ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ДУУСААГҮЙ НАС БАРСАН ИРГЭНИЙ ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЛАА

Монгол улсад  450 мянган тэтгэвэр авагч өндөр настан бий. Одоогийн нөхцөл байдалд  өндөр настай хүмүүсийн зарим нь хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол зээлийг нь ар гэрийнхэн нь төлж барагдуулдаг заалттай.  Нас барсны гэрчилгээ авахын тулд зээлээ бүрэн барагдуулах ёстой байдаг. 

Иймээс Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг нэг удаад чөлөөлөх тухай хуулийн төслийг зарим гишүүд санаачиллаа. 


Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга орчим байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд орчихсон энэ үед тэтгэврийн мөнгө юунд ч хүрэлцэхгүйд хүрээд байна. Тиймээс тухайн хуулийн төслийг боловсруулсан гэдгээ илэрхийллээ. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.