ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИ

      

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн өмчлөлд байдаг “Монос трейд” ХХК нийтдээ 112 удаагийн тендер авч байжээТөрийн тендерт хамгийн олон удаа шалгарсан компаниудыг тэргүүлсэн уг компани нь нийтдээ 14.253.596.446 төгрөгийн тендер авсан байна. Байгуулагдаад найман жилийн нүүрийг үзэж байгаа ч төрийн тендерүүдийг ногоон гэрлээр авч үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.


 

Төрийн тендерт оролцож, хамгийн олон удаа шалгарсан компаниудын хоёрт Жити эко фүүд” ХХК орж байнаУг компанийн эцсийн өмчлөгчөөр Д.Тогтохбаяр бүртгэлтэй байдаг. Дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд үүсгэн байгуулагдаж одоогийн байдлаар төрийн 108 тендерт шалгарч, 1.729.986.500 төгрөгийн санхүүжилт авчээ.

            

Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга Д.Энхбаатарын хүү Э.Эрхбилгүүны эзэмшдэг  “Чоногол трейд” компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Уг компани нь төрийн 60 тендерт шалгарч, 16.307.332.373 төгрөгийн санхүүжилт авчээ.


 

 Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын төлөөлөл нь “Мөнхийн тун” ХХК. Уг компани нь төрийн 84 тендерт шалгарч, 3.702.686.934 төгрөгийн санхүүжилт авчээ. Хэдийгээр санхүүжилтийн дүн байгаа ч оролцож, шалгарсан тендерийнхээ тоогоор эхний тавдугаарт бичигдэж байна. Тус компанийн ерөнхий захирлаар Ц.Алтанцэцэг ажилладаг. Харин гэр бүл, хүүхдүүд нь хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг ажээ. “Мөнхийн тун” ХХК 2005 оноос эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Эмийн сан, эм хангамжийн чиглэлээр 10 аймагт салбараа нээж, хот, хөдөөд 22 эмийн сангийн салбар нэгж ажиллуулдаг юм.

 

“Сүвэн-Уул” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэг хэрэгслээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Сүвэн-Уул” ХХК нь төрийн 60 тендерт шалгарч, 37.393.502.609 төгрөгийн санхүүжилт авчээ. Тус компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр Ш.Шинэбаатар, Г.Ганбаяр нар бүртгэлтэй байдаг.

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.