал түймрийн голомтод ажиллах үед аврах ажиллагаа шуурхай явуулах, даралтат гал унтраах чадвар эзэмшжээ.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Монгол Улс нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Чикагогийн конвенцын хэлэлцэн тохиролцогч орны хувьд Конвенцын Хавсралт 19 “Аюулгүй байдлын удирдлага”-д заасны дагуу иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын Дотоод аудит, аюулгүй байдлын удирдлагын газартай хамтран иргэний нисэхийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, “Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын журам” (SSP)-ыг боловсруулан Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаар тогтоолоор шинэчлэн батлууллаа. Мөн “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний төлөвлөгөө 2026-2028” (NASP)-ыг боловсруулж, Зам, тээврийн сайдын 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/93 дугаар тушаалаар шинээр батлуулсан байна. Эдгээр бодлогын баримт бичгийг Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 2025 онд шинэчлэн батлагдсан “Хавсралт 19. Аюулгүй байдлын удирдлага” стандарт, зөвлөмжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд 2016 онд батлагдсан өмнөх хөтөлбөрийг шинэчлэн сайжруулж, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгожээ. “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний төлөвлөгөө 2026-2028” нь салбарын аюулгүй байдлын бодлого, зорилт, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог тодорхойлсон дунд хугацааны бодлогын баримт бичиг юм. Төлөвлөгөөний зорилго нь иргэний нисэхийн хяналт, зохицуулалтыг үр нөлөөтэй хэрэгжүүлж, эрсдэлд суурилсан аргачлалаар аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулахын зэрэгцээ салбарын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны чанар, үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино. Шинэчлэн батлагдсан журам, төлөвлөгөө нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх, салбарын засаглал, хяналт, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хийх аудит, шалгалтад амжилттай хамрагдах нөхцөлийг бүрдүүлж байна. Link: 1. Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын журам 2. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний төлөвлөгөө 2026-2028 /National Aviation Safety Plan 2026-2028/ 3. State safety Programme of Mongolia

1 ... 8 9 10 11 12 13 14 15 16 ... 387