ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД 00:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Өмнө гаргасан шийдвэрийн дагуу Худалдаа, үйлчилгээний газрууд, тэр дундаа найман нэрийн дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллаж байсан. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг захирамжинд өөрчлөлт оруулан 00:00 цаг хүртэл ажиллахаар болсныг мэдэгдлээ.

"Худалдааны байгуулагуудыг Олон улсын гэх нэршлээр "CU, GS25" гэж ангилан 00:00 цаг хүртэл ажиллуулж байсан захирамжийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас өгсөн албан шаардлагаар хүчингүй болгож бүх худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарийг 07:00-00:00 цаг гэж ялгаваргүй тогтоосон "Захирамж" гарсан. Зарим иргэн, ААН үүнийг мэдэхгүй байна" хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.