НЭГҮҮН МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙДЫН ДАРААГИЙН АЛХАМ — “ЧӨДӨРТЭЙ” САЙД НАРААСАА САЛАХ ЦАГ ИРЖЭЭ

МАН доторх зөрчил Үндсэн хуулийн Цэцэд хүрч, улмаар гарсан шийдвэрийн үр дүнд Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн үндэстэй бо лсон . У лс төрийн энэ тогтвортой байдал нь автоматаар сайн засаглал бий болгоно гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ, Ерөнхий сайд одоо дотооддоо бодит өөрчлөлт хийж, ажлаа хийж чадахгүй, асуудал дагуулсан сайд нараасаа салахгүй бол Засгийн газар “чөдөртэй морь” мэт урагшлахгүй байх эрсдэлтэй байна. Төрийн ажлыг хариуцаж байгаа хүн бүрийн бодлого, шийдвэр нийгэмд шууд нөлөөлдөг. С үүлийн хэдэн долоо хоногт болсон үйл явдлууд хоёр сайдын нэрийг илт тодруулж, Засгийн газрын чадамжийг эргэлзээтэй болгожээ. Г.Дамдинням — хомсдлын бодлого Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын хувьд шатахууны хомсдолын үеэр иргэдийг төөрөгдүүлсэн, бодлогын түвшинд арга хэмжээ авч чадаагүй нь хамгийн том алдаа боллоо. Эхэндээ “шатахууны нөөц хэвийн” гэж мэдэгдэж байсан ч нөхцөл байдал дордохын хэрээр иргэдийг “нөөцөлж авч байгаа” хэмээн буруутгасан нь хариуцлагаас бултсан үйлдэл байв. Үүн дээр нэмээд хэвлэл мэдээлэл, иргэдийн шүүмжлэлийг хүчний байгууллагаар дарамтлах оролдлого хийсэн нь ардчилсан нийгмийн зарчимд нийцэхгүй үйлдэл байлаа. Бодлогын шинжилгээ, урьдчилсан тооцоо, салбарын менежмент гээд хийх ёстой ажлын оронд импортлогчдын агуулахыг шөнө дөлөөр шалгаж явах нь “популизм”-аас цаашгүй. Нийслэлд бензин олдохгүй байгаа нь орон нутагт бүр ч дордож, шатахуун ховордсон энэ нөхцөл байдал сайдын бодит чадамжийг тодорхой харууллаа. П.Наранбаяр — боловсролын салбар дахь бодлогын хямрал Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярын хувьд ч нөхцөл байдал сайнгүй. Багш нар цалин, нийгмийн баталгааны асуудлаар ажил хаялт зарлаж, сургалтын хэвийн үйл ажиллагаа доголдож байхад сайд нь асуудлын голыг ойлгож, шийдэхийн оронд “багш нар хангалттай цалин авч байна” хэмээн мэдэгдэж сууна. Бодит байдал дээр боловсролын салбарынхан цалингийнхаа хэрээр бус, хэт их бичиг цаас, тайлан, үнэлгээний дарамттай тулгарч байгаа нь нууц биш. Тийм байхад салбарын сайд нь өөрийн суудлыг хамгаалах талдаа анхаарч, асуудлыг үл ойшоож байгаа нь төрийн бодлого алдагдаж байгаагийн илрэл юм. Төрийн тогтвортой байдлын нэрийн дор үр дүнгүй сайд нарыг тэвчих ёсгүй Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар тогтвортой ажиллах суурь нөхцөл бүрдсэн энэ үед улс төрийн бус, бодит засаглалын шинэчлэл хийх цаг иржээ. Засгийн газар амьдралд ойр, хариуцлагатай бодлого явуулахын тулд салбар бүрийн удирдлагад бодит үр дүн гаргах чадвартай хүмүүс байх ёстой. Г.Дамдинням, П.Наранбаяр нарын жишээ нь нэг зүйлийг харуулж байна — сайд суудлаа хамгаалж чадна, гэхдээ улсын хөгжилд саад болж байгаа бол тэр суудал нь утгагүй. Иймээс Ерөнхий сайдын дараагийн зоримог алхам бол дотоод шинэчлэл. Энэ бол улс төрийн эр зоригийн шалгуур бөгөөд Монгол Улсын Засгийн газар үнэхээр “ажилладаг” болох эсэхийг шийдэх мөч юм.

ХУУЛЬ ДЭЭГҮҮР АЛХСАН ГИШҮҮН: ДАВ.ЦОГТБААТАР БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ЦААНА НУУГДСАН УУ?

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “худлаа ярьдаг сайд нарт хариуцлага тооцох ёстой, эс бол огцруулах санал гаргана” гэж сүр дуулиантай мэдэгдэв. Гэвч олон нийт “Хэрээ, хэрээнийхээ харыг гайхав” гэдэг үгийг санаж байна. Учир нь огцрох бус, эгүүлэн татагдах ёстой хүн өөрөө “ёс суртахуун” яриад явж байгаа нь ил цагаан ё ж. ШҮҮХИЙН ШИЙДВЭР — ХЭРЭГСЭХГҮЙ ХЭРЭГ ҮҮ? 2024 оны сүүлчээр Дав.Цогтбаатар нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгагдаж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Хууль ёсны дагуу бол энэ шийдвэрийн дараа түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болох ёстой байв. Учир нь “Улсын Их Хурлын тухай хууль”-ийн 9.1.5-д “гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдвол бүрэн эрх дуусгавар болно” гэж тунхагласан байдаг. Гэтэл нэг жил өнгөрөхөд Цогтбаатар хэвээрээ, хууль дуугаа хураажээ. ХУУЛИЙН “ХАР НҮХ” Өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ дахь АН-ын бүлгээс “өнөөгийн хууль эрхзүйн орчинд уг асуудлыг шийдэх боломжгүй” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр мөртлөө гүйцэтгэлгүй үлдэж байгаа гэсэн үг. Төрийн байгуулалтын байнгын хороо “процессийн алдаа байсан” хэмээн мялалзаж, хариуцлагаас бултсан нь эрх баригчдын хуулийн цоорхойгоор гэм буруутай гишүүдийг “цэвэрхэн” аврах шинэ арга болж хувирчээ. ЧИМЭЭГҮЙ БОЛСОН ДУУЛИАН Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах хөдөлгөөн эхлэхэд Дав.Цогтбаатарын хэрэг нам жим болсон. Дээд шүүхийн шийдвэр гараад бүтэн жил өнгөрч байхад тэр хууль баталж, санал өгч, трибунд үг хэлж сууна. Энэ бол шударга ёсны элэглэл. АСУУЛТ ҮЛДЭЖ БАЙНА: Хууль бүх хүнд ижил үйлчилдэг үү, эсвэл зөвхөн жирийн иргэдэд л хамаатай юу? Дав.Цогтбаатарын кноп хэнд зориулагдсан бэ — ард түмэнд үү, эсвэл эрх мэдэлтнүүдийн тооцоонд уу? Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байхад парламент хэнд итгэл өгч байна вэ? Хэрвээ УИХ үнэхээр хариуцлага ярих гэж байгаа бол бусдыг биш, өөрийнхөө гишүүдийг шалгах ёстой цаг нь болсон. “Хуулийн дээгүүр алхаж буй гишүүд” гэдэг ойлголт Монголын төрд байж болохгүй. Шударга ёс хэн нэгний цаас биш — хэрэгждэг хууль байх ёстой.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.10.28/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид бараалхав. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянакт хандан ахин манай улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр улс эртний гүн харилцаатай, арвин баялаг түүхтэй төдийгүй хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн нь парламент хоорондын харилцааг улам бүр идэвхжүүлж байна гэлээ. Өнгөрсөн нэгдүгээр сард хоёр улс болон Засгийн газар, байгууллага хооронд хамтын ажиллагааны хүрээнд нийт 11 баримт бичиг үзэглэснийг Их Хурлын дэд дарга тэмдэглэв. Мөн тэрбээр, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл д хандан хоёр орны харилцааны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ бүрд өндөр ач холбогдол өгч, идэвхийлэн оролцдогт талархаж байгаагаа илэрхийллээ. Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак хоёр орны түүхэн харилцааг улам бүр өргөжүүлэн батжуулахад парламентын бүлгүүдийн үүрэг өндөр гэдгийг онцлов. Хойч үедээ энэхүү хамтын ажиллагааг үлдээх нь чухал хэмээгээд дэлхий дахинд улс орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай байхад анхаарах нь зүйтэйг тодотголоо. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа боловсрол, эрүүл мэнд, эдийн засгаар хязгаарлалгүй батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэхүү уулзалтаар талууд парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа нь хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, цаашид бодит үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянактай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар болон бүлгийн гишүүд өнөөдөр /2025.10.28/ Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянактай уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцлов. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн төрийн өндөр дээд хэмжээний айлчлал бодит үр дүнгээ өгч байгааг тодотгож, энэхүү айлчлал хоёр улсын харилцаа төдийгүй хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак хоёр улс 2004 оноос хойш Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд энэхүү харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэснийг дурдаад, цаашид хоёр орон батлан хамгаалах салбарт харилцаагаа өргөжүүлэх талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Талууд боловсрол, соёл, эрүүл мэнд, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон бөгөөд Монгол-Туркийн парламентын бүлгийн даргын зүгээс Турк Улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүссэн. Хэдийгээр дипломат харилцаа тогтоогоод 56 жил болж байгаа ч бидний харилцаа 2200 жилийн түүхийн гэрч гэдгийг тодотгон хэлэв. Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Д.Бум-Очир, Х.Жангабыл, П.Мөнхтулга нар оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.28) хуралдаан 14 цаг 23 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, “ Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15, 17-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газраас санал болгосон төлөөллийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Энэ тохиолдолд тухайн байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг Байнгын хороонд ирүүлэх зохицуулалттай байдаг. Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Н.Мягмарыг томилуулахаар албан бичиг ирүүлсэн болохыг Д.Цогтбаатар дарга танилцуулав. Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгож буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 14 нь буюу 87.5 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн “ Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа. Үүгээр хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЦЕГ: ШТС-ЫН ХАЖУУД БОЛСОН ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Шатахуун түгээх станцын гадна цагдаа болон иргэн зодолдож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо "Сод Монгол" ШТС-ын орчимд "Зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг гурван хүн нийлээд боож унагаагаад байна", "Цагдаа иргэнийг зодсон дуудлага өгч байна" гэх зөрүүтэй дуудлагууд бүртгэгдсэнийг шалгаж байна. Одоогоор гэмтсэн бэртсэн нөхцөл байдлын мэдээлэл байхгүй. Шаардлагатай ажиллагаа хийснээр тодорхой болно" гэлээ.

ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИ

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн өмчлөлд байдаг “Монос трейд” ХХК нийтдээ 112 удаагийн тендер авч байжээ . Т өрийн тендерт хамгийн олон удаа шалгарсан компаниудыг тэргүүл сэн у г компани нь нийтдээ 14.253.596.446 төгрөгийн тендер авсан байна. Байгуулагдаад найман жилийн нүүрийг үзэж байгаа ч төрийн тендерүүдийг ногоон гэрлээр авч үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна . Төрийн тендерт оролцож, хамгийн олон удаа шалгарсан компаниудын хоёрт Жити эко фүүд” ХХК орж байна . Уг компанийн эцсийн өмчлөгчөөр Д . Тогтохбаяр бүртгэлтэй байдаг . Дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд үүсгэн байгуулагд аж о доогийн байдлаар төрийн 108 тендерт шалгарч, 1.729.986.500 төгрөгийн санхүүжилт авчээ. Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга Д.Энхбаатарын хүү Э . Эрхбилгүүны эзэмшдэг “Чоногол трейд” компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байга а бөгөөд э рүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Уг компани нь төрийн 60 тендерт шалгарч, 16.307.332.373 төгрөгийн санхүүжилт авчээ. Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын төлөөлөл нь “Мөнхийн тун” ХХК. Уг компани нь төрийн 84 тендерт шалгарч, 3.702.686.934 төгрөгийн санхүүжилт авчээ. Хэдийгээр санхүүжилтийн дүн байгаа ч оролцож, шалгарсан тендерийнхээ тоогоор эхний тавдугаарт бичигдэж байна. Тус компанийн ерөнхий захирлаар Ц.Алтанцэцэг ажилладаг. Харин гэр бүл, хүүхдүүд нь хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг ажээ. “Мөнхийн тун” ХХК 2005 оноос эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эмийн сан, эм хангамжийн чиглэлээр 10 аймагт салбараа нээж, хот, хөдөөд 22 эмийн сангийн салбар нэгж ажиллуулдаг юм. “Сүвэн-Уул” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэг хэрэгслээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Сүвэн-Уул” ХХК нь төрийн 60 тендерт шалгарч, 37.393.502.609 төгрөгийн санхүүжилт авчээ. Тус компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр Ш.Шинэбаатар, Г.Ганбаяр нар бүртгэлтэй байдаг.

ЗАВХАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА Э.ТҮДЭВ, МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ Н.САМБУУ НАР БҮЛЭГЛЭН НЭГЭН ЭМЧИЙН ТАРХИЙГ ХАГАЛЖ НУРУУГ НЬ ХУГАРТАЛ ЗОДЖЭЭ

Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Э.Түдэв, мэс заслын тасгийн эрхлэгч н.Самбуу нар бүлэглэн нэгэн эмчийн тархийг хагалж, нурууг нь хугартал зоджээ. 2025 оны 10-р сарын 24-ний баасан гарагт Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Э.Түдэв, мэс заслын тасгийн эрхлэгч н.Самбуу нар нь Уб хотын Бзд-ийн чих хоолойн эмч Батчулуун гэгчийг тус аймагт ажлаад буцах гэж буй учраас хот руу гаргаж өгөх нэрийдлээр архидан согтуурч, ажлын бус цагаар хохирогч эмчийг дуудан авчирч булэглэн зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж тархийг нь хагалжээ.Үүний дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэлгүй,мэсийн бус эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчээр тархинд нь 6-7 оёдол тавиулжээ.Үүгээр зогссонгүй маргааш нь буюу 10-р сарын 25-нд хохирогч эмч ажлын байран дээрээ жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад нь мэс заслын тасгийн эрхлэгч н.Самбуу гэгч араас нь өшиглөж, сандалтайн унагаж нурууг нь хугалжээ.Хохирогч эмч цагдаагийн байгууллагад хандсан ч тухайн этгээдүүдийг саатуулан шалгаагүй, эрүүлжүүлээгүй гэх мэдээлэл байна. Хүнлэг энэрэнгүй байх ёстой тангараг өргөсөн эмч нар бүлэглэн нэгэн эмчийнхээ эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан тухайн асуудалд хариуцлага нэхэж бид үргэлжлүүлэн сурвалжилсаар байх болно

Монгол-Германы парламентын бүлгийн дарга, гишүүд Бундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзлаа

Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Саранчулуун нар өнөөдөр (2025.10.27) ХБНГУ-ын Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дэд дарга, ноён Тобиас Винклертэй уулзлаа. Монгол Улсад ардчилал, хүний эрх, парламентат ёсыг бэхжүүлэхэд ХБНГУ ихээхэн тус болсныг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай уулзалтын эхэнд онцолж, Европ дахь Монгол Улсын анхны гуравдагч хөрш гэж болох тус улсын парламент болон Улсын Их Хурлын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирснийг дурдав. Бундестагийн Өргөдлийн байнгын хороо 1940-өөд оноос идэвхтэй ажиллаж байгаа хамгийн чухал Байнгын хороодын нэг тул Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд сар гаруйн өмнө зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан тухай тэрбээр танилцуулав. Тус айлчлалын бүрэлдэхүүнд ажилласан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Бундестагийн Өргөдлийн байнгын хороо ихээхэн үр нөлөөтэй ажиллаж байсныг ярьж, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл болж Улсын Их Хуралд сонгогдсон гишүүний хувьд суралцах зүйл их байсныг тэмдэглэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ХБНГУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог хэрхэн дэмжиж, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд яаж хүргэж ажилладгийг сонирхон судалж байснаа сонирхуулж, энэ талаар цаашид туршлага солилцож, хамтран ажиллахад баяртай байх болно гэв. Ноён Тобиас Винклер Герман-Төв Азийн парламентын бүлгийн талаар товч танилцуулж, бүлгийн эрхлэх асуудалд нийт зургаан улс хамаардаг бөгөөд Монгол Улс онцгой байр эзэлж буйг илэрхийлэв. Тэрбээр Улсын Их Хурлын шинэчлэлт, өөрчлөлтийн талаар сонирхон асууж, 126 гишүүнтэй болж өргөжсөнөөр нийгэм, хүн амын бүхий л бүлэг, хэсгийн төлөөлөл, мөн залуу гишүүд сонгогдон ажиллаж байгааг олзуурхаж байгаагаа дурдан, парламентын төлөөллийн чадавхыг хангах Бундестагийн сонгуулийн туршлага, энэ талаарх тус улсын хууль, эрх зүйн зохицуулалтын тухай товч танилцууллаа. Монгол-Германы парламентын бүлгийн дарга Н.Алтаншагай Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гөркэд тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьснаа дахин нотолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлнэ гэдэгт илтгэлтэй байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан ( НҮБХС, UNISEF) , Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоотой хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн тав дахь ээлжийн хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2025 . 10 . 25) боллоо. “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд зохион байгуулах “ Өсвөрийн Парламент-202 5 ″ хөтөлбөр т оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 354 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж” сэд эвт видео зохиомж, “Үе тэнгийн нөлөөлөл ба бидний оролцоо” сэдэв т эсээ бичлэгээр явуулсан байна. Тус хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг хөтөлбөрийг нээн хэлсэн үгэндээ төгсөгчид маань эхнээсээ оюутан болж, гадаад дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж, хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай иргэн, чадварлаг мэргэжилтэн, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин, манлайлагч түүчээлэгч залуус болж байгааг харахад сайхан байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан өсвөр үеийнхэн, залуусын дуу хоолойг хууль тогтоогчдод хүргэх, тэдний нийгмийн оролцоог дээшлүүлэх, хүүхдүүд харилцан суралцах, нөхөрсөг ойлголцол үүсгэх, гэр бүл, найз нөхөд, сургууль, амьдран буй орчиндоо эерэгээр нөлөөлөх боломж нөхцлийг бий болгодог онцлогтой юм. Мөн өсвөр үеийнхэнд парламентын боловсрол олгох, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх мэдлэг түгээх, манлайлагч, нээлттэй сэтгэлгээтэй, иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарладаг иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтойг онцлов. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 500 гаруй өсвөр үеийнхэн хамрагдсан бөгөөд хүүхдүүдийн б агаар ажиллах чадвар, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг хувь хүний хөгжлийн чадваруудаа дээшлүүлж, нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болж байна гэлээ. Мөн жил бүр өөр сэдвийн хүрээнд цахим хичээл, нөлөөллийн ажил, танилцах аялал, төрөл бүрийн сургалт, уулзалт хэлэлцүүлэг өрнүүлдгийг дурдав. Энэ жилийн хувьд Усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг тогтвортой шийдэхэд хууль эрх зүй, орон нутгийн зохицуулалт, дүрэм журамтай холбоотой тодорхой саналуудыг тодорхойлон, олон нийтийн дунд энэ мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд өсвөр үеийнхний оролцоо дуу хоолойг хүргэхэд хөтөлбөрийн гол зорилго чиглэж байгааг зохион байгуулагчид онцолж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 ... 7 8 9 10 11 12 13 14 15 ... 370