НЭГҮҮН МЭДЭЭ
ДОЛООДУГААР САРЫН 10-НААС 13-НЫ ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Долоодугаар сарын 10-ны 8:00 цагаас 13-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Улаанбаатарт: Хугацаа 10 11 12 13 Хур тунадас мм Үдээс өмнө Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Үүлэрхэг. Завсарлагаатай бороо орно. Үүлэрхэг. Бороо орно. Үүл багасна. Бороо орохгүй. Үдээс хойш Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Үүлэрхэг. Түр зуурын аадар бороо орно. Үүлшинэ бороо орохгүй. Бороо орохгүй. Агаарын температур ˚С Үдээс өмнө +20 +17 +15 +15 Үдээс хойш +25 +20 +19 +19 Салхины хурд м/с Үдээс өмнө Б-с 3-8 м/с. Х-с 5-10 м/с. БХ-с 4-9 м/с. Бх-с 4-9 м/с. Үдээс хойш Б-с 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Х-с 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. БХ-с 6-11 м/с. Бх-с 5-10 м/с. Хүй 7 худаг: Хугацаа 10 11 12 13 Хур тунадас мм Үдээс өмнө Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Үүлэрхэг. Бороо орно. Үүлэрхэг. Бороо орно. Үүл багасна. Бороо орохгүй. Үдээс хойш Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Үүлэрхэг. Түр зуурын аадар бороо орно. Үүлшинэ бороо орохгүй. Бороо орохгүй. Агаарын температур ˚С Үдээс өмнө +19 +16 +15 +15 Үдээс хойш +24 +19 +18 +19 Салхины хурд м/с Үдээс өмнө Б-с 3-8 м/с. Х-с 5-10 м/с. БХ-с 4-9 м/с. Бх-с 4-9 м/с. Үдээс хойш Б-с 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Х-с 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. БХ-с 6-11 м/с. Бх-с 5-10 м/с. Тайлбар: Шөнө-20-08 цаг, Өдөр-08-20 цаг, Тих-өдрийн хамгийн дулаан, Тбага-шөнийн хамгийн хүйтэн температур. Салхины зүг: Бө-баруун өмнөөс, Б-баруунаас, Бх-баруун хойноос, Х-хойноос, З­­-зүүнээс, ЗХ-зүүн хойноос, Зө-зүүн өмнөөс, Ө-өмнөөс

УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН 60 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГУТАЛТАЙ БАЙНА

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж унаач хүүхдүүдийг бүртгэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хувцас хэрэглэлд хяналт тавих ажлыг ГБХЗХГ, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүдээс хүүхдийн эрхийг хангах мэргэжилтнүүд Хүй долоон худагт ажиллаж байгаа. Хүүхдүүдийн хувцасны стандартад шагайнаас дээш түрийтэй гутал, шагайвчтай байх ёстой гэж заажээ. Гэвч унаач хүүхдүүдийн 60 хувь шаардлага хангахгүй гуталтай байгааг хүүхдийн эрхийн байцаагч нар хэлж байна. Мөн дараагийн насны морьдын уралдаануудад хүүхдэд стандартын шаардлага хангасан гутал өмсүүлэхийг уяачдад анхааруулаад, хязаалан насны морьдыг уралдааны замд гаргажээ.

НААДМААР АЖИЛЛАХ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ, СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлан гаргасныг хүргэж байна.

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” САЛБАР ХУРАЛДААНД ИЛТГЭЛ ТАВИЛАА

“Монголын эдийн засгийн чуулган-2023” өнөөдөр эхэллээ. Монголын эдийн засгийн форум нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах шийдлүүдийг боловсруулах зорилгоор төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын дээд түвшний төлөөлөгчдийг оролцуулан жил бүр хоёр өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ жилийн чуулганы хүрээнд салбар хуралдаан, хэлэлцүүлэг, уулзалтууд болж байна. Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монгол улсын гүйцэтгэх үүрэг,Бүс нутгийн худалдааны интеграцчлалд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг,Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчин,Монгол Улс бүс нутгийн бизнесийн төв сэдвээр голлон хэлэлцүүлэг өрнүүлэх бол оролцогчдын хувьд Монголын эдийн засгийн хөгжлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах, хэрэгжүүлэх төслүүдэд хамтран ажиллах боломжуудын судалгаа, шийдвэр гаргагчидтай нүүр тулж уулзах, өндөр түвшний мэргэжилтнүүдийн үндсэн илтгэлийг сонсох зэрэг боломжтой юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг “Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт” салбар хуралдаанд оролцож, илтгэл тавилаа. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын сүүлийн үеийн ололт амжилтыг судлах, цаашдын хамтын ажиллагааг тогтвортой байлгахад анхаарч буй тус уулзалтаар хөрөнгө оруулалт, бизнесийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй саад тотгорыг хэрхэн багасгах, хөрөнгө оруулалт хэрхэн татах талаар хэлэлцсэн юм. Дэд сайд М.Ганхүлэг Хөдөө аж ахуйн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын хувь хэмжээ өмнөх 10 жилийн дундаж үзүүлэлтээс харахад дөнгөж 0,1 хувьтай байгаа нь салбарын хөрөнгө оруулалтад бодитоор хандахгүй байна. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын байгууллага дундын хамтын ажиллагаа, итгэлцэл чухал байгааг онцоллоо. Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтад экспортын тэнцвэрт бодлого, үйлдвэрлэл хөгжих боломжтойг олон улсын хөрөнгө оруулагчдад ойлгуулах, томоохон аж ахуй нэгжийн төслүүдэд бодлогын дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлдэг ч хувийн хэвшлийн манлайлал дутмаг байгааг панелистүүд онцолж байлаа. Тиймээс мэргэжлийн холбоодыг татан оролцуулах нь чухал байгаа юм. 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ жилийн чуулганаас ихээхэн үр дүн хүлээж буйгаа хэд хэдэн агуулгаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үгэндээ тодотгосон. Тухайлбал, Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн байдал тогтвортой байгааг дурдлаа. Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ялангуяа махны экспорт, ноолууран бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэх сонирхолтой байгааг онцолсон юм. “Монголын эдийн засгийн чуулган-2023” энэ сарын 9, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУНД “ХҮҮХДИЙН ХООЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

“Хүүхдийн хоол” үндэсний чуулганыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд талархал илэрхийллээ. Монгол Улс Алсын хараа- 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт "Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч хөрвөх чадвартай, оюунлаг бүтээлч иргэнтэй улс болж хөгжинө” гэсэн зорилго тавьсан бол Нэгдсэн Үндэсний байгууллагаас зарласан Тогтвортой хөгжлийн зорилгод: -Өлсгөлөнг зогсоох -Эрүүл мэндийг дэмжих -Чанартай боловсролыг дэмжих гэсэн үндсэн 3 том зорилго бий. Дэлхий нийтийн болон манай улсын бодлогод тусгалаа олсон эдгээр зорилтыг хангахад оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал. Тиймээс боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг зохион байгуулж, хот, хөдөө, орон нутгийн 1500 орчим төлөөлөгч оролцож боловсролын орчин дахь хүүхдийн хоол гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцэж, зөвлөмж гаргасан юм. Боловсролын сургалтын байгууллагад 1.2 сая орчим хүүхэд суралцаж байгаа юм. Тэднийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах суурь асуудал болох эрүүл мэнд, хоол шим тэжээлийн асуудлыг хэлэлцэж, гаргасан зөвлөмжид: Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр: Ерөнхий боловсролын сургуулийн дотор орчинд үндэсний үйлдвэрлэлийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нөхцлийг бүрдүүлж, үйлдвэрлэгч сургуулийн хооронд гэрээ багйуулан ажиллах, Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах, Хүүхдийн өсөлт хөгжлийг бүртгэж, хянах мэдээлийн нэгдсэн системтэй болох, Хүнсний хангамж, худалдан авалт, нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох чиглэлээр: Хүнсний хангамжид хагас боловсруулсан түүхий эд, бүтээгдэхүүн, бэлдэц нийлүүлэх хангамжийн төвийг нийслэл, аймаг, орон нутгийн түвшинд байгуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, Хүүхдийн хоол үйлдвэрлэлд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бэлдэц нийлүүлж буй хүнс үйлдвэрлэгчдэд татвар, зээлийн хөнгөлөлтийн бодлогоор дэмжих, Мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, хангах, чадавхжуулах, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр: Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад хоол зүйч мэргэжлээр суралцагчид сурлагын амжилттай нь уялдуулан тэтгэлэг олгох асуудлыг судалж шийдвэрлэх, хоолзүйчдийг давтан сургалтад хамруулж, хоолзүйч багш бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, Хоол, шим тэжээл, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр: Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх, хийх зөв зохистой хооллолтын цагийг нэмэгдүүлэх, үдийн хоол хөтөлбөртэй уялдуулах, “Эрүүл мэндэд эрсдэлтэй хүнс”-ний зар сурталчилгааг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүл мэнд, хоол, хүнсний зөв зохистой хэрэглээний талаарх мэдээлэл, нэвтрүүлэг, контентын агуулга нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн байхад хяналт тавих зэрэг шийдлүүдийг тусгасан.

УРИАЛГА

Үер, усны гамшгийн нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед "Шунхлай Групп"-ийн харъяа компаниуд нэгдэж нийт 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Нийт аж ахуй нэгж, иргэд, олон нийт та бүхнийг сонор сэрэмж өндөр байж, гамшгийн нөхцөл байдлын эсрэг шуурхай арга хэмжээ авч, бүхий л хүчин чармайлтаа нэгтгэн ажиллахыг уриалж байна.

НАРНЫ ЗАМ, ҮЙЛДВЭРЧНИЙ ГУДАМЖНЫ АВТО ЗАМЫГ ХААЛАА

Нийслэл хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Тодруулбал: Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны зам, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн нөхцөл байдал тогтворжих хүртэл хааж байна. Иймд иргэд та бүхнийг шаардлагагүй бол авто замын хөдөлгөөнд оролцохгүй, машинаа аюулгүй газар байрлуулахыг уриалж байна. Учир нь хайрга, шороо, элс ачиж байгаа машин түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл үүсээд буй.

Д.СУМЪЯАБАЗАР: СЭЛБЭ ГОЛЫН АЙ САВЫГ ХААЖ БАРЬСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫГ НУРААХ ШИЙДВЭР ГАРГАНА

Сэлбэ голын далан дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон өнөө өглөө Улаанбаатар буянгийн зүүн талын авто зам руу урсан орлоо. Алба хаагчид үерийн даланг хүчитгэхээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна" хэмээв.

ҮЕРТ АВТСАН ЗУСЛАНГИЙН БҮСИЙН ИРГЭДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Зуслангийн бүс дэх иргэдийг ОБЕГ-аас нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч байгаа талаар мэдээлэл хийлээ. Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Бэхбаяр "Шарга морьт, Гоодойн ам, Ар согоотын үерийн аманд буусан 130 орчим айл үерт автсан. Ихэнх айл нь эзэнгүй байсан. Өчигдөр шөнө 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж түр байранд орууллаа. Гал унтраах 34, 74 ангийн баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Одоогийн байдлаар 10 гаруй дуудлагатай байна. Зарим айлд хүрч очоогүй байна. Сэлбийн даланд хүн хүч их орч байгаа учир энэ хавьд шуудуу тавих боломжгүй байна. Санзай Хандгайт, Бэлх гол дагуу буусан айлуудын хохирлын үнэлгээг хийж байна" гэв. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Үргэлжилсэн борооны улмаас зуслангийн бүсэд үерт автсан байна. Голын сав дагуу маш олон айл байна. Өчигдөр шөнө албаныхан эрсдэл бүхий 18 газарт үүрэг гүйцэтгэсэн. Одоогоор найман цэгийн нөхцөл сайжраад байна.Сэлбэ гол дагуух далангаар ус давж гарах тохиолдол гараагүй. Усны түвшин 15-20 см нэмэгдсэн" хэмээв.

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛБАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХОРИГ ТАВИНА ГЭВ

Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр "УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна. Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт санууллаа" гэж мэдээллээ.

1 ... 97 98 99 100 101 102 103 104 105 ... 323