ЦЕГ: ШТС-ЫН ХАЖУУД БОЛСОН ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Шатахуун түгээх станцын гадна цагдаа болон иргэн зодолдож буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо "Сод Монгол" ШТС-ын орчимд "Зохицуулалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг гурван хүн нийлээд боож унагаагаад байна", "Цагдаа иргэнийг зодсон дуудлага өгч байна" гэх зөрүүтэй дуудлагууд бүртгэгдсэнийг шалгаж байна.

Одоогоор гэмтсэн бэртсэн нөхцөл байдлын мэдээлэл байхгүй. Шаардлагатай ажиллагаа хийснээр тодорхой болно" гэлээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.