МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар хүчингийн хэрэгт холбогджээ

Энэ сарын 11-ний өдөр Баянзүр дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн захирал асан хүчингийн хэрэг үйлдсэн гэх гомдол мэдээлэл өргөдлөөр иржээ. 


Тодруулбал, МҮОНРТ ийн захирал асан одоогийн тус телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн Мянганбуугийн Наранбаатар 32 настай эмэгтэйг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас мэдээллийн дагуу материалжуулан шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр, тухайн хохирогч эмэгтэй цагдаагийн хэлтэст өөрийн биеэр өргөдөл гаргаж ирсэн. Мөн өмнө нь М.Наранбаатартай амрагийн харилцаатай байсан аж. 



 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.