СЭДВИЙН БААТАР НЭВТРҮҮЛЭГ : Б.ЖАГАР
Сэдвийн баатар нэвтрүүлгийн энэ дугаарт ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар оролцлоо. Түүнийг тэмцэгч нэрээр шантааж хийж буй гэх гүтгэлэг ч гарч байсан. Тэрээр ямар тайлбар өгсөнийг нэвтрүүлгээс үзээрэй
СЭДВИЙН БААТАР: ТЭМЦЭГЧ Б. ЖАГАРЫН БАЙР СУУРЬ , ҮЗЭЛ БОДОЛ ...
Сэдвийн баатар нэвтрүүлгийн энэ дугаарт ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар оролцлоо. Түүнийг тэмцэгч нэрээр шантааж хийж буй гэх гүтгэлэг ч гарч байсан. Тэрээр ямар тайлбар өгсөнийг нэвтрүүлгээс үзээрэй
Нийгмийг, нийт ард түмнийг төлөөлөх чадамжгүй ч бүхэлд нь төлөөлж байгаа мэт харагдаж, үзэл бодлоо хүлээн зөвшөөрүүлдэг хэсэг бүлгийнхнийг “Сошиалчид” хэмээнэ. Улсынхаа Хууль зүйн сайдыг “Сошиал”-чидтай ам уралдуулан хэрэлдэхийг, хотын даргыгаа “Сошиал”-чдын дайралт бүхэнд хариулт өгөхийг хараад “Төрийн шийдвэр тогтоол” Сошиалаас хамааралтай болчихоод байна гэхэд нэг их хол зөрхөөргүй болчихоод байна. Монголыг улстөрчид удирдаад байна уу, сошиалчид удирдаад байна уу ? Сошиалчид дотроо хоёр төрөл байна.Зөвхөн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг нэг төрлийнхөн. Харин нөгөө нь бусдын заавраар үнэнийг худал, худлыг үнэн болгож тараах замаар олон нийтийн үзэл бодлыг өөрчилж байдаг төрлийнхөн. Нийгэмд хамгийн аюултай боловч хамгийн их хандалт авдаг, хүчтэй төрлийнхөн нь үнэнийг худал, худлыг үнэн болгогч сошиалчид. Энэ төрлийн сошиалчдыг троллууд гэх бөгөөд тэднийг голдуу улстөрчид өөр өөрсдийн талд ажиллуулж, өрсөлдөгчдөө хэрхэн харлуулах, нийгмийн санаа бодлыг юу гэж өөрчлөх, юуг шүүмжилж, юуг магтахыг нь зааж, захиалга өгдөг. Ийм нэг захиалга дээр хэдэн зуун тролл ажиллаж зорилгоо гүйцэлдүүлэх хүртлээ зогсохгүй. “Үнэн гутлаа өмсөж байхад худал уул давсан байдаг” гэгчээр олон нийт тэр хэдэн зуун троллын захиалгатай, хуурамч үзэл бодолд шуудхан л итгэдэг болчихоод байна. Үүний уршгаар хүн алсан хүн ч ардын баатар болж болдог болчихжээ. Мөн троллуудын ажиллах механизм нь гурван янз. Эхнийх нь хэн нэг улстөрч, нам, төрийн байгууллагын хийх гэж байгаа ажил, гаргах гэж байгаа шийдвэрийг урьдчилаад “Зайлшгүй шаардлагатай” байгаа мэтээр олон нийтэд ухуулж, сэтгэлзүйг нь бэлтгэх арга. Тэгж тэд олон нийтийн үзэл бодлыг өөрсдийн талд бэлдсэний дараа шийдвэр гаргахад олон нийт үнэхээр л нүдээ олсон шийдвэр гэж таатай хүлээж авна гэсэн үг. Дараагийнх нь Аливаа шийдвэр гарсны дараа тухайн шийдвэр л “хамгийн зөв” гэж олон нийтэд ойлгуулах арга. Сүүлийн арга нь “ Нийгмийг шуугиулсан аливаа сенсацийг өөр сенсациар дарах” арга юм. “60 тэрбум”-ын хэргийн дуулиан “ЖДҮ”-чдийн сенсацид дарагдсан шиг. Өөрсдийх нь талын “но” ил болмогц өөр анхаарал татсан шуугиан гаргаж ирэх нь троллуудын сайн чаддаг зүйл. Энэ аргаараа тэд улсаа худалдсан асуудлыг ч дарж чадхаар хэмжээнд хүрчихээд байна. Троллууд энэ мэтээр олон нийтийн санаа бодлыг дураараа удирдах чадвартай учраас улстөрчид өрсөлдөгч нарынхаа троллуудаас учиргүй айна. Тиймдээ ч гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлыг нь шүүмжилж эхэлмэгц гаргасан шийдвэрээ цуцалж байсан тохиолдлуудыг бид олон харсан. Троллуудын энэ их хүч чадал нь улстөрчид нэрээ хэт их хичээдэг л оршиж байна. Улстөрчид троллууд олон хандалт авах тусам өөрийг нь олон нийт муухайгаар харж эхэлнэ гэж айдаг учраас л тэдгээр троллууд төрийн толгойд гарчихаад байна.
Хан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Жагар “Бетонон ширэнгээс татгалзая” хэмээн нийслэлчүүдээ уриалж туул голын эрэг дагуух газар олголтыг цэгцэлж харин үүний оронд “Нийтийн эзэмшлийн спорт цогцолбор байгуулах” санал гаргаж хотын даргад хүргүүлж байв. Харин түүний энэ саналыг хотын дарга Д.Сумьяабазар дэмжиж нийслэлчүүд нийтийн эзэмшлийн спорт цогцолбортой болох ажил бодит болж биелэх боломж бүрдэж эхэллээ. Төлөөлөгчийн саналыг иргэд олон нийт итгэж дэмжсэнээр ийнхүү ажил хэрэг болох боломж нөхцөл бүрдэхээр болжээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулахуйц шийдвэр гаргахаар зэхэж байгаагийн илрэл болж нийслэлийн холбогдох албан тушаалтнууд ХУД-ийн 19 20-р хороонд ажиллаж нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Зайсангийн гүүрнээс яармагийн гүүр хүртэлх туул голын сав газар буюу усны нөөц усан сан бүхий газарт хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга байгууламжийг барьж эзэмшиж байгаа нь нийслэлчүүдийн нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал гэж иргэд олон нийт ч иргэдийн хурлын төлөөлөгч ч үзсэн. Иймд тэд нийслэлийн төсөвт хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр нийтийн эрх ашгийн төлөө нийтийн эрүүл мэндийн төлөө нэгдэж бүтээн байгуулалтыг дэмжиж гарын үсгээ зураар 28н мянгуулаа болсоныг нь хотын даргад уламжилаад байна. Нийтийн эзэмшлийн спорт цогцолборыг байгуулахын тулд өмнө нь олгосон хууль ёсны газруудыг өөр байршилд сольж олгох хууль бус олголтуудыг цуцлах ахин шинээр газрын зөвшөөрөл олгохгүй байх зэрэг асуудлуудыг шат дараалалтай шийдвэрлэхийг одоо бид харж хүлээх л үлдлээ. Ямартаа ч тус цогцолбор ашиглалтанд орсоноор нийслэлчүүдэд нийтэд нь зориулсан : Дугуйн зам Сагсан бөмбөгийн талбай Гар бөмбөгийн талбай Бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай Жирэмсэн болон амаржсан эхчүүдэд зориулсан тусгай талбай Ахмадуудын дасгал хөдөлгөөнд зориулсан талбай болон сургууль цэцэрлэг зэргийг туул голоо түшиглэн бүтээн байгуулах боломжтой. Иргэдээ төлөөлнө хэмээн иргэдийн хурлын төлөөлөлд сонгогдсон эрхэм төлөөлөгч нар ч энэ асуудалд гар бие оролцож дэмжиж ажиллах нь тэдний үндсэн үүрэгт ажлын нэгээхэн хэсэг боловч нэг ч төлөөлөгч одоогоор энэ бүтээн байгуулалтын ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлээгүй л байна.