ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛДЭГЧ НАРЫГ ИЛ БОЛГОСОН 48 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ БОЛОВ

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцэргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээлж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олон нийтэд зээлийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу өнөөдрийг хүртэлх 48 хоногийн хугацаанд нийт  78,824,445,439 /далан найман тэрбум найман зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин естөгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байгаа талаар мэдээллээ.

Зээлийн эргэн төлөлтийг ангиллаар авч үзвэл.

 хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15,455,163,264 төгрөг байгаа бол,

анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47,230,269,226 төгрөг,

 чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,139,012,949 төгрөг тус тус төлөгдөөд байгаа талаар мэдээлсэн юм. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.