2025-10-28 09:56
2025-10-28 09:56
2025-10-28 09:56
2025-10-28 09:45
ШУУД
Шинээр нэмэгдсэн
мэдээ
ХУУЛЬ ДЭЭГҮҮР АЛХСАН ГИШҮҮН: ДАВ.ЦОГТБААТАР БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ЦААНА НУУГДСАН УУ?

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “худлаа ярьдаг сайд нарт хариуцлага тооцох ёстой, эс бол огцруулах санал гаргана” гэж сүр дуулиантай мэдэгдэв. Гэвч олон нийт “Хэрээ, хэрээнийхээ харыг гайхав” гэдэг үгийг санаж байна. Учир нь огцрох бус, эгүүлэн татагдах ёстой хүн өөрөө “ёс суртахуун” яриад явж байгаа нь ил цагаан ё ж. ШҮҮХИЙН ШИЙДВЭР — ХЭРЭГСЭХГҮЙ ХЭРЭГ ҮҮ? 2024 оны сүүлчээр Дав.Цогтбаатар нь Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгагдаж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан байдаг. Хууль ёсны дагуу бол энэ шийдвэрийн дараа түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болох ёстой байв. Учир нь “Улсын Их Хурлын тухай хууль”-ийн 9.1.5-д “гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдвол бүрэн эрх дуусгавар болно” гэж тунхагласан байдаг. Гэтэл нэг жил өнгөрөхөд Цогтбаатар хэвээрээ, хууль дуугаа хураажээ. ХУУЛИЙН “ХАР НҮХ” Өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ дахь АН-ын бүлгээс “өнөөгийн хууль эрхзүйн орчинд уг асуудлыг шийдэх боломжгүй” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр мөртлөө гүйцэтгэлгүй үлдэж байгаа гэсэн үг. Төрийн байгуулалтын байнгын хороо “процессийн алдаа байсан” хэмээн мялалзаж, хариуцлагаас бултсан нь эрх баригчдын хуулийн цоорхойгоор гэм буруутай гишүүдийг “цэвэрхэн” аврах шинэ арга болж хувирчээ. ЧИМЭЭГҮЙ БОЛСОН ДУУЛИАН Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах хөдөлгөөн эхлэхэд Дав.Цогтбаатарын хэрэг нам жим болсон. Дээд шүүхийн шийдвэр гараад бүтэн жил өнгөрч байхад тэр хууль баталж, санал өгч, трибунд үг хэлж сууна. Энэ бол шударга ёсны элэглэл. АСУУЛТ ҮЛДЭЖ БАЙНА: Хууль бүх хүнд ижил үйлчилдэг үү, эсвэл зөвхөн жирийн иргэдэд л хамаатай юу? Дав.Цогтбаатарын кноп хэнд зориулагдсан бэ — ард түмэнд үү, эсвэл эрх мэдэлтнүүдийн тооцоонд уу? Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байхад парламент хэнд итгэл өгч байна вэ? Хэрвээ УИХ үнэхээр хариуцлага ярих гэж байгаа бол бусдыг биш, өөрийнхөө гишүүдийг шалгах ёстой цаг нь болсон. “Хуулийн дээгүүр алхаж буй гишүүд” гэдэг ойлголт Монголын төрд байж болохгүй. Шударга ёс хэн нэгний цаас биш — хэрэгждэг хууль байх ёстой.