ТЕЛЕВИЗИЭС ТӨРСӨН ТЭРБУМТАН М.НАРАНБААТАРААС МҮОНРТ-ЭЭ АВЬЯ , АВАРЬЯ АРД ТҮМЭЭН !!!

Төрөөс төрсөн тэрбумтан гэгдэх хүн олон бий. Учир нь тэд бизнес эрхэлдэггүй ажил олгодоггүй гэсэн хэдий ч төрөөс төсвөөс хумсалж баяжигсад ийм нэршил зүүдэг. Энэ нь татвар төлж амьжиргаагаа залгуулж буй та биднээс хулгайлж өөрсдөө хөлжигсөд гэдгийг илтгэх нэршил. Тэгвэл телевизээс төрсөн тэрбумтан ч бас байна. Тэр хүн бол Мянганбуугийн Наранбаатар гэх эрхэм. Тэр ч бас та биднээс хулгайлж тэрбумтан болсон. Монгол улсын ерөнхийлөгчийг хоёр удаа буюу нэг удаа улираан сонгож болдог байсан бол одоо харин нэг удаа 5н жилээр сонгодог шинэ ерөнхийлөгчийн хууль Монголд хэрэгжиж байгаа. Харин М.Наранбаатар гэгч нь гурван удаа төрийн харьяат төсвөөс санхүүждэг МҮОНРТ-ын захирлаар томилогдож байсан бол өдгөө мөн л МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байна.Түүний тэргүүлж байгаа үндэсний зөвлөлийг хуудуутай шийдвэр гаргалаа хэмээн хуулийн байгууллагаас буруутгаад сарын хугацаа өнгөрлөө. Энэ нь тус байгууллагын захирлын томилгоотой холбоотой.

МҮОНРТ-ын “Ерөнхий захирлыг томилох тухай тогтоол” нь өөрөө хүчин төгөлдөр бус гэдгийг  Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүх тогтоочихсон , “Тооллогын комисс”-ийг хууль бус шийдвэр гаргаж алдаатай тоолж гэдгийг нь хуулийн байгууллага нотолчихоод байхад л М.Наранбаатарын толгойлж буй үндэсний зөвлөл нь таг чиг ,  нам гүм байсаар байгаа нь алдаатай тооллого , шүүмжлэлтэй шийдвэр нь эхнээсээ зохион байгуулалттайгаар өрнөсөн байж болзошгүйг илтгэж байна. Үүний зэрэгцээ тус сонгон шалгаруулалтыг холбогдох хууль , баталсан журмынхаа дагуу ахин хийхийг Үндэсний зөвлөлд даалгачихаад байхад л үндэсний зөвлөл нь өнөөг хүртэл хөдлөхгүй байгаагийн цаад учир шалтгааныг зөвлөлийн гишүүд дундаас эсвэл удирдлага нь өөрөө энэ зохиолыг схемчилсэн эсвэл оролцсон , нөлөөлсөн байж болзошгүй гэх олны хардлага ортой болж болзошгүйд байна.

Угтаа бол олон нийтийн радио телевиз болохоос бус Наранбаатарын телевиз биш. Одоо тус байгууллага ард түмний итгэлийг алдаж , авилгачдыг хөхүүлэн дэмжигчээр нэрлэгдэж ,  хэвлэлийн “ХУДАЛДАГДСАН” гэх нэршилтэй эгнээнд нэгэнтээ байр сууриа бат олчихоод байгаа. 

Нас барсан аавыгаа амьд мэтээр нотариатын итгэмжлэл үйлдүүлж банкнаас зээл авч байсан М.Наранбаатар үндэсний зөвлөлийг нь толгойлж байгаагаас үүдэн өшөө ч нэр нөлөө нь унах нигууртай тус байгууллага энэ мэт телевизээс төрсөн тэрбумтан , тэгээд өөрийн хувийн мэдээллийн суваг мэт олон нийтийн радио телевизэд нөлөөллөө тогтоохыг санаархаж яваа эрхэмээс  салж , нэрээ нэр цэвэр залуусаар цус сэлбэн цэвэрлэж авах шаардагатай байгаа юм. 

Нөгөөтэйгүүр тэрээр олон жил шигдсэн байгууллагынхаа хамт олонд орон байр барьж өгөх нэрийдлээр буюу МҮОНРТ-ийн ажилчдын байрнаас зөвхөн хувьдаа л гэхэд 33-н ширхэг байр авч үйлчилгээний 1, 2-р давхруудыг нь ч өөрийн эзэмшилд булаан авч түүндээ банк бус санхүүгийн байгууллага , авто худалдааны төв зэргийг ажиллуулсаар өнөөг хүрсэн байна. Иймд төрөөс тэрбумтан төрөхийг таслан зогсоохын зэрэгцээ телевизээс ч тэрбумтан төрж тэндээ ужгирч шигдэн шимэгчилэх үйл хэргийг мөн таслан зогсооё , М.НАРАНБААТАРААС МҮОНРТ-ЭЭ АВЬЯ , АВАРЬЯ !!! Тэгж байж үндэсний , олон нийтийн гэх тодотголтой Монголын хамгийн том бүтэц , төсөвтэй байгууллага ард түмнийхээ мэдэх эрхийг хангаж , үндсэн үүргээ гүйцэтгэж ажиллахад өнөөдөр ч оройтоогүй байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.